fbpx Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 53 секунд

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгээс хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтэд зориулсан хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулав.
Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахалж байгаа бөгөөд одоогоор 24 нам дэмжиж буйгаа илэрхийлж, санамж бичиг байгуулжээ. Ажлын хэсгийн гишүүн, хуульч, доктор Л.Төр-Од, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл нар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг танилцуулж, зочдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Өнөөгийн Монголын нийгэмд байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, эрх мэдэлтнүүдтэй тооцох хариуцлагын механизм сул, ард түмний хяналт бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй зэрэг тогтолцооны гажуудал олон байгаа. Тэдгээрийг засаж залруулах хамгийн оновчтой гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэгт улстөрчид, судлаачид, хуульчид болон ард түмэн санал нэгддэг. Тиймээс ч энэ удаагийн Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь засаглалын хямралыг шийдэх гол өөрчлөлтийн эхлэлийг тавих боломжтой гэж олон нийт онцгойлон анхаарч байгаа юм.
Шинэ Үндсэн хуулийн төсөлд парламентыг Их, бага хуралдай бүхий хоёр танхимтай, таван жилийн хугацаатай байгуулахаар тусгажээ. Бага танхим нь 69 гишүүнтэй байх бөгөөд гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Харин Их хурал нь 88 гишүүнээс бүрдэх илүү хяналтын үүрэгтэй ажиллах юм. Тиймээс ч энэ танхимд ШУА, СЕХ, Төв банкны төлөөлөл, Ерөнхий аудитор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг мэргэжлийн болон салбарын мэргэшсэн төлөөллүүдийг түлхүү оролцохоор төсөлд тусгажээ.

Хуульч, судлаач Л.Төр-Од: 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬ НАЙМАН ЖИЛ Л ҮЙЛЧИЛСЭН

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын асуудал шинэ зүйл биш юм. 1999 оноос хойш яригдаж байгаа. 1992 оноос хойш Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийж, энэ талаар дуугарч байгаагийн хувьд хэлэхэд Монголын нийгэмд Үндсэн хуулийн хямрал нүүрлэчихсэн. 1992 оны Үндсэн хууль ерөнхийдөө найман жил л үйлчилсэн юм. 2000 хүртэл гэсэн үг. 2000 оны нэмэлт өөрчлөлт бол намыг төрийн дээр гаргаад, ялсан намын дарга Засгийн газраа байгуулдаг, Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болдог гээд засаглалын гол хямралын эхийг тавьсан. 2019 оны нэмэлтээр эдгээрийг болиулж, өөрчлөлт хийхийг оролдсон боловч төгс болж чадаагүй. Одоогийн Үндсэн хууль найман жил үйлчилсэн гэж дүгнэж байгаа нь учиртай. 2000 оноос хойш Авлигын индекс болон бусад бүх үзүүлэлтээр Монгол Улс доошилсон байдаг. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, ардчиллын зарчим гэх мэт олон үзүүлэлтийг харахад сүүлийн 20 гаруй жилд манай улс зогсонги байдалтай, зарим үзүүлэлт дээр уналттай байгаа.

Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл: ПАРЛАМЕНТ ҮНЭМЛЭХҮЙ ЭРХТЭЙ БОЛСОН, ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

-Эрх мэдлийн төлөөх тэмцэл, баялгийн тэгш бус байдал, хулгай зэрэг олон асуудал энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр багасах, үгүй болох боломжтой. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд, ард түмний, хөндлөнгийн хяналтыг сайжруулснаар иргэд хүсвэл Их хурлын гишүүнийг татан буулгах, хариуцлага тооцох механизм бүрдэнэ. Монгол Улсын гол асуудал байгалийн баялгийн зөв зохистой ашиглалт, зарцуулалт болон түүнд тавих хяналт. Дэлгэсэн тэрлэг шиг энэ өргөн дэлгэр нутаг, түүний хэвлийд байгаа баялгийг бид хэзээ зөв шийдэж чадна, тэр үед Монгол хөгжинө, иргэд ядуурлаас гарна. Үүнийг зарим хүмүүс зүгээр органик хуулиар зохицуулчих юм шиг ойлгодог. Гэтэл өнөөгийн нөхцөлд ямар ч органик хуулийг хоёр том компани захиалахад л 20 хүрэхгүй гишүүн хууль баталчих боломжтой. Тэгэхээр байгалийн баялгийн асуудлаа Үндсэн хуулиараа хамгаалах түүхэн шаардлага байгаа юм. Үндсэн хууль гээд ярихаар манайхан дандаа том гүрнүүдийн эсвэл холбооны улсуудын Үндсэн хуулийг хараад байдаг. Бид тэр том гүрнүүдийн том бодлогыг гэхээс илүү Ирланд Финланд, Турк, Казахстан зэрэг хэт том гүрэн биш боловч хөгжил сайтай, төр нь тогтвортой бусад улс орнуудын Үндсэн хуулиудаас санаа авах хэрэгтэй. Мөн үсрэнгүй хөгжиж байгаа, цэвэр мэдлэгийн эдийн засаг, технологи, инновациар тэргүүлж байгаа улс орнуудын Үндсэн хуулийг харах ёстой. Бид 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа зөвхөн тусгаар тогтнолын агуулгатай хууль баталчихсан. Эдийн засгаа хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан заалтуудыг тусгаж өгөөгүй. Гэтэл бусад улс орны Үндсэн хуульд эдийн засгийн агуулгууд нь давхар явж байдаг.

Жишээ нь БНСУ-ын Үндсэн хуульд “Төр нь гадаад худалдааг дэмжиж, зохицуулна” гэсэн заалт байдаг. Тиймээс эдийн засгаа бодлогоор хамгаалсан нарийн заалтуудыг энд оруулж ирж байгаа. Товчхондоо, Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шинээр зохион байгуулах гол шаардлагуудыг ерөнхий утгаар нь харвал нэгдүгээрт, парламентад хяналт байхгүй байна. Их хурал үнэмлэхүй эрхтэй болчихлоо, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мөн хоёрдугаарт Үндсэн хуульд эдийн засгийн агуулгыг оруулж ирэх хэрэгтэй байна. Гуравдугаарт, төрийн байгууллагуудыг хараат бус болгох хэрэгтэй. Шударга сонгуультай байхын тулд Сонгуулийн ерөнхий хороо хараат бус байх ёстой. Шударга төртэй байхын тулд төрийн албыг хараат бус байгуулмаар байна. Монгол төгрөгийн ханш, үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Монгол банк, бодлогын зөвлөл хараат бус баймаар байна. Аудитын Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл нь хараат бус байх ёстой. Ийм гарцаагүй нөхцлүүд байгаа учраас энэ Үндсэн хуулийг батлах шаардлагатай.

Улс төр судлаач, хуульч Ч.Өлзийсайхан: АРД ТҮМЭНД БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ӨГСӨН

Энэ хуулийн төслийг иргэд олон нийт хэдэн жижиг нам санаачлаад оруулж ирж байгаа гэж ойлгоод байх шиг. Харин ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжаа гаргаад ажлын хэсгийг бүрдүүлсэн. Хэсэг бүлэг хүмүүсийн хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажлын хэсгийг ахалж байгаа учраас түүнийг оролцуулахгүй гэсэн янз янзын эсэргүүцэл байх шиг байна. Тиймээс хуулийн төслийг янз бүрийн байдлаар харлуулах байдал их байна. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсээс шалтгаалж энэ сайн хуулийг батлаж чадахгүй байвал маш харамсалтай. Иргэдийн хяналтыг дээд зэргээр хангаж чадсан, ард түмэнд бүх эрх мэдлийг олгосон маш сайн хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Яахав засч, залруулах цөөхөн заалтууд байгаа ч ерөнхий агуулгаараа Монгол Улсын ард түмэнд бүх талаараа ашигтай хууль болсон байна лээ. Тиймээс хүн нь таалагдсан ч бай, үгүй ч бай биднийг зовлонгоос ангижруулах хууль байвал бид дэмжих л ёстой.

Базарбямбын Нямсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

УИХ “нүүрсчид“-ийг авч үлдэх үү?!
УИХ “нүүрсчид“-ийг авч үлдэх үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​