Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
14 минут 45 секунд

ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...

-АЯ ЗОХИОГЧ Н.ШОНХОР АГСНЫ ЭЭЖ Ш.УЛААНТУЯА:БИ ХҮҮГИЙНХЭЭ “ХҮНИЙ ХОРВООД ЧАМГҮЙГЭЭР АМЬД ЯВААД Ч ЯАХ БИЛЭЭ” ГЭХ ДУУНЫ ҮГЭНД ДУРТАЙ-

2000 оны эхэн үед авьяас билгээрээ тодорч байсан залуу уран бүтээлчдээс Н.Шонхор гэх залуу дууны үг, ая гойд сайн бичдэгээрээ онцгойрч байлаа. “Сайн шүлгэн дотор ая нь байдаг” гэдэг шиг тэрээр мэдрэмж, эмзэглэлээ уран бүтээл болгож, олон хүний сэтгэлийг хөглөсөн сайхан дуунууд бүтээж байсан юм. Түүний сэтгэл зүрх, залуу насаа зориулан байж хийсэн гэгээн хайрын дуунууд нь одоо ч сонсогчдын хайртай бүтээл, залуу насных нь дурсамжийг сэдрээж, сэтгэлийг нь догдлуулсаар байна. Н.Шонхор хайрлаж, дурлаж, хийж бүтээх ид залуу насандаа “Мотив” хамтлагийн дуулсан “Хайрын гэгээ”, “Чамдаа”, Бобо буюу Ц.Мөнхтогтох, Ч.Сэлэнгэ нарын дуулсан “Намар оройн дуу”, “Чинийхээ дэргэдээс”, Б.Болдбаатар, М.Отгонгэрэл, А.Мөнгөншагай нарын дуулсан “Тогоруутай нуур” зэрэг олон сайхан дууны үг, аяыг бичсэн сод нэгэн байлаа. Түүний ээж Ш.Улаантуяатай хүүгийнх нь тухай ярилцахад “Эгэл жирийн надаас ямар их хувь заяагаар тийм авьяастай, сайхан хүү төрсөн юм бол” гэх бодол эрхгүй төрдөг. Харамсалтай нь, хүү минь дэндүү залуудаа биднийгээ үүрд орхиод явчихсан даа. Хүүгийнхээ бүтээлүүдийг сонсож, сэтгэлд үлдээсэн сайхан дурсамжуудыг нь нэхэн үгүйлж, хүнлэг өгөөмөр сэтгэлээр нь бахархаж суухаас өөр чадах зүйл надад үлдсэнгүй. Сайхан хүүгээ 23-хан настайд нь өвчний улмаас алдсандаа эгч нь өөрийгөө буруутгадаг. “Хүүдээ санаа тавьж, олигтойхон харж, халамжилж чадаагүйгээс сайхан хүүгээ алдсан” гэж бодох бүрдээ шаналж, юу хийхээ мэдэхээ больтлоо бачуурдаг” хэмээж байлаа.

-Таны хүүгийн бүтээлүүдийг үргэлж сонсдог, сонсох бүрдээ уярч, тайтгардаг олон хүн байдаг байх. Тэд “Энэ сайхан бүтээлийн эзэн Н.Шонхор гэж чухам ямар уран бүтээлч байдаг бол, одоо байгаа бол уулзах юм сан” гэх гэгээн бодолтой явдаг байх гэж боддог. Тиймээс та уран бүтээлийг нь шимтэн сонсдог сонсогчдод, манай сэтгүүлийн уншигчдад хүүгийнхээ тухай дурсаж болох уу?

-Хүү минь 1985 онд Улаанбаатар хотод миний дунд хүү болон мэндэлсэн. Хүүгээ төрөхөд манайх Нэгдүгээр хорооллын 26 дугаар байранд амьдардаг байлаа. Тэр байрны гадаа хүүгийн минь бага нас өнгөрсөн. Дунд ангийн сурагч байхаасаа орцонд гитар тоглодог, байрныхаа хүүхдүүдтэй бүжиглэдэг, бүжгийн тэмцээнд ордог сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Багаасаа л “Ээж ээ, би хөгжимчин болно, урлагийн хүн болно” гэж ярьдаг байсан нь биелэсэн. Би ч хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг дуртай дэмждэг байлаа. Харамсалтай нь, хүү минь 2008 онд уушгины өвчнөөр бурхан болсон. Бурхан болсных нь дараахан хүүгийнхээ дотнын найз О.Ганзориг, “ТВ8” телевизийн “Анчин” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Баяржаргал нарын ачаар “Мотив” хамтлагийн дуулсан “Хайрын гэгээ”, “Чамдаа”, “Чинийхээ дэргэдээс” зэрэг дууг нь олны хүртээл болгосон. Тийм болохоор тэдний сайхан сэтгэл, ач тусыг би хэзээ ч мартдаггүй, үргэлж баярлаж явдаг. Мөн хүүгийн минь бүтээлүүдийг олны хүртээл болгож, сайхан дуулсан уран бүтээлчдэд талархаж явдгаа онцолмоор байна.

-Хүү нь багаасаа уран бүтээл хийсэн юм билээ. Анхны бүтээлийнх нь тухай та ярьж өгөөч?

-Хүү минь Ерөнхий боловсролын сургуулиа төгсчихөөд СУИС-д орохоор шалгалт өгтөл зарим үсгийг тод, чанга хэлж чаддаггүйгээсээ болоод тэнцээгүй юм. Мөн зурах авьяастай байсан болохоор нь СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн Дээд сургуулийн интерьер дизайны ангид оруулсан боловч өөрөө мэргэжлээ төдийлөн сонирхолгүй, сургуулиасаа гарчихсан. Тэгээд нэг жил хувиараа ажиллаж байгаад Соёлын дээд сургуулийн Дуу, хөгжмийн багшийн ангид орсон. Тэнд сурч байхдаа хүү минь олон бүтээл хийж чадсан. Наймдугаар ангийн сурагч байхдаа “Чамдаа дуулъя” хэмээх дуу зохиож, бүтээл болгож байлаа. Дараа нь, “Тогоруутай нуур”-ыг олны хүртээл болгож байсан. Хүү минь оюутан байхдаа цэцэрлэгт дадлага хийсэн юм. Хүүхдэд их хайртай, хүүхдүүдийг их өхөөрддөг байсан. Хүүхдэд зориулсан “Бүжиг”, “Шинэ жилийн дуу” хэмээх хоёр бүтээл нь тэр үеийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн дуу хөгжмийн сурах бичигт орсон байсан. Одооны сурах бичиг дээр байгаа эсэхийг нь мэдэхгүй байна.

-“Хайрын гэгээ”, “Тогоруутай нуур” дууг нь хүмүүс одоо ч сонсох дуртай шүү дээ. Эдгээр бүтээл нь хэрхэн “төрсөн” түүхийг та мэдэх үү?

-“Тогоруутай нуур” дууны үгийг яруу найрагч Б.Оролзод гээд найздаа захиалж бичлүүлээд, өөрөө аяыг нь хийсэн. Тэр дууны “Тэнгэрлэг заяатай залуусын дурлалын үгсээр үерлэсэн нуур аа” гэдэг хэсэгт нь өөрөө их дуртай байж билээ. Харин “Хайрын гэгээ” дууг нь “Мотив” хамтлагийнхан сайхан дуулж, олон түмэнд хүргэж чадсан. Харамсалтай нь, би хүүгээ бурхан болсных нь дараа уран бүтээлүүдийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийсэн. Одоо дан хөгжмийн бүтээлүүдийг нь гаргахаар төлөвлөж байна.

-Хүү нь хөгжмийн бүтээл бичихээс гадна бусад төрлийн уран бүтээл сонирхдог байсан уу. Ер нь аав, ээжийнхээ хэнийг нь дуурайсан хүүхэд байсан бэ?

-Хүү минь их сайхан сэтгэлтэй, ухаантай, хүнд тусархуу, цайлган мөртлөө дотогшоо хүн байсан. Аав, ээжийгээ хоёуланг нь дуурайсан байх. Дуу хөгжмөөс гадна шог зураг их зурдаг, шооч хүүхэд байсан. Чөлөөт цаг гарах л юм бол гадаад, дотоодын уран бүтээлчдийн дуу, хөгжмийг сонсоод сууна. Заримдаа дууны үг бичнэ. Саяхан “Цэрмаа” гэдэг шүлгийг нь олж уншсан. Их марзан бичсэн байна лээ. Сэтгэлгээний хувьд өвөрмөц, гойд авьяастай хүүхэд байсан. Хамаг цагаа гэртээ өнгөрүүлдэг мөртлөө гэрийн ажил огт хийхгүй. Зөвхөн өөрийнхөө дуртай юмыг л хийдэг хүүхэд байлаа.

-Та аль нутгийн хүн бэ. Таны удамд урлагийн авьяастай хүн бий юү?

-Миний аав Дундговь аймгийн Сайхан-Овоо сумынх. Ээж минь Говь-Алтай аймгийн Цогт сумын хүн байсан. Харин би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хүүгийн минь авьяас билиг аав, ээжийн минь төрж, өссөн нутаг устай холбоотой болов уу гэж боддог. Ер нь манайхан бүгд сайхан дуулдаг. Тэр дундаа аав, ээж минь бүр ч сайхан дуулдаг хүмүүс байсан. Бас миний ах хөгжимчин байлаа.

-Та хүүгийнхээ үеийн залуучуудыг хараад “Хүү минь өдийд байсан бол энэ хөгжмийн зохиолчдын дунд өөрийн гэсэн байр сууриа олчихсон, олон сайхан бүтээлийн эзэн болчихсон, гялалзаж явах байсан даа” гэж эрхгүй боддог байх?

-Хүү минь байсан бол монголчуудын шимтэн сонсох дуртай уран бүтээлчдийн нэг яах аргагүй болох байсан. Зөвхөн дууны ая гэхээсээ илүү хөгжмийн даацтай бүтээлүүд бичих байсан байх. Хөгжмийн зохиолчид дундаа тоогдох, торойх байсан.

-Танд хүүгийнхээ бүтээлүүдийг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ. Танд бүтээлүүдээ үзүүлж, санаа бодлыг тань сонсдог байсан уу?

-Зарим бүтээлээ үзүүлж, санал бодлыг минь сонсож байсан. Гэхдээ надаас илүүтэй дотнын найз нөхөд, багш нартайгаа бүтээлийнхээ тухай ярилцдаг байсан байх. Хүүгийн минь сайхан бүтээлүүдийн нэг болох “Ээж минь монгол аялгуутай”, “Лимбэний эгшиг”, “Чинийхээ дэргэдээс” дууны найруулгыг Буяа багш нь хийж өгч байсан. Одоо ч гэсэн би хүүгийнхээ бүтээлүүдийг сонсдог. Зарим үед сэтгэл санаа үймрээд сонсож чаддаггүй. Бүтээлийг нь сонсохоор надад баяр, гуниг зэрэг төрж, заримдаа тэсэхгүй уйлдаг. Автобусаар явж байхад радиогоор зарим бүтээл нь “явж” байдаг. Автобусанд яваа хүмүүст “Энэ миний хүү Шонхорын бүтээл шүү дээ” гэж хэлмээр, бахархмаар санагдах үе ч бий.

-Хүү нь залуу насныхаа ихэнх цаг хугацааг бүтээлдээ зориулдаг байсан байх?

-Ихэвчлэн гэртээ сууж бүтээлээ хийдэг байсан. Төвлөрчихсөн байх үед нь хажуудах хүн нь ёолж байсан ч, үхэж байсан ч анзаарахааргүй суудаг байсан. Тэгж суудаг байсныхаа хүчинд хэчнээн сайхан бүтээл хийсэн байдаг гэж санана.

-Хүү нь танд зориулж “Ээж минь монгол аялгуутай” хэмээх бүтээл хийж байсан юм байна. Тэр нь танд зориулсан хамгийн сайхан бэлэг байсан байх?

-Хүн бүр л “Аав, ээжийгээ баярлуулах юм сан. Чадах чинээгээрээ ачийг нь хариулах юм сан” гэж боддог шүү дээ. Хүү минь намайг баярлуулах гэж гайхамшигтай бүтээл туурвисан байдаг. Сонсоход ямар сайхан байдаг гээч. Тэр үед би хүүдээ маш их баярлаж байсан ч сэтгэлээ олигтой илэрхийлж чадаагүй юм шиг санагдаж, харуусдаг.

-Хүү нь яагаад өвдсөн юм бэ?

-Ямар шалтгааны улмаас бурхан болсныг нь дээр ярьсан шүү дээ. Хүүгээ хоёр жилийн турш эмчлүүлсэн боловч үр дүнд хүрч чадаагүй. Хүү минь гэр бүл, үр хүүхэдтэй болж амжаагүй болохоор надад хүүгийн минь уран бүтээлүүд л үлдсэн байна. Бүтээлүүд нь л миний хүүг амьд мэнд юм шиг бодогдуулж, сэтгэлийг минь хааяа тайтгаруулах юм даа. “Бурхан миний хүүгээр хөгжим тоглуулах гээд дэргэдээ авчихсан юм болов уу. Надаас илүү хариуцлагатай ээж хүүд минь заяасан бол өдийд эсэн мэнд байх байсан болов уу” гэх мэт элдвийг бодож, өдөр, шөнийг өнгөрүүлж байна даа, эгч нь.

-Шонхор гэх нэрийг хэн хайрласан юм бол?

-Миний хүүгийн албан ёсны нэрийг Н.Цэен-Ойдов гэдэг. Хүүг төрөхөд миний эмээ амьд сэрүүн байсан юм. Тэр үед эмээ минь юу бодож, юу бэлгэшээж хүүд минь Шонхор гэж нэр өгсөн юм мэдэхгүй. Эмээг Шонхор гэж нэрлэсэн цагаас манай гэрийнхэн хүүг Шонхор нэрээр нь дууддаг болсон. Одоо бодоход хүү минь богинохон амьдрахдаа шонхор шиг л эрх дураараа дүүлэн нисэж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ.

-Та хүүгээ бодож, санах үедээ өөрийгөө хэрхэн тайтгаруулдаг вэ?

-Би ээж, хүү хоёроо байнга зүүдэлдэг. Тэр хоёр минь надад ямар нэг дохио өгдөг юм шиг санагддаг. Хүмүүс “Нас барсан хүн байнга зүүдлэх муу, зүүдэнд ирвэл буян нэхэж байна гэсэн үг” гэхчилэн ярьдаг. Харин би тэгж боддоггүй. Хэдийгээр хүүгийн минь бие миний хажууд байхгүй ч оюун ухаан, зүрх сэтгэлээрээ үргэлж холбоотой байдаг гэж боддог. Би хүүгээ зүүдлэх дуртай.

Мөнхийн бүтээлүүдийн эзэн болсон Н.Шонхор нь 2008 оныг хүртэл бидний дунд даруухнаар амьдрахдаа

“Хүний хорвоод чамгүйгээр амьд яваад ч яах билээ

Хүслээ дагаад чамайг би санахгүй бол яах ч билээ

Хамтдаа байсан гэрэлт өдрүүд

Хаа байсан жилийн тэртээд

Хайртай чи минь эзгүйрнэ...” тэргүүтэй олон сайхан дууны үг, аяыг бичиж үлдээсэн авьяас билиг дүүрэн уран бүтээлч байсан билээ.

ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХУУЛЖ, СОЛЬЖ БУЙ КОМПАНИУДЫН ЭЗЭД ЯМБАТНУУДЫН ХАМААТАН БАЙХ НЬ САНААНДГҮЙ ТОХИОЛДОЛ УУ
ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХУУЛЖ, СОЛЬЖ БУЙ КОМПАНИУДЫН ЭЗЭД ЯМБАТНУУДЫН ХАМААТАН БАЙХ НЬ САНААНДГҮЙ ТОХИОЛДОЛ УУ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​