fbpx Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн наадмын түрүү бөх Ц.Содномдорж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
4 минут 36 секунд

Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн наадмын түрүү бөх Ц.Содномдорж

2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг нэрлэж байна. Тосонцэнгэл сум 1924 онд Хөвсгөл аймаг анх байгуулагдахад бий болсон байдаг. Аймагтайгаа нас чацуу гэж болно.

Тус сумын 100 жилийн ойн наадам өргөн болж улс, аймаг, сумын цолтон оролцсон 128 бөх зодоглоход Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж түрүүлж мөн сумын аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт буюу дөрөвт улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлдэв.

Түрүү бөх Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж энэ сумын уугуул нэгэн. Сайн ч бөх, бие галбир сайхан ч бөх. 2006 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэнээс хойш улсын баяр наадамд 15 жил амжилттай барилдаж нэг түрүүлж, нэг үзүүрлэж, 10 удаа шөвгөрсөн юм билээ. Улсын баяр наадамд есөн жил тасралтгүй зодоглосон.

2009 онд улсын баяр наадамд тав давж улсын начин, 2011 онд зургаа давж улсын харцага цол хүртсэн. Энэ цолоо гурван удаа баталсан байдаг.

Тэгээд 2017 онд улсын баяр наадамд ес даван түрүүлж Монгол улсын арслан цол хүртжээ. Түүний багш нь гэвэл чөлөөт бөхийн ОУХМ, Үндэсний бөхийн аймгийн арслан, Женко клубийг үүсгэн байгуулагч С.Мөнхсүх юм. Арслан цолтой болсноосоо хойш 2018 оны улсын наадамд зургаа даваад долоогийн даваанд улсын заан Н.Жаргалбаярт барьцгүй хавсруулж унасан. Тэгвэл 2022 онд мөн зургаа давж чимэг нэмсэн. Бас 2016 онд даншгийн өсөх идэр начин болсон. Мөн онд гал бичин жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байв.

Харин сүүлийн нэг наадамд азгүйдсэн дээ. Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурьтай барилдахдаа хаялцалгүйгээр идэвхийн дүрмээр унасанд тооцогдсон юм. Ц.Содномдорж арслан уран, хийцтэй барилдаанаараа үзэгчдийг баярлуулж чаддаг бөх. Улсын баяр наадамд 10 удаа тунаж барилдсан онцлогтой юм.

Үзүүрлэсэн бөх Д.Баасанбаяр бол өсөж яваа залуу бөх. Түүний анхны амжилт гэвэл Хөвсгөл аймгийн Мөрөн сум байгуулагдсаны 56 жил, анхдугаар үндсэн хуулиа баталсны 93 жилийн ойд зориулсан “Уранмандал” хайрханы хишиг барилдаанд сумын харцага цолтойдоо түрүүлсэн бол дараа нь аймгийнхаа баяр наадамд тав даван аймгийн начин цолд хүрсэн юм билээ. Их шөвгийн нэгэн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Сандагдорж 2020 оноос хойш улсын наадамд аймгийн арслан цолтойгоор тасралтгүй барилдаж байгаа. Гурван удаа дөрөв давсаны эцэст 2021 онд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоноор улсын начин цол нөхөн олгогдсон. Мөн аймгийн арслан М.Цэрэн улсын баяр наадамд гурав, дөрөв давж үзсэн сайн бөхийн нэг юм. Заал, танхимын барилдаанд гайгүйхэн барилдаж харагддаг юм.

Д.НАМДИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж удахгүй Монголд ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж удахгүй Монголд ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​