fbpx Трамп гар утас, цахилгаан бараануудыг өндөр татвараас чөлөөлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 58 секунд

Трамп гар утас, цахилгаан бараануудыг өндөр татвараас чөлөөлөв

Б.НЯМСҮРЭН

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп харилцан тариф тогтоосноо 90 хоног хойшлуулах шийдвэр гарснаар сүүлийн хоёр долоо хоногийн турш донсолсон санхүүгийн нөхцөл байдал эргэн сайжирч эхэлсэн. Энэ сарын 3-ныг “Чөлөөлтийн өдөр” хэмээн зарлаж, дэлхийн улс орнуудад 10-125 хувийн тариф ногдуулсанаа АНУ-ын ерөнхийлөгч сүр дуулиантайгаар мэдэгдсэн. Гэсэн ч энэхүү шийвэрээ 90 хоног хойшлуулсанаа дахин мэдэгдэж, гагцхүү худалдааны дайны гол өрсөлдөгч БНХАУ-г энэ шийдвэрт хамаарахгүй хэмээн даажинтай ч юм шиг хоржоонтойхон шийдвэрээ танилцуулсан билээ. Тэгвэл хоёр хоногийн дараа эл шийдвэрээ дахин эргэн харсан байна.

БНХАУ нь АНУ-ын хувьд гурав дахь том худалдааны түнш юм. Өнгөрсөн жил АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт $582.4 тэрбум ам.доллар байснаас 143.5 тэрбум ам.долларын экспортыг Хятад руу гаргаж, 438.9 тэрбум ам.долларын импорт хийжээ. Өөрөөр хэлбэл, бараг гурав дахин их өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас оруулж ирдэг учир тэдгээр барааны үнэ эрс нэмэгдсэнээр эцсийн хэрэглэгчдэд тусах ачаалал хүндхэн байхаар тооцоолол гараад байсан.

Хамгийн сүүлд буюу пүрэв гарагт Трамп БНХАУ-ын импортын бараанд 125 хувийн татвар ногдуулах тухай зарлаж, энэхүү татвар 90 хоногийн хойшлуулсан завсарлагаас ангид байх болно хэмээн мэдэгдэж байв. Гэвч БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд тэр дундаа гар утас, цахилгаан бараа электрон төхөөрөмжид өндөр татвар ногдуулснаар iphone зэрэг эдийн засгийн ач холбогдол өндөртэй гар утас, цахилгаан барааны үнэ эрс өсөх нөхцөл байдал үүсээд байсан. Тодруулбал, жил бүр шинэчлэгдэж байдаг iphone утас гэхэд гурав дахин нэмэгдэж 3000 ам долларыг ч давж болзошгүй тооцооллыг эдийн засагчид сэрэмжүүлж байсан юм.

АНУ-д худалдаалагддаг Apple-ийн iPhone утасны 80 орчим хувийг Хятадад, үлдсэн 20 хувийг Энэтхэгт үйлдвэрлэдэг гэжээ. Ухаалаг гар утасны аварга “Samsung” компанийн нэгэн адил “Apple” сүүлийн жилүүдэд Хятадад хэт найдахаас зайлсхийхийн тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг хичээж байна. Ингэснээр Энэтхэг, Вьетнам улсуудад үйлдвэрлэлийн төвүүдээ байгуулахад ихээхэн анхаарах болжээ. Тариф хэрэгжиж эхэлснээр Apple сүүлийн өдрүүдэд Энэтхэгт үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээ хурдасгаж, нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэж мэдээлж байна.

БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдээс iphone гэлтгүй бүх төрлийн ухаалаг утас, компьютер болон цахилгааны хагас дамжуулагч, нарны зай, санах ойн карт зэрэг бусад электрон төхөөрөмж, эд ангиуд энэ татварын хөнгөлөлтөд багтаж байна. Ингэснээр “Apple”, “Nvidia”, “Microsoft” зэрэг БНХАУ-д угсралт явуулдаг технологийн фирмүүд багахан ч болов амсхийх боломжтой болж байна. Нөгөө талаар энэхүү шийдвэрийг Цагаан ордон тайлбарлахдаа, компаниуд үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай учир ийм чөлөөлөлт явуулсан хэмээн мэдэгдэв.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “Ерөнхийлөгч Трамп Америк хагас дамжуулагч, чип, ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэрэг чухал технологи үйлдвэрлэхэд Хятадад найдаж болохгүй гэдгийг тодорхой хэлсэн” гэж мэдэгдэв.

Мөн тэрээр “Ерөнхийлөгчийн зааврын дагуу эдгээр компаниуд АНУ-д үйлдвэрлэлээ аль болох хурдан эхлүүлэхээр яарч байна” гэсэн юм.

Ухаалаг гар утасны аварга “Samsung” компанийн нэгэн адил “Apple” сүүлийн жилүүдэд Хятадад хэт найдахаас зайлсхийхийн тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг хичээж байна. Ингэснээр Энэтхэг, Вьетнам улсуудад үйлдвэрлэлийн төвүүдээ байгуулахад ихээхэн анхаарах болжээ. Тариф хэрэгжиж эхэлснээр Apple сүүлийн өдрүүдэд Энэтхэгт үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээ хурдасгаж, нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэж мэдээлж байна.

Амралтын өдрүүдээ Флорида дахь гэртээ өнгөрөөж буй Трамп баасан гарагт сэтгүүлчдэд Хятадад ногдуулах өндөр татварт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ. Тэрээр өөрийнх нь санаачилсан импортын татвар дэлхийн худалдааны систем дэх шударга бус байдлыг арилгахаас гадна ажлын байр, үйлдвэрүүдийг АНУ-д эргүүлэн авчрах болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 68 (7565)

УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү
УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​