fbpx “Нүүрс”-нд нам байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
5 минут 52 секунд

“Нүүрс”-нд нам байхгүй

Нүүрснээс “алдагдсан боломж” буюу нүүрсний хулгайтай холбоотой ноцтой мэдээллүүд өдөр бүр шинээр ил болж байна. Өчигдөр АТГ-ынхан нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрийг зарлалаа. Түүнд улстөрчид голдуу багтжээ.
АТГ-ынхан эдгээр нэрийг “...Эхний удаад” хэмээн онцоллоо. Учир нь тэдгээр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэрлэсэн хүмүүс юм байна. Энэ асуудлаар баривчлагдсан, байцаагдсан хүмүүсийн амнаас дараагийн нэрүүд гарч ирнэ. Тэгэхээр нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн жагсаалт цаашид үргэлжилнэ гэсэн үг.


Нөгөөтэйгүүр, нүүрсний хулгайн талаар яригдаж эхлэхээс л томоохон намууд бие биеэ “...Нүүрсний хулгайч” хэмээсэн. Гэтэл “эхний удаад” мөрдөх байгууллагаас зарласан нэрийг намын харьяаллаар нь харахад аль аль нь багтсан байна. Энэ нь нүүрс, улс төр хоёр тусдаа гэдгийг хэлж өгч байгаа юм.
Ер нь бол монголчууд нийтээрээ бухимдаж, дургүйцэж буй нүүрсний хулгайд аль нэг нам оролцож, энэ талаар улс төрийн мэдэгдэл хийх нь зохимжгүй. Боломж ч байхгүй болж таарав.


Яагаад гэвэл, том намууд дор хаяж зуугаас дээш мянган гишүүнтэй. Нийт гишүүдийнх нь тоотой харьцуулбал нүүрсний хулгайд маш цөөхөн хувь нь орооцолдчихоод байна. Энэ утгаараа, “...Мөнгө үнэргүй” гэдэг шиг “нүүрс”-нд нам байхгүй гэсэн үг.
Нүүрсний хулгай дээр “шүгэл” үлээсэн эрх баригч намын тухайд “...Цаашид энэ байр сууриа барина” гэдгээ дотроо ярьцгаасан байна. УИХ дахь бүлгийнхээ уржигдарын хурал дээр л тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Шалгаж, тогтоогоод гаргаад ирсэн намын гишүүдийг хамгаалахгүй. Тэгээд ч аль нэг намын удирдлага, Ерөнхий сайд ч үүнд нөлөөлөх боломжгүй” гэжээ. Бүлгийн дарга, бусад гишүүн нь ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.


Харин шүүх, прокурорын байгууллагад ажилладаг нэлээд хэдэн хүн нүүрсний хулгайд холбогдсон. Үүнээс болж олон нийтийн эсэргүүцээд байгаа нүүрсний хулгайн асуудал шийдэгдэлгүй удаашрах вий гэсэн болгоомжлол байгааг тэр хурал дээр ярьжээ. Жишээ нь, саяхнаас нүүрсэн мөргөцгийн хэргийг шалгаж эхлэхэд л хэд хэдэн шүүгч, прокурор оролцсон нь илэрчээ. Энэ мэт өөр ноцтой мэдээллүүд ч гарч ирж байгаа юм байна.


Эндээс нэг сонин зүйл ажиглагдаж байна. 2018 оны сүүлчээр ЖДҮ-гийн хэрэг илэрч байлаа. УИХ-ын олон ч гишүүн, улстөрчид холбогдсон. Тэгэхэд олон нийт ингэж жагсаж гарч ирээгүй ч эсэргүүцэл, дургүйцэл нь яг л ийм байсан. Тухайн үеийн хууль хяналтын байгууллагынхан ч уг хэргийг илрүүлэхээр маш их хүч тавьж ажилласан. Тэгэхэд Улсын ерөнхий прокурор ЖДҮ-д холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ олонхыг нь авч үлдэж байв. Тэр асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган дээр Улсын ерөнхий прокурор “...Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бүх хэрэг дээр хэрэг бүртгэлтийн ажил эхэлсэн. Шалгаж байна. Гишүүд татагдсан. Та бүхэн цагдан хорих боломжгүй хууль баталж өгсөн. Тэгсэн хэрнээ “...Ажил хийхгүй байна, тэр хүн чинь гадуур зүгээр яваад байна” гэж ярих юм. Ингэх боломж муутай. Би тэр хуулийн хүрээнд л зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Та бүхэн шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ аливаа зүйлд шударга ёс гэж байдаг. Би ийм саналыг гурав дахиа оруулж ирж байна. Өмнөх хоёрт та бүхэн татгалзсан хариулт өгсөн. Өнөөдөр ямар хариу өгөхийг мэдэхгүй. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм.
"...Хууль ёсыг шударгаар хэрэгжүүлэх ёстой" гэдэг энэ УИХ яагаад хүнийг зүгээр шалгуулж болдоггүй юм бэ. “...Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалга” гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хүн, жирийн иргэн хоёр тэс өөр. Жирийн иргэн болох Сангийн эрхлэгч нь цагдан хоригдсон. Гэтэл шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь өнөөдөр ингээд сууж л байна шүү дээ. Энэ чинь шударга ёс мөн үү. Шударга ёсыг тогтоохын төлөө би асуудлыг оруулж ирж байна” гэж байсан юм.


Тэгвэл энэ удаад байдал эсрэгээрээ байна. Дөрвөн жилийн өмнөх УИХ-ын гишүүд ЖДҮ-д холбогдсон нөхдөө хамгаалаад үлдээж байсан бол энэ удаад нүүрсний хэрэг дээр “...Хамгаалахгүй” гэлээ. Энэ нь дээр хэлсэнчлэн “... “Нүүрс”-нд нам байхүй” гэсэн л үг юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлав
АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​