fbpx 100.000 гаруй төвдүүд, лам нар Энэтхэгээс Монголд шилжин орогнох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
18 минут 9 секунд

100.000 гаруй төвдүүд, лам нар Энэтхэгээс Монголд шилжин орогнох уу

Судлаач, профессор Д.Чулуунжавын “Хойд нас, хойд дүр гэх хуурамчлалаас Монголчууд бид хэзээ залхах, салах юм бэ?” нийтлэлийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дахин нийтэлж байна.

Байгалиас хүнд заяасан төрөлх эрх, эрх чөлөөг хязгаарлах, бүр бүх насаар нь хасах нь байж боломгүй зүйл. Гэтэл ийм үзэгдлийг анх буй болгож, хэрэгжүүлж байсан үзэл санаа, зан үйлийн эзэд бол бөө мөргөл, зарим шашны бүдүүлэгдүү урсгалууд юм.

Хүний амь, цус, зүрхээр уул, овоо, туг, сүлд, тэнгэр, бурхан тахихаас эхлээд, лам санваартангуудыг эхнэр авах, үр хүүхэдтэй болж удам судраа үлдээхийг хориглох нь нэн эртнээс нааш улиран үлдсээр л байжээ. Үржих, удам судраа үлдээх нь амьд байгалийн жам, “зорилго” билээ.

Оюун ухаант хүний хувьд бол энэ нь байгалийн ч жам, нийгмийн ч жам, хувь хүний ч хүсэл, эрмэлзэл юм. Гэтэл энэнийг зөрчсөн ёс, дэглэмийг Төвдийн ламын шашин баримталж, мөрдүүлсээр ирсэн нь тун ч хачирхалтай баримт, эмгэнэлтэй түүх билээ. Шашны нэр нөлөө, Бурхадын сүр хүч, хүн амын мухар сүсэг, сохор бишрэл, нэгэнт тогтсон уламжлал зэрэгт дөрөөлөөд мөнхүү бурангуй үзэгдэл үлдэж, хоцорсоор, бидний үед ч зарим нь байсаар, сахигдсаар байна.

Гэтэл энэ байдлыг ХХ, XXI зууны хүмүүс шүүмжлэх, эсэргүүцэх, хориглосон хууль боловсруулж батлах хөдөлгөөн өрнүүлэхгүй суугаа нь сонин юм!?

Энэ талаарх түүх сөхье. Гэхдээ бүр томчуудтай холбогдох хэсгийг нь өгүүлье. Нэгдүгээрт 14 далай лам. Далай лам нар эхэндээ Төвдийн буддын шашны тэргүүн гэгдэж байсан бол 8-р далай ламаас эхлээд тэд мөн төрийн тэргүүнээр өргөмжлөгдөх болсон байна. Ингээд Төвд орныг шашин нь удирдах болжээ. Төвд орон Манжийн эзэнт гүрний нөлөө, эрхшээлд орсноор далай лам нарын хувь заяа Манжийн хаанаас хараат болж, эмгэнэлтэй байдалд автжээ.

Төвд орон Манжид эзлэгдэхээс өмнө далай лам нарын нь дундаж наслалт 50 гаруй жил байсан бол эзлэгдсэнээс хойш дундаж наслалт ойролцоогоор 25 болж багасчээ.

Бага буурай орон, эзлэгдсэн, колони, хараат орны шашныг эзэн улс нь боолчлох, мөлжих зэвсэг болгон ашигладаг болохоор өөрт нь таалагдаагүй төр, шашны зүтгэлтэнгүүдийг элдэв аргаар хөнөөдөг байв. Төр, шашны тэргүүн гэгдэгч далай лам нарын үйл ажиллагаа, үзэл санаа Манжийн хааны хатуу хяналтанд орж, Манжийн төрд харшлах үг, үйлдэл гаргаваас шууд л элдвээр хөнөөгдөж байжээ. Баримт дурдая. Төвдийн засгийн эрхийг авсан анхны далай лам Жамбалжамц (1758-1803) 45-тайдаа, IX Далай лам (1805-1815) 10 настайдаа, Х Далай лам (1816-1837) 21-тэйдээ, XI Далай лам (1830-1855) 25-тайдаа, XII Далай лам (1856-1875) 19-тэйдээ нас баржээ. Харин Манжийн төр доройтох үеийн XIII Далай лам (1876-1933) 57-тойдоо мөн л учир битүүлгээр таалал төгссөн юм. Эзэн гүрний нөлөө, дарамтнаас дайжин гарч чадсан XIV Далай лам эдүгээ 90 настай (Энэтхэгийн Дармасала хотод) энх тунх аж төрж байна. Харамсалтай нь энэхүү 14 дүрийн Далай лам нарт эхнэр, хүүхэд, гэр бүлийн амьдрал, ач, зээ гэж байсангүй. Төвдийн төр, шашны хэргийг хослон барьсан хаан, тэргүүн байхдаа ч тэд гэрлэж хүний ёсоор үр хойчсоо үлдээсэнгүй. Нялх, хүүхэд насанд нь тэдний ирээдүйг, хувь заяаг хөндлөнгөөс оролцон шийдчихэж байжээ. Хүний эрх, эрх чөлөө, төрөлх эрхийн үүднээс шүүн хэлэлцэх аваас энэ нь гэмт хэрэг, бурангуй үйлдэл, харгис шийдэл юм. Тэр тусмаа Буддын гэх нэр, тодотгол бүхий шашны хувьд байж боломгүй зүйл, нялх хүүхдийн амьдрал, хувь заяагаар тоглочихож буй үйлдэл, шашин сүм хийдийн ашиг, сонирхлын үүднээс бодож олсон заль мэх, луйвар мөн болно.

Хутагт, хувилгаад, хойд нас, хойд дүр, мөнхийн сүнс, бурхны хутаг, ид шид гэх мэтийн хуурамчлалд бүрэн итгэсэн, мунхарсан сүсэгтэн олон “бие лагшнаа хувцас мэт солиод л мөнхөд байж байдаг амьд бурхдын” үлгэр, домогт ямар ч шүүмжлэл, тээнэгэлзэлгүй итгэж, хүлээж авсаар олон зууныг үджээ.

Ийм байдлын өөр нэгэн жишээ бол Богд Жавзандамбын Монголд тодорсон найман дүр, тэдгээрийн өрөвдөлтэй хувь тавилан юм. Далай ламын удаах дүрийг Банчин богд тэргүүтэй хүмүүс тодруулдаг, харин Банчин богдын дараах дүрийг Далай лам тэргүүтэй хүмүүс тодруулдаг болохоор тэд өөрсдийн ойр шадар хүмүүсээс, өөрсөддөө ашигтай гэр бүлээс голчлон тодруулдаг, энэнийг нь сүсэгтэн олон мэддэг ч үгүй, шүүн хэлэлцдэг ч үгүй, мухар сохроор л даган баясаж иржээ. Хаан хүний сэнтийд хөвгүүдийн нь аль нэг нь үе залгамжлан суудаг бол Далай лам, Банчин богд, Богд гэгээн, мөн хутагт, хувилгаад үр хүүхэд үгүй байдаг өвөрмөц байдал нь тэдгээрийн залгамжлагчдыг өөр гэр бүлээс тодруулдаг, хойд дүрийн нэрээр хуурамчлан буй болгодог аргыг төвдүүд бодож олжээ. Энэ нь үндсэндээ бол цаанаа олон ашиг, сонирхлыг агуулсан том заль мэх юм. Хүн болж төрсөн амьдрал, хувь заяаныхаа эзэн нь өөрөө байж, өсөж, өндийж, насанд хүрсэн хойноо хэн болох, хэрхэн аж төрөхөө, ямар ажил, үйлс эрхэлж амьдрахаа мөн л өөрөө шийддэг байх нь нийтийн жишиг, хорвоогийн жам, хүний эрх, эрх чөлөө билээ. Энэхүү төрөлх, заяагдмал эрхийг (байгалийн хийгээд нийгмийн) Монголд тодорсон гэгдэх найман дүрийн богд гэгээнтнүүд мөн эдэлж чадаагүй билээ. Далай лам, Богд гэгээн нарыг тодруулахад улстөр-шашны ашиг, сонирхол, мөн хувь хүмүүсийн ашиг, сонирхол, хуурамчлал, ар өврийн хаалга мэт нь байнгад л ил, далд оролцсоор иржээ. Төвдийн ламын шашныг монголд экспортлон нутагшуулах далд, гол санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Лхасын ихэс дээдэс нар тун ч зальжин ажиллажээ. Монголчуудын дунд итгэл олохын үүднээс Далай ламын дөрөв дэх дүр, Богд гэгээний I ба II дүрийг Монголоос, тэр тусмаа бүр Чингис хааны алтан ургаас тодруулж, сурталчилж, монголчуудын оюун санааны ертөнцөд нэвтрүүлж, нутагшуулж байв. Төвдийн ламын шашны шар малгайтны урсгалыг Монголд анх дээдлэн хүлээн авсан Түмдийн Алтан ханы ач Сүмбэр хунтайжийн хүүг тэр үеийн Банчин богд ач санаж, хариу барьж 13 настайд нь өвөөгийн нь найз, дотны хүн III Далай лам Содномжамцын хойд дүрээр тодруулжээ. Энэ нь олон сэжиг, таамгийг үүдэж, ил далд эсэргүүцлийг ч төрүүлжээ.

Ихэс дээдсийн хүрээн дэх үл ойлголцол, сөргөлдөөн гүнзгийрсээр монгол далай ламтан 27 настайдаа бусдад хорлогдон нас баржээ. Ийнхүү IV Далай лам Ёндонжамц (1589-1616)-ын амьдрал эмгэнэл дагуулж, өс зангидсан үзэгдэл болж түүхэнд үлдсэн байна.

Төвдүүд (тэр цагийн Банчин богд, дэсрид) III Далай лам нас барсныг 13 жил нууцалж, нэрийн нь өмнөөс өөрсөддөө таалагдсан шийдвэр гаргаж, Манжийн хаанд ая тал засаж байсаар, мөн хэргээр монгол хүүхдийг IV Далай ламаар тодруулж, түүнийг ашиглан Манж болон Монголын ноёдод элдвээр нөлөөлж байжээ. Утсан хүүхэлдэй болон ашиглагдаж байсан хүү 27 нас хүрч, үйл ажиллагаа нь том толгой лам нарт үл таалагдсанаар түүний амийг егүүтгэжээ. II Богд Жавзандамбын үг, үйлдэл Манжийн хаанд үл таалагдах болсноор түүнийг мөн хөнөөжээ. Том хүмүүсийн хойд дүрээр тодрогсод ингэж тухайн үеийн төрийн, мөн шашны тоглоом, гар хөл болж, хохирч, хэлмэгдэж байжээ. Нялх хүүхдийг том субъект болгож тодруулаад, элдвээр ашигладаг, түүний амаар нь, нэрээр нь хүссэнээ хэлүүлж, хийлгэдэг, үл таалагдах бол хорлож дараачийн нялх хүүхдийг мөнхүү сэнтийд залж ашигладаг булхай, луйвар ийнхүү олон зуун жил улиран, ужигран хэрэгжсээр иржээ. Хожуу нь (XVII зуунд) Лхасын ихэс дээдэс Халхад шашин дэлгэрүүлж, шүтэгдэж чадсан нэгэн ламын хойд дүрээр Занабазарыг, мөн Баруун Монголд шашин дэлгэрүүлж, шүтэгдэж амжсан өөр ламын хойд дүрээр Галданг тодруулж сүсэг бишрэлийн нөлөөгөө баталгаажуулж авчээ. Тэгэхдээ тэдний удам судар, язгуурыг тооцож Төвдийн хутагт, хувилгаадын намтрыг Чингис хааны алтан урагтай холбож сэргэлэнтжээ.

Хойд дүр тодруулахын зорилго, ач холбогдол, гүн алсуурх утга учир, улстөр-шашны үр дагавар, эдийн засгийн өгөөж, унац зэргийг цогцолбороор нь тооцох аваас энэ нь тун ч нарийн технологи мөн болно.

Энэ технологийн уучлах аргагүй нэгэн том дутагдал (нүгэл гэе) бол нялх балчир хүүхдүүдийн амьдрал, хувь заяаг Төвдийн ламын шашны (Төвдийн буддизмын гэе) томчууд өөрсөд нь ямар ч сонголтгүйгээр хүчээр шийдэж, утсан хүүхэлдэй болгож, Далай лам, Богд гэгээний дүрд нэгэн насаар нь тоглуулж, гэр бүл, эхнэр, хүүхэд, ач, зээгүй “гон бие, гозон толгой” болгож хувиргадаг, үнэнээр нь нэрлэвэл булхай, луйвар, залилан юм. Уг хүүхдийг хуурч, сүсэгтэн олныг хуурч, Буддагийн үзэл санаа, сургаал, номлолыг доромжилж, ингэж хүмүүнлэг биш, энэрэнгүй биш зан үйл, дэг ёс тогтоож, мөрдөж болно гэж үү? Энэ бол Буддагийн жинхэнэ залгамжлагчид, шавь нарын хийх ажил, үйл хэрэг мөн үү? Энэ өнцгөөс шүүх, тунгаах аваас XIV Далай лам Данзанжамц маань хэн болж байна вэ? Бодох л асуудал биш гэж үү? Хойд дүрээр балчир хүүхэд тодруулж Төвдийн өндөрлөгөөс огт өөр цаг ууртай Монголд ерийн хөсгөөр зөөвөрлөн авч ирж байсан улмаас хүүхэд замдаа өвчлөх, Монголд ирээд элдэв эрсдэлд орж нас барах нь ч нэг бус тохиожээ. Тэдний нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гурав дахь нь 19-тэйдээ хорвоогоос хальжээ. Төвдөөс тодрон залагдаж ирсэн 6 богдын дундаж нас 20, нийт 8 богдын дундаж нас 35 байсан нь анхаарал татаж байна.

“Шашныг мандуулж, амьтныг амаржуулагч амьд бурхад” хэмээгдэгсэд яахлаараа ийм богино насалж зуурдаар нас барцгаадаг билээ? Хойд нас, хойд дүр гэх хуурамчлал, шашны ихэс дээдсийн заль, луйврын золиос болж хөөрхий хөвгүүд амь насаа алджээ дээ?

Богд гэгээний хойд дүрүүдээр цовоо сэргэлэн монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ. Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тарчихсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл санааны нөлөөнд атгагдчих аваас эцэсдээ ямар үр дүн гардгийг монголчууд бидний жишээнээс дэлхий дахин харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөх сөнөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад-Төвдийн удирдлагын хүчтэй аргачлал, технологи юм.

Төвдийн ламын шашин, шашин болох шахсан большевик үзэл суртал, одоо нэмээд христосын болон лалын шашин... цааш цаашдаа юу болдог бол оо? Хүн төрөлхтөн эхэн үедээ ямар ч шашингүй амьдарч байсан бол эцэс сүүлдээ бас ямар ч шашингүй болох зүй тогтолтой юм шүү дээ!

Олон олон ухаантан, мэргэд ингэж хэлж, итгэж байсан юм. Монголчуудыг нэлээн дасгаж, удаашруулж, эрх баригчдын ихэнх нь мухар сүсэгтэй болсныг тагнаж мэдээд, мөн л улстөр-шашны ашиг, сонирхлын үүднээс Х Богдыг тодруулжээ. Хойд нас, хойд дүр гээч нь “сайхан үлгэр, домог” болохыг XIV Далай лам мэдэхтэйгээ хэмжээний боловсролтой хүн шүү дээ! Энд чухам ямар ашиг, сонирхол нуугдаж байна вэ? 100.000 гаруй төвдүүд, лам нар Энэтхэгт тээршаагдаж эхлээ юү? Тэд шилжин орогнох нутаг, орноор Монголыг сонгоод төлөөний хүнээ (хүмүүсээ) бэлдэж байна уу? Хэдийгээр шашны шугамаар боловч энэ нь Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл юм. Монголчууд шашны тэргүүнээрээ нялх хүүхэд биш, нас биенд хүрсэн, шаардлага хангахуйц боловсрол, туршлага бүхий нэг ламыг сонгон ажиллуулж, нэгдэж нийлж болноо доо? Шаардлагад дүйцэх цөөн лам нарын дунд сугалаагаар шийдэж ч болох юм. Ямар ч болов насанд хүрсэн нэг лам л өөрийн хүсэлтээр энэ албыг хашиг л даа. Нэг муу нялх хүүхдээр тоглож, өөрт нь ямар ч сонголтгүйгээр ирээдүй, хувь заяаг нь шийдэж болно гэж үү? Тэр хүү монгол эр хүний хувь тавилангаараа амьдарч гэр бүл, эхнэр, хүү, охин, ач, гучтай болог л дээ. Би хувьдаа тэр хүүг өрөвдөж байна.

ЛАВЛАГАА

  1. I Далай лам Гэндэндүв (1391-1474)
  2. II Далай лам Гэндэнжамц (1475-1542)
  3. III Далай лам Содномжамц (1543-1588)
  4. IV Далай лам Ёндонжамц (1589-1616)
  5. V Далай лам Агваан Лувсанжамц (1617-1682)
  6. VI Далай лам Цаньянжамц (1683-1706)
  7. VII Далай лам Галсанжамц (1708-1757)
  8. VIII Далай лам Жамбалжамц (1758-1803)
  9. IX Далай лам Лүндээжамц (1805-1815)
  10. X Далай лам Чүлтэмжамц (1816-1837)
  11. XI Далай лам Хайдавжамц (1838-1855)
  12. XII Далай лам Пэрэнлэйжамц (1856-1875)
  13. XIII Далай лам Түвдэнжамц (1876-1933)
  14. XIV Далай лам Данзанжамц (1935 онд төрсөн)

  1. I Богд Лувсандамбийжалцан (1635-1723)
  2. II Богд Лувсандамбийдонми (1724-1757)
  3. III Богд Ишдамбийням (1758-1773)
  4. IV Богд Түвдэнваанчиг (1775-1814)
  5. V Богд Цүлтэмжигмэд (1815-1841)
  6. VI Богд Лувсандамбийжанцан (1843-1849)
  7. VII Богд Чойжванчиг (1849-1868)
  8. VIII Богд Агваанлувсан (1870-1924)

Судлаач, профессор Д.Чулуунжав

“FLOWER FACE BAYANGOL” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ДҮҮРГИЙН 34 ХОРООНЫ 80 ГАРУЙ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭС БҮРДСЭН  22 БАГ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА
“FLOWER FACE BAYANGOL” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ДҮҮРГИЙН 34 ХОРООНЫ 80 ГАРУЙ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭС БҮРДСЭН 22 БАГ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА
 
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​