fbpx Арилжааны банкуудын IPO-гийн салхийг “дижитал” банк хагалах нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 6 секунд

Арилжааны банкуудын IPO-гийн салхийг “дижитал” банк хагалах нь

Банкны салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг 2022 он гэж тэмдэглэхээр болж байна. Үндсэндээ, Монголд эргэлддэг мөнгөний 80 гаруй хувь арилжааны гол банкуудаар дамждаг. Тэгсэн хэр нь цөөн эзэнтэй, хамгийн ашигтай бизнес рүү орох эрхийг иргэдэд олгож байгаа шийдэл буюу IPO гаргахаар болсон нь том дэвшил. Ингэж хязгаарлагдмал байдлаас олон нийтэд нээлттэй болгож байгааг парламент Банкны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгож хуульчилсан. Хуулийн хүрээнд системийн нөлөө бүхий банкууд ирэх оны зургаадугаар сарын 30 гэхэд нээлттэй хувьцаат компани болох хүлээлттэй байгаа юм. Банкны IPO-г зарим эдийн засагчид 1990 оны хувьчлалын алдааг засах том боломж. Ер нь бол банкны салбарт эрүүл систем бүрэлдэнэ гэж харж байгаа. Ач холбогдлын талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банк олон нийтэд нээлттэй буюу хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь мөнгө болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэрийг хангах, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, компанийн засаглал сайжрах, олон нийтэд мэдээллээ нээлттэй мэдээлэх зэрэг өндөр ач холбогдолтой” гэдгийг хэлсэн.

Манай улсад хөрөнгийн зах зээл ид хөгжлийнхөө үед явж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд үсрэнгүй хөгжиж, зах зээлийн үнэлгээ ч өслөө. 4-5 жилийн өмнө нэг их наяд байсан бол өнөөдөр 3.5 их наядаар үнэлэгдэж байна. Ингэж үсрэнгүй хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь хөрөнгийн зах зээлийг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Иргэд мөнгөө хадгаламжид хийх биш хөрөнгийн зах зээлд оруулах сонирхол давамгайлж үед арилжааны томоохон банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх илт сэргэнэ. Цаашлаад гадны хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж, бусад компаниуд ч мөн нээлттэй болох зам засагдах юм. Энэ бол салбарын хөгжил талаас орж ирэх өгөөж. Тэгвэл банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноор хамгийн эхэнд өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг нээж өгнө. Хоёрдугаарт, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг давхар олгож буй юм. Ерөнхий дүр зургаар нь харвал нийтээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломж гэдгийг салбарын экспертүүд хэлж байна.

Ахлах брокер Д.Энхзаяа “Хүмүүс хүүхдийнхээ хадгаламжийг хувьцаа болгох хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр хадгаламжаас илүү урт хугацаагаар хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэйг баг багаар ойлгож эхэлж байна. Ноогдол ашгийг жилийн 7-8 хувьтай гэж тооцвол хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц өгөөж авч чадна. Дээр нь хувьцааны ханш өсөх юм бол ноогдол ашиг дээр нэмж тооцогддог” гэдгийг хэллээ. Тиймдээ ч хадгаламжийн хүүтэй харьцуулшгүй өндөр ноогдол ашиг авч болох боломжийг нээж байгаа банкуудын IPO-г хөрөнгө оруулагчид, харилцагчид, хөрөнгийн зах зээл судлаачид анхааралтай ажиглаж, хүлээлтийн байдалд шилжээд байна.

Банкуудын IPO Төрийн банкаар эхэлж энэ оны есдүгээр сарын 30-нд олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цангаа цохисон юм. Тус банк нийт хувьцааныхаа 20 хүртэл хувийг олон нийтэд гаргахаа зарласан. Тэгвэл үнэт цаасны зах зээлийн дараагийн цанг цохих эрхээ төрийн эзэмшлийн банкнаас сар гаруйхны дараа Голомт банк авлаа. Гэхдээ ялгаатай нь арилжааны банк дундаа IPO хийх анхны салхийг Голомт банк хагалах нь ээ.

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар тус банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, банкны реформын хүрээнд Голомт банк шаардлагатай бүх шатны зөвшөөрлүүдийг авч, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.

Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн.

Сүүлийн хоёр өдөрт банкны салбарын IPO хийх хүлээлт илт идэвхжиж эхэлсэн нь явж биш сууж ажлаа амжуулах сонирхолтой иргэдийн хүсэл сонирхолтой холбоотой бололтой. Үүний учир нь Голомт банк анх үйл ажиллагаа явуулахдаа л “дижитал” давуу талаараа олонд танигдсан. Дэвшилтэт технологийг салбартаа түүчээлэн нэвтрүүлж, харилцагчдын цаг завыг хэмнэсэн ухаалаг шийдлүүдийг санал болгож ирсэн. Тухайлбал, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, явдаг АТМ-ийг нэрлэж болно. Тэр дундаа сүүлийн үед санхүүгийн салбарын гол хүч, трэнд болж буй дэвшилтэт технологид суурилсан финтек бүтээгдэхүүн, дижитал хэтэвчийг нэвтрүүлээд байгаа. Ийм онцлогтой холбоотойгоор Голомт банкны IPO цахим үндэстэн болохоор хичээж буй Монголчуудад илүү ойр, өгөөжтэй, амар хялбар байж мэдэх юм. Энэ талаасаа ч хөрөнгө оруулагч, харилцагчдын алдаж болохгүй боломж болох банкны салбарын IPO-гийн дараагийн цанг цохих Голомт банкны хувьцаа “дижитал” онцлогоороо “бүүм” болох хүлээлт үүсчихлээ.

Хөрөнгө оруулагчдад нэмэлт мэдээлэл өгөхөд, Монголын банкны системийн 20 хувийг дангаар бүрдүүлдэг Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК компани, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК компани, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар Кэй Пи Эм Жи аудит ХХК, аудитын компаниар PWC ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Тус компанийн хамт олон хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байх болно гэж мэдэгдлээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой
COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​