fbpx “...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 27 секунд

“...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг гурван шатны шүүхээр өнгөрсөн жил эцэслэн шийдсэн. Харин өнөө жил хэрэгсэхгүй болгосон юм.

Тодруулбал, түүний хэргийг АТГ-ынхан 2013 оны хавраас хойш шалгасан. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд НПГ-т шилжүүлсэн. Тус газрын хяналтын гурван прокурор хэргийг дөрвөн сар хянаад 2020 оны гуравдугаар сарын 23-нд шүүхэд шилжүүлжээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд 2020/ШЦТ/570 тоот шийдвэрээр гэм буруутайд тооцож хорих ялаар шийтгэсэн. Дараа нь давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд хэлэлцэж, 1454 дүгээр магадлалаар гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хамгийн сүүлд, 2021 оны тавдугаар сарын 19-нд Улсын дээд шүүхийн 238 дугаар тогтоолоор С.Баярцогтыг гэм буруутайд тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээгээд зарим зүйлчлэлийг өөрчилж, ялын хэмжээг бууруулсан байдаг.

Харин тэр өдөр нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “...С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь батлагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ. Энэ дагуу хоёр сарын дараа буюу 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ хуралдсан байна. Тэгээд нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосон. Түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.

Ийнхүү С.Баярцогтод холбогдох хэрэг Дээд шүүхийн шийдвэрийн дагуу АТГ-т хоёр жил орчмын дараа дахин очсон байдаг. Гэхдээ АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлсэн байна. НПГ ч удаасангүй. Гурав хоногийн дараа буюу 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хэрэгсэхгүй болоод бараг хагас жил болох гэж байна. Гэтэл сүүлийн үед уг кэйс дээр хуульчид, хууль хяналтын байгууллагын хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлэх болжээ.

Нэлээд нь “... “С.Баярцогтын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа эцэслэн шийдвэрлэх зүйтэй” гэсэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай санал гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн нь хууль зүйн хувьд нэлээд эргэлзээтэй. Үндэслэл олж харахад хэцүү. Тэр хүн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг эзэмшиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Тэгсэн мөртлөө Засгийн газрыг төлөөлж, уг компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Ингэж албан ажлын хувьд олж авсан мэдээллийг ашиг олох зорилгоор ашигласан. Энэхүү үйлдэл нь албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь тодорхой байсан. Гэтэл Дээд шүүхийн шүүгч нар тусгай санал гаргалаа. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр эргэлзээ дагуулаад байгаа юм” гэцгээж байна. Түүнчлэн үүнийг дагаад "...Шүүх, прокурор, мөрдөх байгууллага нөлөөнд автсан уу" гэсэн яриа хөөрөө ч хууль хяналтынхан дунд хүчтэй яригдаж эхэллээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя
Эрчим хүчээ хэмнэсэн хэрэглэгчийг урамшуулж “харанхуй”-г давъя
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​