fbpx АНУ-ын завсрын сонгууль: Хэн ялж, энэ нь ямар үр нөлөө дагуулах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 44 секунд

АНУ-ын завсрын сонгууль: Хэн ялж, энэ нь ямар үр нөлөө дагуулах вэ

Өнөөдөр болох дунд хугацааны буюу завсрын сонгуулиар америкчууд Төлөөлөгчдийн танхим, Сенатын гуравны нэгийг, хууль тогтоох байгууллага, олон муж улсын захирагч нарыг сонгодог. Ийм журмыг 1845 онд баталсан хуулиар тогтоожээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүн Жо Байдены дараагийн хоёр жилийн ерөнхийлөгчийн албан тушаал, түүний бодлого, тэр дундаа Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд хүчтэй нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Завсрын сонгуулийн талаар дэлгэрүүлж дурдвал:

Төлөөлөгчдийн Танхим

Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг хоёр жил тутамд сонгодог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ардчилсан намынхан танхимд олонхи болсон. Энэ нь ердийн зүйл юм. Шинэ ерөнхийлөгч сонгогдох үед түүний нам Конгрессын хоёр танхимд хяналтаа авдаг.

Гэвч энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхоо хадгалах боломж үнэхээр бага байна. Үүнд гурван хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, түүхэн тогтвортой хандлага бий. Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд нам нь дунд хугацааны сонгуульд ялагдал хүлээдэг.

Хоёрдугаарт, Бүгд найрамдах нам бүтцийн хувьд давуу талтай. Хоёр намын сонгогчдын хүн ам зүй, хаана амьдардаг, нас, хүйс, арьсны өнгө, орлогын түвшин, боловсролын түвшин зэргийг нарийвчлан судалдаг. Эдгээр бүх шинж чанарууд нь хоорондоо нягт уялдаатай боловч газрын зураглалыг хийвэл хотуудад Ардчилсан намынхан, хөдөөд Бүгд найрамдахчууд давамгайлж, хотын захын хороолол нь тулааны талбар болдог. Cook Political Report судалгааны байгууллагын тайланд дурдсанаар 159 дүүрэгт Ардчилсан нам, 188 дүүрэгт Бүгд найрамдахчууд ялах баталгаатай байгаа бол өөр 29 дүүрэгт Ардчилсан нам ялах магадлал өндөр байна гэж дүгнэжээ.

Цаашилбал, олонхи болохын тулд дор хаяж 218 суудал авах шаардлагатай байдаг. Тиймээс Ардчилсан нам үүн дээрээ нэмж наанадаж 30 гаруй дүүрэгт ялах шаардлагатай. Сонгуулийн үр дүнг нь урьдчилан тааварлах боломжгүй ердөө 35 дүүрэг байгаа. Гэтэл судалгааны төвийн мэдээлснээр эдгээрээс 10 дүүрэг нь Бүгд найрамдахчуудыг дэмжих хандлагатай байна.

Гуравдугаарт, энэ бүхэн Америкийн нийгэмд хоёр үеийнхний турш мэдрэгдээгүй өөр нэг асуудал болох инфляцийн фон дэвсгэр дээр бүдгэрч байна. Есдүгээр сарын мэдээллээр АНУ-д инфляци жилд 8.2% байсан бөгөөд үнийн ийм өсөлт хамгийн сүүлд 70-аад оны сүүл, 80-аад оны эхээр ажиглагдаж байжээ. Инфляци нь цар тахал болон нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалсан нарийн төвөгтэй үйл явц болсон.

Үүний хариуд Ардчилсан намынхан нийгэм, дэд бүтэц, байгаль орчны хөтөлбөртөө их наяд доллар зарцуулснаар үнэ өсч эхэлсэн. Бүгд найрамдахчууд энэ нь инфляцийг улам нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Бүгд найрамдахчууд ялалт байгуулсан тохиолдолд Төлөөлөгчдийн танхимын бүх удирдах албан тушаалыг авч, хэлэлцэх асуудлаа бүрэн тодорхойлох болно.

Сенат
Сенатын 35 сенаторыг завсрын сонгуулиар сонгоно. Эдүгээ Сенатын танхимд Ардчилагчид болон Бүгд найрамдахчууд хоёулаа тэнцүү тооны буюу 50 суудалтай.

Ардчилсан намынхан доод тал нь 50 суудлаа хадгалж үлдэхийн тулд Пенсильвани, Жоржиа, Невада, Аризона гэсэн ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа дөрвөн мужаас гуравт нь ялах шаардлагатай байсан ч боломж хол харагдаж байгаа юм. Түүнчлэн хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй бол хоёр дахь шатыг явуулах шаардлагатай болно.

Бүгд найрамдахчууд ялвал Украинд үзүүлэх америкийн дэмжлэг юу болох вэ?

Арваннэгдүгээр сарын 4-нд Жоржиа муж улсын Конгрессын гишүүн, Трампыг дэмжигч Маржори Тэйлор Грийн Бүгд найрамдах нам олонх болсон конгрессоос Украйн нэг ч төгрөг авахгүй гэж мэдэгдэв.

Түүнчлэн 10-р сард Төлөөлөгчдийн танхим дахь цөөнхийн удирдагч (одоохондоо) ирээдүйн спикер болох найдвартай Кевин МакКарти нар "үнэгүй чек" байхгүй гэж мэдэгджээ. Доналд Трамп, түүний хөвгүүд эсвэл Fox News-ийн хөтлөгч Такер Карлсон зэрэг нам дахь алдартай хүмүүс Украины дэмжлэгт эргэлзэж байна.

Гэхдээ Бүгд найрамдах намынхан бүгд ийм байр суурьтай байдаггүй. Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл Украиныг дэмжиж байгаа бөгөөд тавдугаар сард Киевт очиж байв.

Ямартай ч Бүгд найрамдах намын олонх Украинд үзүүлэх цэрэг, эдийн засгийн тусламжийн шинэ төсвийн хуваарилалтад илүү сонгомол хандана гэж найдаж болно.

2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ?

Дональд Трамп 2024 онд нэр дэвших магадлалтай. Гэхдээ Бүгд найрамдах намын дотор түүний өрсөлдөгчид гарч ирж болзошгүй. Тухайлбал, Флорида мужийн захирагч Рон ДеСантис одоо тэдний дундаас хамгийн ирээдүйтэй гэж тооцогддог. Түүнчлэн Трампын үед Дэд ерөнхийлөгч байсан Майк Пенс болон түүний Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарыг нэрлэж болно. Гэвч Трамп нэр дэвшинэ гэдгээ зарлавал тэд түүнтэй өрсөлдөж зүрхлэхгүй байх магадлалтай.

Жо Байден мөн хоёр дахь удаагаа нэр дэвших бодолтой байгаагаа нэг бус удаа хэлж байсан. Гэвч тэрбээр 2024 онд сонгуулийн дараахан 82 нас хүрнэ. Хэрэв энэ завсрын сонгуулийн үр дүн Ардчилсан намын хувьд таагүй гарвал Байдены рейтинг ойрын саруудад сэргэхгүй бөгөөд нам дотроо хүчтэй шахалттай нүүр тулах нь гарцаагүй юм.

Эх сурвалж: Toim.mn

Сарны бүтэн хиртэлт 16:02 цагаас 18:16 цаг хүртэл үргэлжилнэ
Сарны бүтэн хиртэлт 16:02 цагаас 18:16 цаг хүртэл үргэлжилнэ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​