fbpx Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 46 секунд

Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон, төрийн дээд цол, медаль гардуулав. Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүдийг онцолж байна.

ЖАК УЭТЕРФОРД, Д.ДОРЖГОТОВ НАРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭЭВ

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан АНУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд, Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Академич Д.Доржготов энэ үеэр "Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны эрчимтэй хөгжлийн тулгуур хөшүүрэг, хөдөлгүүр болсон. Энэ цаг үед төрөөс эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачийн төлөөлөл надад олгосон нь шинжлэх ухааны салбарт өгч буй үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна” гэж онцоллоо. Харин АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд “Мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” хэмээн онцолж байлаа.

ГУРВАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид, “Эрчим төсөл” ХХК-ийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нанжаа, “Багануур” ХК-ийн экскаваторын машинч, гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв нарт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одон гардууллаа. Хөдөлмөрийн баатар Б.Жигжид нь ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан. Энэ хугацаандаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлжээ.

Ардын уран зохиолч цолоор:

Соёлын гавьяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Таукейн Султаныг

Гавьяат тамирчин цолоор:

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа, Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзул, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шоовдор, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор:

“Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер О.Саранхүү.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ахмад ажилтан, доктор, профессор Б.Сумьяабаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор С.Цолмон.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч, морин хуурч, удир­даач, хөгжмийн зохиолч М.Батбаяр

Гавьяат хуульч цолоор:

Төрийн тусгай хамгаалалтын газ­рын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Тунсаг.

Гавьяат багш цолоор:

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш ахмад багш, доктор, профессор Н.Надмид, “Шүрэн цох” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Сосорбарам, Зөвлөх багш Б.Доржсүрэн, СЭЗИС-ийн зөвлөх С.Ишцэдэн, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх Б.Пүрэвтогтох, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Сэлэнгэ нарыг тус тус шагнажээ.

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

“Төвшин ёс төв” ТББ-ын зөвлөх Л.Доржсүрэн, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор, Дорноговь аймгийн ОБГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Гүндсамбуу, “Нүхт тур” ХХК-ийн дэд захирал Н.Одсүрэн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

Геологийн төв лабораторийн дарга асан, зөвлөх инженер О.Доржрэнчин “Мон сертф” ХХК-ийн зөвлөх О.Намжил, “Суман гүн трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Н.Дашхүү, Уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Р.Сундуй нарыг шагнав.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

“Хүрмэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Дашрэнцэн, АШУҮИС-ийн багш Д.Одонтуяа.

Хүний гавьяат эмч цолоор:

“Интермэд” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Гэрэлмаа, “Ананд-Хужирт” рашаан сувиллын их эмч М.Батжаргал.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Л.Мэндсайхан, “Өдрийн сонин”-ы ахмад сэтгүүлч, зохиолч Б.Цогзаяабаатар.

Байгаль, орчны гавьяат ажилтан цолоор:

Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын захиргааны дарга Ж.Төмөрсүх.

Гавьяат барилгачин цолоор:

Монголын зөвлөх зэрэгтэй инженерүүдийн холбооны тэргүүн В.Ганбаатар, “Уран тогоо” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх инженер Д.Банзрагч.

Гавьяат агрономич цолоор:

Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Я.Мягмарсүрэн нарыг тус тус шагналаа.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хятад удирдлагатай самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг уу?!
Хятад удирдлагатай самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​