fbpx Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 40 секунд

Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх

“Нүүрсний хулгай” гэх хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүнийг шалгаж байна хэмээн АТГ-аас 2022 оны 12 дугаар сард олон нийтэд мэдээлсэн. Анх нэр цохуулсан 17 хүний 7 нь УИХ-ын гишүүн байсан нь нийгмийг багагүй цочирдуулсан байдаг. Хэдийгээр төрийн ордон нь суугаа хэдээ энхийн цагаан тагтаа бишийг хэн бүхэн мэддэг ч энэ удаад бөөнөөрөө “хулгайч” гэдгийг сонссон нь энэ.

Ингээд хуулийн байгууллагаас нүүрсний гэх хэргийг шалгаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэрэг л шүүхээр шийдэгдээд байна. Ёстой “дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй” гэгчээр 40 их наяд төгрөгөөр хэмжигдэх хохирол хэмээх том тоотой эхэлсэн “нүүрсний” гэх хэргийн дуулиан сонгууль дөхөөд сарних шинжтэй. Тухайлбал, Т.Аюурсайхантай хамт УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийн шалгалтын явц үнэхээр удааширч байна уу эсвэл “ хэрэг зувчуулж” сурсан зангаараа сонгуулийн дүн гартал шүүхийн хаалга татахгүй байх арга сэдээд явна уу...

1.

Монгол Улсын Үндсэн хуульд,

1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн хэмээн заасан байдаг.

Үүнийг хамгийн “зоригтойгоор” зөрчсөн хүн бол УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Хэдийгээр түүнтэй холбоотой хэрэг, хариуцлага тооцох тухай үе үе цухалздаг ч ял зэмээс сугарсаар гурвантаа УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэгэн.

Жишээлбэл, Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхад буюу 2010-2011 онд 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргасан гэх хэргээр түүнийг анх шалгаж эхэлсэн ч 2013 оны 10 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тухайн үед АН төрийн эрх барьж, мань хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байсан нь нөлөөлсөн байж болох. Хэргийг өнөөдөр сэргээн шалгах боломжгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа нь аль эрт дууссан.

Мөн 2018 онд АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Энхболдын өргөдлийн дагуу Тавантолгой ХК-аас 340 мянган тонн нүүрс алга болсон гэх хэрэгт холбогдуулан шалгасан ч 2021 оны 11 дүгээр сарын 15-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хэргээр хаасан байдаг. Учир нь, тэр 2020 онд УИХ-ын гишүүн болчихсон байв.

Өөр нэг олон нийтэд ил болсон хэрэг бол Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Ажнай инвест” брокерын байгууллага Тавантолгой ХК-ийн зарим хувьцаа эзэмшигчийн хувьцааг “луйвардсан” гэх. Хачирхалтай нь, бас л хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг аж.

2.

2022 оны сүүлээр олон нийтэд ил болсон “нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдуулан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг 2023 оны 3 дугаар сард прокурорын саналаар түдгэлзүүлсэн.

АТГ-аас 2023 оны 12 дугаар сард хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэж байгаа ч мань хүн үүнд төдийлэн санаа зовохгүй яваа аж. Харин ч өөрийн тойрон хүрээлэгчдээс сонгуульд нэр дэвшигч тодруулж, уяа сойлго тааруулж буй.

Гэтэл, 2023 оны 12 дугаар сард УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголоос орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д Д.Бат-Эрдэнэ түүнийг тойрон хүрээлэгчдийн учруулсан хохирлын талаар бид хангалттай сонссон.

Сонсгол даргалагч УИХ, Засгийн газрын гишүүн Б.Энхбаярын УИХ-д тавьсан тайланд “Өмнөговь аймгийн ИТХ нь “Тавантолгой” ХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг ч нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан, ажлын гүйцэтгэгч, бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хуулийг мөрдөөгүй. Нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ, их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ, хэлцэл болон ажил гүйцэтгэгч, нүүрс худалдан авагчийн жагсаалтыг баталж ирсэн, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан” гэж танилцуулсан.

Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ нь албан тушаалын давуу байдлаа илт урвуулан ашигласан нь тодорхой, баримтаар нотлогдсон. Энэ удаад тэр “хөөн хэлэлцэх хугацаа” гэх зүйлээр хэргээс сугарч чадахгүй. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн өндөр албан тушаалтнууд халдашгүй бүрэн эрхээр халхавчлан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хэргээ хаалгадаг байдлыг зогсоосон.

Тиймээс, 2024 оны сонгуульд АН олонх болоосой хэмээн залбирч суугаа хүмүүсийн тэргүүн эгнээнд тэр сууж байгаа юм. Харамсалтай нь, энэ бол итгэж болох сугалаа огт биш. Өмнөговь аймагт төдийгүй улс төрд олон жил “ноёрхлоо” тогтоосон энэ эрхмийн шүүхийн өмнө зогсох цаг нь холгүй байна.

Эх сурвалж: Toim.mn

Их Британийн хаан Чарльз хорт хавдартай болсныг Букингэмийн ордон зарлалаа
Их Британийн хаан Чарльз хорт хавдартай болсныг Букингэмийн ордон зарлалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​