fbpx Амьдралын үнэн, мэдлэг, соёл бүгд бодит ертөнцөөс, байгалиас үүдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 12 секунд

Амьдралын үнэн, мэдлэг, соёл бүгд бодит ертөнцөөс, байгалиас үүдэлтэй

Хүмүүсийн мич байсан үеэсээ, бич байсан үеэсээ, бичин хүн болсон үеэсээ олж авсан бүхий л мэдлэг, туршлага нь гагцхүү хүрээлэн буй байгалиасаа л эхтэй, үүсэлтэй. Оюун ухаантай хүмүүс болж төлөвшсөн үедээ, бүр одоо XXI зуунд ч хүмүүс бид олон олон зүйлсийг байгалийн бүтээлүүдээс зээлдэн, дуурайлган хийж шинэ шинэ мэдлэгтэй болсоор байна.

Усанд сэлж яваа, хөвж байгаа загас болон шувуудаас сэдэл авч завь, хөлөг онгоцыг, агаарт нисэж буй шувуудаас жишээ авч нисэх онгоцыг зохион бүтээжээ. Энэчлэн бүгд л байгалиас үүдэлтэй.

Ургамлыг таних, ашиглах эрдэм, амьтдыг ашиглах, таних эрдэм, хөрс шороог таних, ашиглах эрдэм, тэнгэрийн эрхсийг таних, ашиглах эрдэм, бусад ард түмнийг таних, ашиглах эрдэм, өвчин, эмгэг, эрэмдгийг таних, анагаах эрдэм гэхчлэн ангилан, зүйлчлэн таньсаар, ашигласаар л иржээ. Газар дээрх, цасан дээрх амьтны мөрийг уншсаар, өөрсдийнхөө дуу авиа, хэлийг сонссоор бичиг, үсэг ч зохиожээ. Хадан дээр сүг зураг зурж үлдээсээр дүрслэх урлагтай ч болжээ. Ангийн арьс нөмөрсөөр хувцастай, амьтан гаршуулж тэжээсээр малтай, чулуу, мод, ясыг зэвсэг болгон ашигласаар бороохой, жад, нум сумтай ч болжээ. Мөн агуй, нүхэнд хоргодсоор, хоноглосоор гэр, байшинтай ч болжээ. Байгалийн бүтээлийг дуурайж хүний үйлдэж бүтээсэн бүхэн нь соёл гэгддэг. Соёл хуримтлагдсаар өнөөгийн гайхамшгийг цогцлуулсан ажээ. Хүмүүсийн яг өөрсдийн нь цэвэр бүтээл гэж бас байна аа. Жишээ нь бурхан, буг, чөтгөр, шулам гэх мэт. Байгальд эдгээр нь байхгүй шүү дээ. Тэд зөвхөн хүний ухамсарт л байдаг. Хүмүүст нэгэн маш том дутагдал байдаг нь тэд аливаа бүхнийг шашинжуулах гэдэг сүсэглэх сэтгэл, ид шидэд итгэдэг төрөлхийн гэхээр зан араншин. Энэний нэг жишээ нь зурхайн хуурамчлалууд, бүдүүлэгдүү мэргэ, төлөг юм.

Тэнгэрийн эрхсийг таних, тэдгээрийн нөлөөг тооцох, ашиглах эрдэм ухаанд “шашны шаваасыг нэмэн нэмсээр” эцэс сүүлдээ хүн нэг бүрийн хувь заяа, амьдрал, замналыг (бүр урд төрөлдөө хэн, ямар амьтан байсныг нь оролцуулан) шууд хэлдэг, лавлагаа, толь бичиг мэт болгож төрөл арилжуулжээ.

Энэ бол гайхамшигтай хуурамчлал юм. Төрсөн он, сар, өдөр, нас, жилээр нь тэр хүн ямар хувь заяатай, хэд наслах, юу юу түүнд ээлтэй, юу юу түүнд хортой, уг хүн урд төрөлдөө хэн байсан, нас бараад сүнс нь хаачих гэхчлэн хүн нэг бүр дээр мэдэх, хэлэх нь яав ч үнэн биш, ноттой биш. Дээр нь нэмээд жил бүрийн эхэнд ямар ямар засал хийлгэвээс зохихыг заах, бусдаас юу юу авахыг цээрлэх гэх мэт нь үнэхээр инээдэмтэй, сүсэгтнийг олзлох, мөлжих бусармаг арга. Зурхайд итгэдэг сүсэгтэн хүн өнөөдөр үйл хөдлөл нэг бүрээ цаг тооны бичиг харж байж, лам, төлөгчдөөс асууж байж, зохих заслыг нь хийлгэж байж эхэлдэг, дуусгадаг болчихоод байна. Харш жил, харш сар, харш өдөр гээд амин чухал ажлаа хүртэл хойшлуулж, цаг алдаж, ноцтойгоор хохирох нь ч элбэг боллоо. Төмөрт суусан гээд мэс заслаас татгалзах, суудал өнцөгдсөн гээд “засал хийлгэх”, жил харш гээд гэрлэхээс түдгэлзэх, цээрээ гаргаж байна гээд олон айл хэсэх, мэнгэ голлосон, суудал нийлсэн гэхчлэн “бодит байдлаас хол, санааны, хийсвэр ертөнцөд амьдрах” нь орчин үеийнхээр бол постпозитивист үзэлд, мухар сүсэгт нэг мөсөн автсан, захирагдсаны үр дагавар, илрэл юм. Санаа сэтгэлээр, үзэл онолоор, түүх ба бодит байдлыг үл хэрэгсэн бүтээсэн, зүүд адил ертөнцөд, зохиомол ертөнцөд ухамсраа олзлуулж амьдрах нь хэзээ ч сайн үр дагавартай, сайн төгсгөлтэй байгаагүй юм. Энэ бол түүхийн сургамж, гашуун үнэн. Шар зурхай ч тэр, Төгс Буянтын зурхай ч тэр аль аль нь хуурамчлалаар дүүрэн, шашин суртлын хавсарга болсон хийсвэр үзэл онол, бодит амьдралаас хол тасархай номлол юм. Дэлхийн олон нутаг оронд иймэрхүү үзэл, номлол хааяа хааяа гарч ирдэг хэдий ч дараа дараачийн үе нь тэдгээрийг хаядаг, үл хэрэгсдэг байжээ. Хүмүүс гэгээрэхийн хэрээр л худлаас холддог жамтай. Төгс Буянтын зурхайг хэрэглэх болсон нь хуурамчлалаас үнэн рүү хийсэн шилжилт хэмээн ойлгодог хүмүүс буй. Энэ бол зөвхөн нэг хуурамчлалаас нөгөө рүү нь л хийсэн шилжилт. Хятад, Манжийн нөлөөнд байхдаа Шар зурхайг мөрдлөө гээд, одоо (1944 оноос) Төгс Буянтын зурхайд шилжлээ гээд мөн ялгаагүй л монголчууд бид (сүсэгтэн олон) хэн нэгэн хүний сэдсэн, зохиосон, худлын манан дунд л төөрөгдөн явж байна шүү дээ.

Монголчууд байгалиа таньж, түшиж, шүтэж амьдарсаар ирсэн болохоор тэдний Од зүйн мэдлэг нь амьд ажиглалтад тулгуурласан, нар, сар, одод, мичид, хиртэлт, тохиолт, холдолт, ойртолтод нь холбогдуулсан мэдээлэлтэй, үнэнд ойрхон байв. Тэр мэдлэг, мэдээлэл нь ч улам зузаарсаар иржээ.

Хүн хэрэв өөрийн сүнсээ урьд нь ямар амьтан байсан, юуны учир чамд шилжиж ирсэн, чи одоо энэ сүнстэйгээрээ ямар хувь заяатай амьдрах, хэр урт наслах, ... гэх мэтээ зурхайн ухаанаар мэдчихдэг бол, сонирхолтой нь хүн нэг бүрд энэ нь яг таг тохирдог, үнэн байдаг бол, зурхай аугаа хүчирхэг, маш нарийн шинжлэх ухаан болж ойлгогдоно оо доо? Үнэндээ, яг хэрэг дээрээ бол энэ нь тийм биш юм. Сар, мичдийн байршил, сарны хэлбэрээр (хавирганаас тэргэл, тэргэлээс хавирган, битүү) цаг хугацааг хэмжиж, тоолж ирсэн нь том ололт, үнэн мэдлэг мөн. Гэхдээ хувь хүний амьдрал, үйл хөдлөлийг жил, сар, өдөртэй шашинчлан холбож, мухар сүсгийг бэхжүүлж, Од зүйн мэдлэгтэй уялдуулан хуурамчлалыг үүсгэсэн нь жинхэнэ, оноогдох ёстой нэрээр нь нэрлэвэл луйвар, заль мэх юм. Сүсэгтэн олноос (тэдний олонх нь ядуу хүмүүс) бүх насны нь туршид (засал, ерөөл, сан, хариулга, сахиус нэртэй) алба татах нь ёс зүйгүй үйлдэл биш гэж үү? Лам нар цаг зарж ном уншиж, элдэв зан үйл хийж хөдөлмөрлөдөг л дөө. Гэхдээ үнэндээ бол амласан үр дүн нь гардаггүй, таваар болж чаддаггүй хөдөлмөр, үйлчилгээ шүү дээ! Яг тийм болох нь ч хүн нэг бүрийн л амьдрал, практикаар нотлогддог нь үнэн биз дээ? Гэртээ бурхан залаад, бумбын тахилгад оролцоод баяжчихдаг бил үү? Зурхай, цаг тооны бичигтэй холбоотой, ихээхэн хожуу зохиогдсон зарим судар, номыг Будда зохиож мөрдүүлсэн мэтээр хуурамчлах нь ч ажиглагдах болов. Будда бол соён гэгээрүүлэгч байсан болохоос биш мухар сүсгийг үүдэгч, ид шидэд итгэгч байгаагүй болохыг нутаг нэгтэн гүн ухаантнууд нь өнөөдөр ч мөн хэлсээр, баталсаар байгаа билээ. Соён гэгээрүүлэгчид, философичдын дунд, бүр идеалистуудын дунд ч мухар сүсэгтэн цөөнгүй байсныг түүх гэрчилдэг юм шүү.

Судлаач, профессор Д.Чулуунжав

“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​