fbpx Путин, Лукашенко нар батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 13 секунд

Путин, Лукашенко нар батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хөрш Беларусь улсад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкотой Минск хотноо хэлэлцээ хийжээ.

Хэдийгээр Орос, Беларусь улсууд холбооны улсын хэмжээнд нэгдэх үйл явц үргэлжилж байгаа, ойр дотно харилцаатай гэдэг ч Путин сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа Минск хотод айлчилж байна.

Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уулзалтын дараа Путин хамтарсан хэвлэлийн хуралд оролцохдоо хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон тухай мэдэгджээ.

Тухайлбал аюулгүй байдлаа хамтран хангах, цэргийн сургуулилалтуудаа үргэлжлүүлэх, зэр зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх зэрэг бүх чиглэлд хамтран ажиллах болсноо мэдэгдсэн байна.

Путин бас Беларусийн нисгэгчдийг цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц жолоодоход сургах, 2023 онд Беларусийн нисгэгчийг сансарт хөөргөх амлалт өгчээ.

Харин Лукашенко тэдний яриа хэлэлцээ хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарал хандуулсныг онцолсон байна.

“Хамтдаа сорилтыг давж, тэсэж чадсан төдийгүй эдийн засгаа хөгжүүлэх боломжийг олж харж чадсанаа өнөөдөр бид эргэлзээгүйгээр хэлж чадахаар байна” гэж тэр мэдэгджээ.

“Орос бидэнгүйгээр хаашаа ч явж чадахгүй, бид Оросгүйгээр юу ч хийж чадахгүй” гэж Лукашенко энэ үеэр хэлсэн байна.

Путиний айлчлалаас өмнө түүнийг Украины дайнд Беларусийг татан оролцуулах гэж байгаа тухай яриа гарсан юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг няцааж байв.

Зарим ажиглагчид Путиний айлчлалыг Беларусийн талаас довтлох айдсыг нэмэгдүүлэн Украины талд шахалт үзүүлэх зорилготой гэж тааварлаж байна.

Украин улстай 1,000 км шугамаар хил залгадаг Беларусийн газар нутгийг Оросын эрх баригчид эзлэн түрэмгийлэх дайндаа ашиглаж байгаа. Гэхдээ Беларусийн зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл Украины дайнд оролцоогүй байна.

Эх сурвалж: Reuters

Твиттерийн 10 гаруй сая хэрэглэгч Илон Маскийг огцрох ёстой гэж үзжээ
Твиттерийн 10 гаруй сая хэрэглэгч Илон Маскийг огцрох ёстой гэж үзжээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​