fbpx Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 23 секунд

Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя

Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа өртөг болоод хэрэглэгчдэд түгээж байгаа үнэ хоорондын зөрүү олон жилийн турш үргэлжилсний улмаас бид өвлийг харанхуй угтах эрсдэлд хүрснийг та мэдсэн үү. Тодруулбал, эрчим хүчийг үйлдвэрлэх өртөг 224 төгрөг болсон ч хэрэглэгч таньд 175 төгрөгөөр худалдаалдаг. Энэ зөрүүнээс үүдэн эрчим хүчний салбар өнгөрсөн онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эцсээр 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарчээ. Үүнээс гадна дулааны цахилгаан станцууд ажиллах хүчнээ алдаж, үйл ажиллагаа нь зогсох эрсдэл өндөр байгаа талаар бид Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцуудтай биечлэн танилцсан сурвалжлагаараа хүргэж байсан билээ. Харин эрчим хүчний салбарын төлөөллүүд “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгуулж, өвлийг хэрхэн эрсдэлгүйгээр даван туулах талаар хэлэлцлээ.

Н.Тавинбэх: ҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ӨРТГӨӨС БАГА ТОГТООСОН НЬ БИДНИЙ АЛДАА

Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байна. Монгол улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах 31 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 752 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж, 2021 оны хэрэглээ есөн тэрбум 775 сая киловатт цагт хүрсэн байна. Үүнээс эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан иргэн буюу үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ 36 хувийг эзэлжээ.Жил бүр хэрэглээ нэмэгдэж байгаагаас оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачаалал хэтэрч, ОХУ-аас эрчим хүч авдаг. Тухайлбал, улсын хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг гадаадаас импортолж, “гал алдахгүй” өнөөдрийг хүрсэн юм. Гэсэн ч цаашид энэ хэвээр үргэлжилбэл, эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх тул Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифт хэрэглээтэй уялдсан өөрчлөлт оруулаад байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Бидэнд эрчим хүчний хангалттай нөөц байсан бол хэрэглэгчдэдээ сонголт өгөх байлаа. Гэвч сонголтгүй болтлоо хүнд байдалд орсон нь өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар шаардлагатай арга хэмжээ авч чадаагүйн уршиг юм. Цаашид нөхцөл байдал бүр хүндрэх тул шийдэл хэрэгтэй.Хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс бага тогтоосон нь бидний гол алдаа. Хэрэглэгчдийн оргил ачааллыг бууруулах боломж бидэнд бий. Ингэхийн тулд эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулах ажлыг идэвхитэй хийх шаардлагатай. Боломж байвал хэрэглэгчийн үнийг чөлөөлөх үгүй бол үйлдвэрлэсэн өртөгтэй нь дүйцүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Харин “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням манай улсын тухайд тулгамдаж байгаа асуудал нь эрчим хүчний эх үүсвэр шинээр барих юм гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын болон дамжуулах, түгээх сүлжээний зарим шугам, тоноглолын ашиглалтын хугацаа хэтэрсэн ч түүнийг засварлах хангалттай хэмжээний төсөвгүй байсаар өнөөдөртэй золгосон билээ.

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ НЬ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРЬСАНТАЙ ДҮЙЦДЭГ

Эрчим хүчний хэмнэлт нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг богино хугацаанд барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж эрчим хүчний нөөцийн хомсдолд өртсөн улс орнууд тодорхойлсон байдаг. Эрчим хүчний нэмэгдэж байгаа хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарахад чиглэсэн шинэ эх үүсвэр барих төслүүдийг Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй ч эдгээр нь хугацаа их шаарддаг. Тиймээс Монгол улс 2023-2026 онд эрчим хүчний чадлын дутагдалтай ажиллаж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал болжээ. Энэ хүндрэлийг эрчим хүчний хэмнэлтээр даван туулах тул эрчим хүчний хэмнэлтийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж салбарынхан үзэж байна.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний тэр дундаа дулааны эрчим хүчний хэмнэлт их чухал. Сүүлийн үеийн барилгууд дулаанаа тохируулах хэмжүүртэй. Харин хуучин орон сууцнууд ийм тохируулгагүй нь дулаан алдагдлын гол суурь болж байна. Тиймээс шинэ барилгуудад хэрэглэгч дулаанаа тохируулдаг хэмжүүр байрлуулахаар ярилцаж байна. Харин шинээр ашиглалтад орох барилгын дулааны хэмнэлтийг зураг төслөөс нь эхлэн хэмжихээр төлөвлөж байна” гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэх, шугам сүлжээ, дэд станцуудын шинэчлэлийг хамтад хэрэгжүүлэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал цахилгаан түгээлтийн алдагдал буурч, жилд 272 сая кВт.ц буюу 42 тэрбум төгрөгийг хэмнэх урьдчилсан тооцоо гарчээ.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1
Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​