fbpx Ж.Сүхбаатар: Автобусаар явж байна, зогсоолуудаар нь ч явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 34 секунд

Ж.Сүхбаатар: Автобусаар явж байна, зогсоолуудаар нь ч явж байна

Түгжрэлийг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооныхон боловсруулж байна.

Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Түгжрэлийг бууруулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр багцалсан хуулийн төслүүдийг боловсруулж байна. Одоогоор 18 хуулийн төслийг боловсруулж байна. Олон асуудлыг хамарч байгаа учраас ажиллагаа их орж байна.

Түгжрэлийг захиргаадаж шийдэх боломжгүй. Хүний эрхийн асуудал ч хурцаар хөндөгдөнө. Иймд хуулийн арга замаар зөвөөр зохицуулах нь чухал юм.

Багц хуулийн төсөл дотор түгжрэлийн бүс тогтоох, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн асуудал, захиргааны байгууллагуудын үүргийг ч тодорхой болгож, талуудын оролцоог хангасан байдлаар боловсруулж байна.

Түгжрэл бол төвөгтэй асуудал. Ямар ч шийдвэр гаргасан байсан гэсэн олон нийтийн 50 хувийнх нь дэмжлэгийг авдаггүй. Тухайлбал, түгжрэлийн бүс тогтоох, төлбөр хураамжтай болгох шийдвэрийг бусад улс оронд хэрэгжсэн түүхийг харвал 60-70 хувийнх нь дэмжлэгийг аваагүй, эсэргүүцэлтэй байсан. Гэхдээ дараа нь бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Манайд түгжрэлийн голомтууд бий. Бага тойруу, Зайсан, Яармаг, Саппоро, Баруун, Зүүн дөрвөн зам зэрэг түгжрэлийн бүс бий" гэлээ.

Мөн түгжрэлийг бууруулахын тулд хийх бүтээн байгуулалтын талаар хэлэхдээ "Шинэ тойрог замын төсөл, нүхэн гарцаас эхлээд зам дээр томоохон ажлууд хийхээр ярьж байгаа. Мөн замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалт дээр RFID системийг ашиглахаар угсраад дуусаж байна. Уншигч суурилуулах, программ хангамжаа сайжруулах асуудал үлдэж байна. Үүн дээр дөрөвдүгээр сарын 1-н гэхэд нэлээд ажлыг хийнэ.

Үндэсний хорооноос дараагийн ажлаа олон нийтийн ухамсар санаа бодолд нөлөөлөх байдлаар ажиллана гэж бодож байгаа. Түгжрэлийг хэн нэгэн этгээд эсвэл аль нэг байгууллага хийчихдэггүй" гэсэн юм.

Мэдээлэл өгөх үеэр нь түүнээс сэтгүүлч "Та нийтийн тээвэрт сууж үзсэн байх шиг байсан, тийм үү?" гэж асуусан юм.

Уг асуултад сайд Ж.Сүхбаатар "Энэ бол намайг доромжилж байгаа асуудал. Нийтийн тээврийн асуудлыг яривал, Канадад би нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Чингэлтэйд "Bluebus" гэж манай компани явдаг, сонгуулийнхаа үеэр ч түүгээр явж байсан.

Манай ээж нийтийн тээврийг удирдах газарт насаараа ажилласан хүн. Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн хүн. Автобусны амьдрал мэддэг учраас есдүгээр сард гарч ирээд нийтийн тээврийн асуудал №1 юм байна гэхэд маш олон хүн намайг буруу харж байна гэсэн. Түгжрэл нийтийн тээврээс болоод байгаа юм биш, зам, орц гарцаа бод, худалдаа үйлчилгээг анхаар гэж байсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд өдөр шөнөгүй, өглөө босоод санаа зовоод, орой унтахдаа санаа зовж байгаа хүн Монголд бараг сайд би ганцаараа байгаа биз дээ. Би илүү их мэдээлэл авч байна, жолооч нартай уулзаж байна. Зорчигч нэгтгэл, хувийн компаниудтай уулзсан. Автобусуудаар явж байна, зогсоолуудаар нь ч явж байна.

Өнөөдөр хийгдэж буй ажлын үр дүн магадгүй хэдэн сарын дараа гарна. Жолоочийн цалин хөлс, авто бааз, автобусны зогсоол, маршрут гээд энэ олон асуудал бүгд намайг томилогдохоос өмнө нийтийн анхааралд ороогүй, төрийн бодлогод болоогүй, хотын асуудал гээд орхигдсон байсан.

Тэгэхээр автобусанд сууж үзсэн үү гэдэг чинь хувь хүн рүү чиглэсэн яриа. Автобусны талаар надаас илүү мэдэж байгаа хүнтэй мэтгэлцэхэд би бэлэн байна" гэлээ.

“Avatar 2” тасалбарын борлуулалтаараа 7 дахь долоо хоногтоо тэргүүлжээ
“Avatar 2” тасалбарын борлуулалтаараа 7 дахь долоо хоногтоо тэргүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​