fbpx Л.Оюун-Эрдэнийг зайлуулчихаад оронд нь нүүрсний хулгайч нараа залах уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 16 секунд

Л.Оюун-Эрдэнийг зайлуулчихаад оронд нь нүүрсний хулгайч нараа залах уу?!

Нүүрсний хулгайг зогсоохгүйгээр Монгол цаашаа явахгүй. Лав л ойрын 10 жилдээ бидний идэх хоол, өмсөх хувцасны хэмжээ дамжаа нүүрсний экспортоос шууд шалтгаална. Үүнийг дээр дооргүй мэдэж байгаа л даа. Өөрөөр хэлбэл, ухсан нүүрсээ үнэн үнээр нь зарж, орлогыг нь шударгаар оруулж ирээд, бүгдээрээ тэнцүү хүртэх ёстой. Тэгж байж бид ирэх жилүүдийн хүндрэлд өлсөхгүй, даарахгүй. Тиймээс нүүрсний хулгайн эсрэг тэмцэл аль ч утгаараа зөвдөх учиртай.

Тэр утгаараа их зөв тэмцэл эхэлсэн юм. Харин сүүлийн хэдэн өдөрт нүүрсний хулгайн эсрэг тэмцэл нэг л өөр тийш эргэчихэв. Сүүл рүүгээ биш болоод явчих шиг боллоо. Бай нь өөрчлөгдөв. Тэр нь өнгөрсөн хавраас эхлээд нүүрсний хулгайг "ухаад” эхэлсэн засаг болж таарав. Шулуухан хэлэхэд, “...Засаг зайл” гээд орилж байгаа хүмүүсийн нэлээд нь ордонд тухалсан нүүрсний хулгайч нарын “микрофон” гэсэн үг. Ингээд шууд ойлгоход болно. Гэхдээ нүүрсний хулгайч нарын дургүйцэл засагтаа ч байгаа юм биш. Хуулиараа засгийг унагая гэвэл Ерөнхий сайдыг огцруулдаг болчихсон. Тиймээс засаг гэсэн нэрийн дор Л.Оюун-Эрдэнэ рүү л дайралтаа хийж байгаа юм.

Сураг гэхээргүй мэдээллээр, нүүрсний хулгайн бүлгүүд ингэж “жагсаалын эргэлт” хийжээ. Үүнийг бас “жагсаалын хулгай” ч гэж нэрлэж байна. Хамгийн ноцтой нь “...Манай нүүрсний хулгайч нараас гадна хилийн цаанаас гар хөлөө сунгасан байж болзошгүй” гэж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Франц, уржигдар Германд болсон өнгөт хувьсгалд санаархаад бүтэлгүйтсэнтэй ижил технологи манайд үзэгджээ. Ерөөсөө л яг тэр технологи хэрэгжиж байна. Ийм болтол самууруулж буй нь нүүрсний хэдхэн хулгайчийн л эрх ашгийн төлөө шүү дээ.

Ер нь анхнаасаа энэ нүүрсний хулгайг гаргаж ирдэг л Л.Оюун-Эрдэний буруу. Угаасаа улстөрчид бүгдээрээ нүүрсний хулгайг мэддэг л байсан. Тэглээ гээд хэн ч эсэргүүцэн тэмцэж байгаагүй юм. Нүүрсний хулгайг барьж аваад сэгсрэх хүнийг улс төрөөс байтугай хуулийнхнаас ч олоход хэцүү болчихсон байсан.

Тэд нар шигээ “сохор, доголон” яваад байж болох л байсан юм, энэ Л.Оюун-Эрдэнэ. Тэглээ гээд яах вэ дээ, эдийн засаг тартагтаа тулна. Амьдрал тэр чигээрээ “ул”-нд очно. Одоо ч таагүй байна. Тэгэхээр тэр “...Ковид, дайн хоёроос болоод эдийн засаг хүндэрсэн. Үнэн шүү” гээд л сууж байхад болох байлаа. Угаасаа үнэн юм чинь.

Ер нь бол Ерөнхий сайдын суудал гэдэг хүн бүрт олдоод байдаг тавилан биш шүү дээ. Тиймээс тэр Оюу толгойнхонтой, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай, Хөгжлийн банкныхантай, энэ нүүрснийхэнтэй сайхан найзалчих байсан юм. Тэгсэн бол 2024 он хүн хүртэл хонь бүрэн, чоно цатгалан аргацааж болох л байв.

Нисээд л өнөөдөр Оюу толгойн өр нэмэгдчихсэн. “Эрдэнэт” хувьд оччихсон. Хөгжлийн банк дампуурчихсан. Нүүрсний хулгайч нар харин улам цулайж байхгүй юу. Юун төмөр зам, юун боомт, тэдгээрийг ярих ямар ч шаардлагагүй.

Гэвч Л.Оюун-Эрдэнэ одоо ганцаардсан чоно шиг болчихсон байна. Нүүрсний хулгайг зуучихсан. Тавьдаггүй. Тиймээс нөгөөдүүл нь өөр арга хэрэглэж буй нь энэ.

Уг нь түүнээс өөр хүн байсан бол “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банк гээд ахих бүрт нөхөд нь цөөрч, дайсан нь олшроод байсныг анзаарах л байсан юм. Тэгсэнгүй. Явсаар байгаад нүүрсний хулгайг “зууж” авсан. Тэгээд бүр ганцаараа болжээ.

Одоо яая гэх вэ дээ. “...Ноёдтой тэрсэлдвэл толгойгүй” гэдэг. Л.Оюун-Эрдэнийг зайлуулна гэж байна. Харин оронд нь нүүрсний хулгайч нараа залж таарна. Яагаад гэвэл оронд нь гарч ирсэн хэн ч нүүрсний хулгайч л байж таарна. Тэр баталгаатай. Шулуухан хэлэхэд, “...Нүүрсний хулгайч нараа зарла” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоогүй улстөрч олоод ир” гэх нь хамаагүй амар болчихсон цаг шүү.

Харамсалтай нь энэ тохиолдолд Монгол ялагдана. Хохирно. Тэгээд бид “...Нүүрс яах вэ, тусгаар тогтнолоо хэрхэх вэ” гэдэгтээ тулж ч мэднэ. Маш ноцтой.

Иймдээ тулахгүй байх ганцхан зам бий. Хоёр жилийн өмнө дөө, хотын соёл сурталчилдаг нэг залуу “...Дөчөөс дээш насныхан алга болж байж нийгэм цэвэршинэ” гэж байж билээ. Нийгмээрээ цочиж байв. Түүн шиг хаашаа ч харсан нүүрсний хулгайчтай болчихсон энэ цаг үед нүүрсчдээс өөр сонголт хийх боломжийг хаасан одоогийн тогтолцоог л өөрчлөх учиртай. Чөлөөт сонголт, чөлөөтэй өрсөлдөөн л монголчуудад хэрэгтэй гэсэн үг. Тэгж л энэ хулгайч нараас сална. Өөр ямар ч арга байхгүй. Зам ч үгүй.

Нээрэн, өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр шүү дээ. Цаана чинь “...Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” хэмээн НҮБ уриалж байна, уг нь.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Монголын сайдын 10 сая доллар“ гээд “шүгэл“-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...
“Монголын сайдын 10 сая доллар“ гээд “шүгэл“-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​