fbpx М.Анхцэцэг:Тамирчны амжилт өөрийгөө ялахаас эхэлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 31 секунд

М.Анхцэцэг:Тамирчны амжилт өөрийгөө ялахаас эхэлдэг

Хүндийн өргөлтийн ОУХМ, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэгийг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд ААШТ-ий 87 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.

-Азид та хоёр дахь удаагаа аваргаллаа. Энэ удаад түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байлаа. Азийн хошой аварга болсондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ тамирчны амжилт гэдэг ганцхан хүний хөдөлмөр биш. Бидний ард дэмжиж тусалдаг олон байгууллага, хувь хүн, дасгалжуулагчид бий. Эдгээр хүмүүсийн хүчээр юунд ч санаа зоволтгүй бэлтгэлээ хийснээр амжилт ирдэг. Мөн спортод ялангуяа хүндийн өргөлтөд бэртэл авах эрсдэл өндөр. Энэ бүхнээс хамгаалж, эмчилдэг эмч нартаа талархлаа. Тамирчин хүний хамгийн бахархмаар, сэтгэл огшоосон үе нь медалийн тавцанд зогсоод, төрийн дууллаа эгшиглүүлэх шүү дээ. Тиймээс тэр мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Олон хүний итгэлийг алдалгүй, амжилт үзүүлж чадлаа.

-Алтан медалийн төлөө өргөхөөр гарах мөчид Ц.Хосбаяр багш зөвлөгөө хэлэх шиг болсон. Багш тань ихэвчлэн юу гэж захидаг вэ?

-Манай дасгалжуулагчийн хувьд урмын үг их хэлдэг. Багшийн хэлсэн тэдгээр үгс илүү хичээх шалтгаан болсон. Харин мэргэжлийн хувьд техникийн элементүүдийг тусгайлан зөвлөж байлаа. Тухайлбал, гар болон хөл дээрээ илүү хурдтай ажиллахыг сануулсан. Энэ зөвлөгөө нь ч үр дүнгээ өгч, алтан медаль атгаж чадлаа.

-Хүндийг өргөлтийн спортыг сэтгэлзүйн тулаан гэж онцолмоор байна. Нэг ёсондоо өөрийгөө ялан дийлэх гэж ойлгож болох уу?

-Мэдээж энэ спортод сэтгэл зүй хамгийн чухал. Өмнө нь би олимпод орохдоо хэрэглээний сэтгэл зүйн хичээлүүд заалгаж байсан. Миний хувьд 15 жил хүндийг өргөлтөөр хичээллэж байна. Энэ туршлагаа хичээлтэйгээ холбоод ашиглахад амжилтад сайнаар нөлөөлж, ахиц гарсан. Мөн олон улсын туршлагыг харахад спортын сэтгэл зүй гэдэг бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Тэгэхээр тэмцээний үед өөрийгөө ялан дийлж, амжилт үзүүлэхийн тулд сэтгэл зүйгээ тултал нь бэлдэх шаардлага тулгардаг. Хүн нэг зүйлээ удаан хийхээр залхаж, шантардаг талтай. Гэхдээ хялбар спорт гэж байхгүй. Тиймээс тухайн орчин нөхцөлөөс шалтгаалж, сэтгэл зүйгээ үргэлж хурцалж, аль болох тайван байхыг хичээдэг.

-Хүндийг өргөлт нэг хүний л спорт юм шиг харагддаг. Гэхдээ таны ард бүхэл бүтэн баг ажилладаг юм билээ?

-Хүндийн өргөлт нь харагдаж байгаа шигээ ганцаарчилсан биш, багийн спорт. Нэг тамирчны ард багшаас гадна баг, хамт олон гэж бий. Спортын амжилт тэр дундаа хүндийн өргөлт нь өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг гэж би боддог. Үүнд хүрэхийн тулд надаас гадна ард минь олон хүн ажиллаж байгаа.

-Энэ спортоор хичээллэж буй дүү нартаа та юу гэж зөвлөх вэ?

-Хүсэл мөрөөдлөө хэзээ ч бүү орхиорой. Тууштай, хөдөлмөрч зан амжилт дагуулдаг. Мөн хувь хүний хувьд шударга занг эрхэмлэж, өөртөө үнэнч байхыг зөвлөмөөр байна.

-Удахгүй ДАШТ болно. Дэлхийн хошой аварга болох хүч, нөөц танд хангалттай бий дээ?

-Энэ жилийн хамгийн том зорилго одоогоор ДАШТ байна. Энэ жилийн хувьд ямар тамирчид ирэхийг судлах боломжгүй. Учир нь олимпын өмнөх жил учир орон орны тамирчид их солигддог талтай. Тиймээс бэлтгэлээ илүү хийж, монголчуудаа дахин баярлуулахын төлөө хичээх болно.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”
Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​