fbpx Төсвийн талаарх дөрвөн байр, суурь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
7 минут 12 секунд

Төсвийн талаарх дөрвөн байр, суурь

Парламент өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын 2023 оны Төсвийн хуулийг эцэслэн баталлаа. Ирэх оны нэгдсэн төсвийн хууль мөн дагалдан баталсан Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Ирэх оны төсвийн талаарх дөрвөн байр суурийг онцлон хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлыг ил болгоно

-Ирэх жилийн төсөв хэд хэдэн онцлогтой төсөв боллоо. Тэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрх цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт эдэлнэ. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон. Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ. Түүхэнд анх удаа төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, иргэдээс хөндсөн асуудлуудыг шийдвэрлэлээ. Нийт 65 сургууль, цэцэрлэг, 19 эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг зохицуулсан. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, бүх гэрээг УИХ-д танилцуулж байхаар тусгалаа. Нүүрсний хулгайтай тууштай тэмцэх, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс тээвэрлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих түр хороод ажиллаж байгаа бөгөөд асуудлыг ил тод болгох, ард түмэнд мэдээлэх үүргээ УИХ хэрэгжүүлсээр байх болно.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Төсвийг хаалганы цаана баталдаг байдлыг халлаа

-2023 оны төсөв эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн төсөв болов. Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулах шийдэл гаргасан. Ингэснээр ДНБ-нд эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.23 хувиар сайжруулсан байгаа. Түүнчлэн хэмнэсэн төсвөөрөө нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэлээ. Тэр дундаа иргэдийн эрчим хүчний тарифын хөнгөлөлт болоод иргэдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллыг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, хэмнэсэн зардлаараа зохицуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн төсвийг хаалганы цаана хэлэлцэж баталдаг бус иргэдийн оролцоотойгоор хийдэг өөрчлөлт бий болгосноороо онцлогтой юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Төлбөрийн тэнцлийн эрсдэлтэй нүүр тулж байна

-2023 он хөрөнгө оруулалтын бодлогын хувьд тохиргоо хийсэн жил байх болно. Шинэ хөрөнгө оруулалтууд байхгүй. Хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг дуусгана. Энэ жил төлбөрийн тэнцлийн эрсдэлтэй нүүр тулж байна. Бид сүүлийн хоёр жил цар тахлын хүнд нөхцөл байдлын үед төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээсэн. Алдагдлууд хуримтлагдсан. Экспорт энэ оны III улирлаас 2019 оны түвшинд хүрсэн. Энэ хурдаараа явбал 2023 онд зорьсон хэмжээндээ хүрэх боломжтой. Ирэх онд хүн амын бөөгнөрөл, автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлж байгаа томоохон бодлогыг үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр асуудал эрхэлсэн сайдын багцад 330 тэрбум төгрөг суулгаж өглөө.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Иргэдийг ядуурал руу чиглүүлсэн төсөв баталлаа

-Улсын төсөв ирэх оны нөхцөл байдлыг тооцоолоогүй, улс орныг дефолт руу, иргэдийг ядуурал руу чиглүүлсэн төсөв баталлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, мөнгөний бодлогыг зүгээр л хэлэлцээд өнгөрдөг цаас болголоо. Мөнгөний бодлогыг байдаг л хэдэн жижүүрийн үгээр баталсан байна. УИХ-аас тогтоосугай, гэхдээ ийм асуудлыг сайжруул, эрчимжүүл гэсэн эзэн биегүй, цаг хугацаагүй зүйлийг зааж өгдөг боллоо. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, мөнгөний бодлогыг чанартай батлах, Төсвийн тогтвортой байдлын хуулиа даган мөрдөхөд юу шаардлагатай вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг илүү сайжруулах удаа дараагийн саналыг АН-аас гаргасан. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс төсөв эцэслэн батлах санал хураалтад АН-ынхан дэмжиж оролцоогүй. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байна.

Ирэх оны төсвийн онцлог

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд нэг их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна.

2. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй нэгих наяд төгрөгөөр огцом бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.

3. Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд гурван хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

4. Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

5. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна.

6. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө.

7. Цалингийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжүүлнэ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ардчилсан нам АНУ-ын Сенатын танхимд хяналтаа тогтоолоо
Ардчилсан нам АНУ-ын Сенатын танхимд хяналтаа тогтоолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​