fbpx “Хугацаа хэтэрсэн” хүлээлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 31 секунд

“Хугацаа хэтэрсэн” хүлээлт

"Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, орон нутгийн засаг захиргаа, ард иргэд "Зөөвч овоо" төслийг дэмжиж байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Ураны төсөл анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд технологийн шийдлийг нь ч Монголд анх удаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас гэрээ хэлэлцээр хийхэд урт хугацаа шаардаж байгаа юм. Бид Монгол Улсад илүү өгөөжтэй байх нөхцөлүүдийг санал болгосон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үр ашгийг монголчууд хүртэх ёстой гэсэн байдлаар хандаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх” хэмээн “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мелеард хэлэв. Тэрээр энэхүү төсөл бусдад жишиг болохуйц хэмжээнд бэлтгэгдсэн учраас хөрөнгө оруулалтын гэрээг энэ ондоо багтах болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. Энэ бол Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Уршиггүй Уул Уурхай” сэдэвт хурлын үеэр яригдсан юм. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга, “Монголын Үндэсний Уул Уурхайн Холбоо”-ны Тэргүүн Г.Батцэнгэл, “Рио Тинто Монгол”-ын Бизнес хөгжил хариуцсан захирал Э.Хонгорзул, “Бадрах Энержи ХХК”-ийн Гүйцэтгэх захирал М. Мелеард, “Терра Эксплорерз ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Р.Карпуз оролцсон юм.

ОЮУТОЛГОЙГ ЭС ТООЦВОЛ...

Тус танхимаас гуравдугаар сард зохион байгуулагдах хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцүүлэгтээ уул уурхайн салбарыг онцолсон байна. Энэ үеэр уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байгаа талаар мөн хөндөж ярилцлаа. Монгол Улсын эдийн засаг, экспортод нөлөө бүхий уул уурхайн салбарын үр өгөөж, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээлийн талаар нэлээдгүй хэлэлцсэн. Түүнчлэн гадаадад амжилттай хэрэгжиж байгаа уул уурхайн төслийн талаар ч ярилцсан юм. Ингэхдээ хууль эрхзүйн орчин, өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. “АмЧам Монгол”-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “2023 онд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, үүнийг дагаад хөрөнгө оруулалт орж ирсэн. Гэвч энэ хугацаанд өөр хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Мөн Зөөвч-Овоо ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон "Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байна” гэсэн юм.
Үндсэндээ хөрөнгө оруулагчид сонгууль өнгөрөхийг хүлээж байна гэх хандлага хэлэлцүүлгийн үеэр харагдаж байв. Сонгуулийн дараа Засгийн газрын бодлогод залгамж ямар зарчмаар явах. Залгамж халаатай байх уу, эсвэл өөрчлөгдөх үү гэдгээс олон зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид орж ирэх үү, үгүй юу гэдгээ шийдвэрлэхийн тулд сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газрын бүтэц, бодлогын залгамж халаа голлох нөлөөг үзүүлнэ гэдгийг оролцогчид тодотгож байлаа.


АНХААРЛЫН ТӨВД “ОРШИХ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

Франц улсын төрийн өмчит "Орано" групп болон Монголын төрийн өмчит "Мон-Атом" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани 25 жил хайгуул судалгаа хийсний үр дүнд 100 мянга гаруй тоннын нөөцтэй, дэлхийд аравт эрэмбэлэгдэх Зөөвч-Овоо ураны ордыг нээж илрүүлсэн. Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс Монгол” нэгдлийн хороонд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй байгуулах нь анхаарлын төвд байна. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын гэрээ хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Хөрөнгө оруулалтаас өмнө олон нийтэд энэ гэрээний талаарх мэдээлэл сайн түгээх нь өмнөх алдаанаас зайлсхийх арга гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ удаагийн уулзалтад оролцогчид ч энэ талаар мөн ярьж байв. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий. Ингэхдээ уул уурхайн оператор компаниудын санхүүжилтийн асуудлыг ч олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх хэрэгтэй юм.


Ураны төслийг Монгол, Казахстан улсуудад зэрэг эхлүүлж байсан. Тухайн үед Казахстан “Орано” группт ураны төсөл дээр ажиллах саналыг тавьжээ. Ганц “Орано” групп төдийгүй Канадын “Камико”, ОХУ-ын “Рос Атом” гээд бусад бүх л томоохон компаниудад үүд хаалгаа нээсэн гэлцдэг. Казахстан улс хамтарсан компани олныг байгуулж, ураны олборлолтыг аль болох богино хугацаанд эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан аж. Тиймээс Казахстан улс дахь төсөл ураны эрэл хайгуулын үйл ажиллагаа, дараа нь үйлдвэрлэлийн туршилтын байгууламж, худалдааны чиглэлээр анхныхаа бүтээгдэхүүнүүдийг гарган авах зэрэг богино хугацаанд амжилттай хэрэгжсэн хэмээн “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мелеард ярьсан юм.
Гаднын хөрөнгө оруулагчдын хувьд валютын ханш, хууль эрхзүйн орчин тогтвортой байх нь чухал. Түүнчлэн хөрөнгө оруулагчид бизнесийн болоод хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хүсдэг. Улстөрийн тогтвортой байдал хамгийн их анхаарал хандуулдаг асуудал. Тиймээс Монгол Улс тогтвортой байдлыг бий болгох алхмуудыг хийх хэрэгтэй гэдгийг ч сануулж байна.

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг
Бүсчилнэ гэдэг цэгцэлнэ гэсэн үг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​