fbpx Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 0 секунд

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Улмаар өнөөдөр тус байнгын хорооны хуралдаанаар дахин нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Улсын дээд шүүхийн шүүгчид одоогоор гурван хүн нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг онцлон хүргэж байна.

Нэр дэвшигч Н.Батчимэг “Шүүгч хүн ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломж нь дээд шатны шүүхдээ тэнцэн ажиллах гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэв. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, МУИС Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2016 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигч Б.Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 34 дүгээр дунд сургууль, Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд "Их засаг" их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболд нь 2000-2004 онд "Их засаг" хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд "Халх журам" хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд "Түшээ" дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “Мэргэжил эзэмшсэн цагаасаа шүүгч болох зорилгыг тавьж, өөрийгөө бэлтгэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцэж, холбогдох шаардлагыг хангана хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.

Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн Өвөрхангай аймагт төрсөн. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр 10 жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 нд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мөн 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “2015 онд Солонгос Улсад шүүхийн тогтолцоо, захиргааны удирдлагын чиглэлээр, 2016 онд Тайланд Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах арга техникийн чиглэлээр, 2020 онд Итали Улсад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны арга техникийн талаарх мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болзол, шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“...С.Баярцогтын хэрэг батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтын дараа эцэслэе”

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​