fbpx Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 3 секунд

Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд

УИХ-ын даргад нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлж, АН-ын долоон гишүүн гарын үсэг зурсны нэг нь алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн хэмээн С.Одонтуяа гишүүн өчигдөр онцолсон. Гэхдээ Д.Бат-Эрдэнэ гишүүн гадаадад байгаа гэдгийг хэлсэн. Бодвол гарын үсгээ цахимаар илгээсэн бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллээр нүүрсний хулгайг Олон улсын валютын сан анх илрүүлсэн бөгөөд АН энэ ажилд манлайлан оролцохоор болсон гэв.

Араас нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолтын талбайгаас орон нутгийн “Тавантолгой” компани 385 мянган тонн нүүрс олборлосон гэдэг дүгнэлт 2017 онд тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж байгаа. Үүнд, нэр бүхий жижиг Тавантолгой компанийн эзэн, УИХ-ын гишүүн болон Өмнөговь аймгийн Засаг дарга нар шалгагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас Засгийн газарт нүүрсний хулгайтай холбоотой эрүүгийн 10 хэрэг шалгагдаж байгаагийн нэг нь хэмээн тодорхой хэлэв.

Тэгэхээр одоогийн байдлаар УИХ-ын гишүүд дундаас нүүрсний хулгайн хэргээр “Ажнай” хэмээн Д.Бат-Эрдэнэ гишүүн шалгагдаж байгаа нь маргаангүй үнэн гэж итгэв.

Засгийн газар Монгол Улсын нийт иргэд хувьцаа эзэмшдэг ЭТТ ХК-ийн олборлолтын талбайгаас Д.Бат-Эрдэнэ гишүүний компани “хулгайлсан” гэдэг нь тодорхой ч хууль хяналтынхан хэргийг эцэслэж чадахгүй байна хэмээн “гомдоллосоор” удаж буй.

Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний хувь эзэмшдэг “Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн Засгийн газрын эсрэг мэдэгдэл хийж ёжлов.

"Тавантолгой” ХК нь 51 хувь нь орон нутгийн өмч учраас хэмээн зүтгэлээ гээд үлдсэн 49 хувийн дийлэнхийг нь “Ажнай корпораци” эзэмшсэн хэвээр л байгаа .

Компанийн мэдэгдэлтэй давхцан Японд нэлээн хэдэн өдөр тухалж буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудсандаа “Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газрын өнөөдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдөр хийсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гуйвуулан, намайг нүүрсний хулгайн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж буй гэж худал мэдээлэл түгээж буйд няцаалт өгч байна.

Миний бие өнөөдөр төдийгүй өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл түгээсэн хэмээн гүтгэв.

Яалт ч үгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн, жижиг “Тавантолгой” компанийн эзэн УИХ-ын гишүүн гэж хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн 2021 онд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харья.

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хүснэгтэд 2015 онд бөглөсөн нэрс 2021 онд бүүр олон болжээ. “Инвест Капитал” ХК, “Женко Тур бюро” ХК, “Монгол Шилтгээн” ХК, “Таван Толгой” ХК, “Авто зам” ХК, “Улсын Их дэлгүүр” ХК, “Говь” ХК, “Мах Импекс” ХК, “Ариг Гал” ХК, “Жуулчин говь” ХК, “Талх Чихэр” ХК, “Баянгол ЗБ” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Капитрон банк” ХХК, “ВВУ” ХК, “ММС” ХК, , “МЭК” ХК, Ажнай корпораци ХХК гээд дурайтал жагсаажээ. ЗГХЭГ-ын даргын цохон дурдсан “Тавантолгой ХК” ямартай ч түүний халаасанд байгаа л юм байна.

АТГ:2021 оны ХОМ

Хэрвээ худал мэдээлэл түгээсэн бол хэвлэл мэдээлэл биш Засгийн газар гэдгийг эрхэм гишүүнд дуулгая. Харин эрхэм гишүүнийг гэмгүй байхад гүтгээд байгаа бол Засгийн газар залруулгаа хийнэ биз.

Эсвэл УИХ-ын танхимд тохой нийлүүлж суугаа Л.Энхболд гишүүнээсээ эхлээд асуу. Түүний хэлснээр “Тавантолгой” ХК-аас ганцхан сарын дотор 20 гаруй сая доллартай тэнцэх 220 мянган тонн нүүрс алга болсон гэх.

Гол нь, Д.Бат-Эрдэнэ гишүүний үүсгэн байгуулсан “Тавантолгой транс” хэмээх тээврийн компани үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ахиад л УИХ-ын нэр бүхий гишүүд ярьсан нь сонины шар хуудсанд хадагдан үлджээ.

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар та “Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой” гэх “гоё” үгээ практикт буулгаад юун түрүүнд, хууль хяналтын байгууллагыг шахаж шаардаж, дотроо байгаа хулгайч нараа илрүүлэхээс ажлаа эхэлж, ард иргэдийн шаардаад байгаа хариуцлагыг дархлагдсан “хэн”-дээ тооцно уу.

Тэгэхгүй бол Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлснээр УИХ ч Засгийн газраар дүүрэн “галзуу солиотой бодолтой ” хүмүүстэй болж, эсрэгцсэн мэдэгдлээр булуулах нь.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс эрх зүйт төртэй юм бол хулгай хийсэн хүн шийтгэгдэж л таарна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс эрх зүйт төртэй юм бол хулгай хийсэн хүн шийтгэгдэж л таарна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​