fbpx Засаг, шүүх хоёр “заамдалцаад” авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 30 секунд

Засаг, шүүх хоёр “заамдалцаад” авлаа

Ойрд улс төр ил, далд нэлээд бужигнаантай байна. Уржигдар үргэлжлэл нь болох гурвалжин дөрвөлжин нэг үйл явдал өрнөлөө.

Юу болсон гэхээр, тэр өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Одбаярын хоёр асуудлыг шүүжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас уг хэргийн талаар “...НПГ-аас Э.Одбаярыг “...Худал мэдээлэл тараах”, “...Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” хэрэгт буруутайд тооцсон. Ингээд түүнд нэг жил хоёр сарын хугацаанд Сүхбаатар дүүргээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн” гэж мэдээлсэн.

Шүүхийн шийдвэрийн дараа “...Л.Оюун-Эрдэнэ “NoWar”, “NoNaadam” хөдөлгөөний залууст гомдол гаргаж шүүхээр яллууллаа” гээд шуугилаа. З.Энхболд, Н.Номтойбаяр, Ц.Оюунгэрэл, А.Гансүх нарын зэрэг улстөрчид болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд цахим сүлжээнд Л.Оюун-Эрдэнийг буруутгасан байр суурь илэрхийлэв.

Оройхон ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “...Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар цахим орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох “...Хорих 461 дүгээр ангид хууль бусаар нэвтрэн орсон. гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

МАН “NoWar”, “NoNaadam” хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй. Хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” гэсэн байна.

Тэгвэл шүүхийн дээрх шийдвэрт Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдсан гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлээр гарч ирлээ. Түүнийг Засгийн газар хуралдаан дээр “...Шүүх зориуд, зохион байгуулалттайгаар хоёр тусдаа хэргийг Л.Оюун-Эрдэнэ гомдсон болгож нэгтгэж шийдсэн байна. Нүүрсний хулгайтай тэмцээд эхлэхээр хулгайч нарынх нь шүүх дэх гар, хөлүүд ингэж байгаа юм уу. Энэнийхээ оронд шүүх том хэргүүдээ шийдээч” гэжээ. Энэ үгийг дамжуулахыг холбогдох албан тушаалтнуудад сануулсан талаар мэдээлжээ.

Түүнчлэн тэрбээр уржигдар шүүхийн шийдвэр гарсаны дараа “...Шүүхийг харна гэж мэдэгдсэний хариу юм байлгүй дээ. Хөгжлийн банк, нүүрсний хэргийнхэн, зарим нэг нам дамжсан улстөрчдийн гар хөл шүүхэд байгаа нь үнэн юм байна” гэсэн тухай эх сурвалжуудын мэдээлэл байна.

Үнэхээр ч хэд хоногийн өмнө, 2022 оны аравдугаар сарын 20-нд Л.Оюун-Эрдэнэ Иргэний хөдөлгөөнийхэнтэй уулзахдаа тэгж хэлсэн байдаг. “...Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэсэн тухай “Зууны мэдээ” мэдээлж байсан.

Харин шүүх байгууллагын зүгээс ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Гэхдээ экспертүүд “...Шүүхийн энэ шийдвэрийг харахад Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хэлбэр гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ томоохон хэргүүдийг шүүх рүү шилжихтэй зэрэгцээд “...Одоо шүүхийг л харна” гэх зэргээр мэдэгдэл хийсэн нь шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэж буй бололтой” гэсэн дүгнэлтийг хэлж байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ “...Томоохон хэргүүд шүүх дээр гацаад байдаг” гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Үүнийгээ олон удаа илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхдаа, Ерөнхий сайд болоод ч хэлсээр байгаа юм. Сүүлд, 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулган дээр “...Шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье” гэж байв.

Шүүхийн тухайд шинэ хуулиараа анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийг харьцангуй бие даасан байхаар шийдсэн. Тиймээс шүүгч нь шүүгчдээ нөлөөлөхгүй байх магадлал өндөр гэсэн үг. Харин улс төрийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байгаа эсэхийг практик харуулж амжаагүй байна.

Юутай ч эндээс харахад, засаг, шүүх хоёр “заамдалцаад” авчээ. Энэ л маш тодорхой байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Солонгосын хойг дахин түгшүүрт автсан шалтгаан - цөмийн 7 дахь туршилт
Солонгосын хойг дахин түгшүүрт автсан шалтгаан - цөмийн 7 дахь туршилт
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​