fbpx “Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөх үндэсний ялагч Б.Эрдэнэсувд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
9 минут 6 секунд

“Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөх үндэсний ялагч Б.Эрдэнэсувд

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн нь олон орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, билиг оюун, дотоод мөн чанараараа өрсөлддөг хамгийн эртний гоо сайхны тэмцээн билээ. Тэгвэл энэ удаагийн “Miss World” Энэтхэг улсын Теленгана хотод болох юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор 72 дахь удаагийн “Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Б.Эрдэнэсувдыг урилаа.

-“Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох болсонд баяр хүргэе. Энэ удаагийн үндэсний ялагчаар ямар гоо бүсгүй шалгарсныг уншигчид маань сонирхож байгаа болов уу.

-Намайг Батбаярын Эрдэнэсувд гэдэг. 22 настай. МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн улс төр судлалын дөрөвдүгээр түвшний оюутан. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн хос хөтөлбөрөөр сурдаг.

-Ихэнх охид бүсгүйчүүдийн мөрөөдлийг биелүүлж, тэргүүн миссийн титэм зүүх тэр мөч сэтгэлд тод үлдсэн торгон агшин байсан болов уу?

-Тийм ээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөч байсан. Хоолой зангирч, баяр жаргал хосолсон амьдралын минь гайхалтай өдрүүдийн нэг байлаа. Хүүхэд насныхаа гэрэл цацруулсан мөрөөдлийг тэрхүү тайзан дээр биелүүлээд зогсож байгаадаа баярласан. Цэцэрлэгийн бяцхан охин мисс болохыг мөрөөдөж, загварын алхаагаар алхдаг байлаа. Тэр бүхнээ марталгүй, тууштай байсан минь намайг энд хүргэлээ.

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд олон орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, оюун ухаан гээд олон шалгуураар өрсөлддөг. Тэгвэл манай бүсгүйн ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-Хэдийгээр дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд эх орноо төлөөлөн тэргүүн титмийн төлөө өрсөлдөж байгаа боловч бие биеэсээ их зүйл сурч, найзууд болоод ирэх болов уу. Миний хувьд тэмцээндээ чадах бүхнээ дайчлан оролцоно. Тэр дундаа топ модел, спорт болон хүмүүнлэгийн төрөлд өөрийн давуу талыг гаргах бодолтой байна. Спортын гэр бүлд төрж, өссөн болохоор багаасаа хөдөлгөөнтэй, спортлог хүүхэд байсан.

-Спортын гэр бүлд төрж, өссөн гэж байна. Гэр бүлийнхнийгээ танилцуулж болох уу?

-Манай аавыг Гэлэгжамцын Батбаяр гэдэг. Үндэсний бөхийн улсын харцага цолтой. Ээжийг маань Энхбаярын Ууганжаргал гэдэг. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Би нэг ах, хоёр охин дүүтэй. Авга ах маань дархан аварга Г.Өсөхбаяр. Өндөр өвөө даян аварга Н.Жамъян гэж хүн байсан. Манай гэр бүл Монгол үндэсний өв соёлоо удам дамжин тээж яваа. Үүгээрээ би их бахархдаг. Спортын гэр бүл гэдэг утгаараа намайг жүдо эсвэл чөлөөт бөхөөр барилдуулна гэдэг байсан. Харин ээжийн минь мөрөөдөл мисс болох байсан. Магадгүй би барилдаад явсан бол багагүй амжилт үзүүлэх байсан байх.

Аав ээж хоёр маань тамирчин болоод ч тэр юм уу, тууштай, хичээнгүй, эхлүүлсэн ажлаа дуусгадаг, зорьсон зүйлдээ бүхнээ зориулдаг зантай. Хүүхдүүдээ ч ингэж хүмүүжүүлсэн болохоор багын мөрөөдлөө энэ хүртэл тээж, биелүүлэхэд хүргэсэн юм болов уу.

-Аав нь тамирчин болгох сонирхолтой байж. Тэгтэл мисс болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав маань эмэгтэй хүнд боловсрол хэрэгтэй, хичээл сургуульдаа анхаар. Орчин үеийн эмэгтэйчүүд боловсрол, ухаанаараа уралддаг болсон гээд ерөнхийдөө дэмждэггүй байсан. Тэгээд аавтайгаа “Би Монгол Улсаасаа сонгогдсон. Эх орноо, өв соёлоо сурталчилж, өөрийгөө дайчлах хэрэгтэй” гээд мисс гэж ямар үүрэг, хариуцлагатай хүн байдаг талаас нь сайн ярилцсан юм. Үүний дараа аав маань намайг бүрэн дэмжсэн. Нийгмийн дунд төдийлөн сайн мэдээд байдаггүй мисс хүний мөн чанарыг аавдаа, эргэн тойрноосоо эхэлж, зөвөөр ойлгуулж чадвал ард түмэндээ хүргэж чадна гэж бодсон.

-Мисс хүний нэг үүрэг сайн үйлсийн элч төлөөлөгч байдаг. Тэгвэл хүмүүнлэгийн ажилдаа аль чиглэлийг сонгосон бэ?

-Монгол төдийгүй дэлхий нийтэд цөлжилт, хөрсний бохирдол, усны нөөцийн асуудал тулгамдаж байна. Энэ асуудлын гарц шийдэлд бага ч болов хөрөнгө оруулахаар сүүлийн хоёр жил гэр бүлийнхэнтэйгээ мод тарьж байна. Миссийн тэмцээний дараа хамтарч, дэмжиж ажиллах байгууллага гарч ирвэл энэ ажлаа илүү өргөн хүрээнд, үр дүнтэй хийх зорилготой.

-Тэмцээний нэг чухал хэсэг бол танилцуулга бичлэг байдаг. Тэмцээндээ хэрхэн бэлдэж байна вэ?

-Монголчууд бид олон зуун жилийн баялаг түүх, бахдам өв соёлтой ард түмэн гэдгийг бүгд мэднэ. Харин өв уламжлалаа одоо хэр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн сацуу орчин үеийн хөгжил дэвшил, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг танилцуулга бичлэгтээ харуулахыг зорьсон. Ингэхдээ зураг авалтаа нийслэл хот төвтэй хийсэн. Мөн өөрийн хоббинууд дундаас уралдааны машинтай дрифт хийж байгаа дүрс зэргийг уламжлалт ахуй соёлтойгоо хослуулна.

Бакалаврын хоёр хөтөлбөрт зэрэг сурдаг оюутны хувьд тэмцээний асар их бэлтгэл ажил нуруун дээр минь ирсэн. Харин тэнхимийн багш нар, сургалтын алба, сургуулийнхан маань “Дэлхийн мисс”-т оролцох болсныг мэдээд дэмжиж байгаад баяртай байна. Мөн эргэн тойрон, гэр бүлийнхэн минь намайг бүх зүрх сэтгэлээрээ дэмжиж байгаа.

-Дрифтийг хэзээнээс эхэлж сонирхсон бэ?

-Гэр бүлийнхэн маань намайг спортын хүн болохыг зөвлөдөг байлаа. Тиймдээ ч багадаа волейбол, дараа нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Ойр тойрныхоо хүмүүсээс юм юманд эвсэлтэй гэх үгийг олон сонсож байсан. Одоо усанд сэлж, теннис тоглох гээд ихэнх спортод дөртэй. Харин гурван жилийн өмнө экстрим спортод дуртай гэдгээ мэдсэн. Тэр үед дрифтийн нэг тэмцээн үзээд урам зориг, эрч хүч мэдрээд миний хобби энэ юм байна гэдгийг мэдэрсэн. Үүнээс гадна уул, хаданд авирах дуртай.

-Ихэнх хүн “Мисс”, “Модел” хоёрын ялгааг мэддэггүй. Энэ талаар өөрийн бодлыг хуваалцвал?

-Би 14 настайдаа “Монгол модел” агентлагт элсэж, загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн юм. Харин оюутан болоод хичээл сургуульдаа илүү анхаарч, загварын салбараас хэсэг хөндийрсөн. Гэтэл ээж маань 2023 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээн болох гэж байна орох уу гэж асуухаар нь “Ээж би хичээлээ дийлэхгүй байна” гэтэл надад хэлэлгүйгээр бүртгүүлчихсэн байсан. Тэгээд удалгүй шалгаруулалтдаа оролцсон юм. Би багадаа мисс, модел хоёрын ялгааг төдийлөн сайн мэддэггүй байж. Харин тэр тэмцээний дараа хоёр өөр ойлголт гэдгийг мэдэрсэн. Загвар зохион бүтээгчийн хувцсыг тайзан дээр, камерын өмнө амилуулдаг хүнийг модел гэдэг бол мисс нь өөрийн гэсэн ур чадвар, авьяас билигтэй, хүмүүнлэгийн элч төлөөлөгч болж чадах хүнийг хэлдэг.

-Тэгвэл ярилцлагынхаа төгсгөлд өөртэй чинь адилхан мисс болох мөрөөдөлтэй охидод юу гэж хэлмээр байна?

-Мөрөөдлийг чинь хэн нэгэн үгүйсгэж болно. Хамгийн гол нь чи өөрөө мөрөөдлөө сэтгэлдээ тээгээд түүнийхээ төлөө бага ч болов зүйлийг хийгээд явбал цаг хугацааны эрхэнд биелэх боломжтой гэж хэлье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 67 (7564)

Трамп гар утас, цахилгаан бараануудыг өндөр татвараас чөлөөлөв
Трамп гар утас, цахилгаан бараануудыг өндөр татвараас чөлөөлөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​