fbpx “Miss international”-д эх орноо төлөөлөх Ц.Баярчимэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
5 минут 31 секунд

“Miss international”-д эх орноо төлөөлөх Ц.Баярчимэг

Гоо сайхан ертөнцийг аварна гэх үг бий. Дэлхийн түүх, сонгодог уран зохиолын гол зангилаа үзэсгэлэн гоо бүсгүйчүүд дээр орших нь цөөнгүй. Тиймдээ ч дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг ХХ зууны дунд үеэс зохиох болжээ. Гагцхүү энэхүү тэмцээнүүд нь гадаад үзэсгэлэнгийн сацуу дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг тольдон шалгаруулдгаараа онцлог юм. Дэлхийн хамгийн алдартай таван миссийн тэмцээний нэг болох 63 дахь удаагийн “Miss international” тэмцээн энэ сарын 27-нд Япон улсад болох юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 21 дэх удаагийн “Мисс Монголиа-2025” тэмцээний “Тэргүүн мисс” Ц.Баярчимэгийг энэ удаагийн буландаа онцолж байна.

“Үнэнч тууштай байдал миний давуу тал”

сонин mn

Даашинз өмсөж, титэм зүүсэн үлгэрийн гүнж эсвэл дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэг, хүмүүнлэг ажлаараа гайхагдсан гоо бүсгүй болохыг магадгүй ихэнх охид нууцхан сэтгэлдээ тээж явсныг таашгүй. Харин өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохоор тууштай хөдөлмөрлөсөн охидын нэг бол Ц.Баярчимэг юм.

Тэрээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрж, өссөн бөгөөд одоо МУИС-д сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж байна. Угтаа эмч болохыг мөрөөддөг байсан бяцхан сурагч мэргэжил сонгох чухал давааны наана ирж, өөрийнхөө сонирхол, хийхийг хүсэж буй зүйлийнхээ талаар нарийн тунгаатал сэтгэл судал гэх олон салбарын уулзварт зүрх сэтгэл нь огтлолцсон гэнэ.

Харин одоо тэр мэргэжлээрээ төгсөх курст суралцахын сацуу эх орноо төлөөлөн дэлхийн тайзнаа өрсөлдөх их аяны богцоо бэлдэж байна. “Би багаасаа загвараар хичээллэхийг хүсдэг байлаа. Гэвч суманд маань энэ боломжгүй байв. Тиймээс оюутан болоод сэтгэлийн чанд дахь хүсэл мөрөөдлийнхөө гарааг эхлүүлсэн. Харин одоо Андра академид харьяалагддаг. Загварын анхны болон үе үеийн багш нар, гэр бүл, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Тэрээр анх "Мисс Монголиа-2022" тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлж оролцож шилдэг 15-д шалгарч байлаа. Түүнээс хойш өөртөө зорилго тавьж, гурван жилийн турш гадаад хэлээ сайжруулах зэргээр өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, туршлага хуримтлуулжээ.

Тиймдээ ч бие, сэтгэл зүй нь хэдийнээ бэлэн болж үндэсний ялагч болохдоо тун итгэлтэй байв. Түүнчлэн тэрээр “Охид бүр өөрийн онцлог, бусдаас ялгарах гоо үзэсгэлэнтэй байдаг. Харин миний давуу тал үнэнч тууштай байдал юм болов уу. Хүн амар хялбараар амжилтад хүрнэ гэж хэзээ ч байдаггүй. Харин зорилгынхоо төлөө тууштай зүтгэж хөдөлмөрлөвөл зорьсондоо хүрнэ гэдэгт бат итгэдэг” гэж инээмсэглэн ярьсан юм.

“Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш”

сонин mn

Хүн бүр миссийн тухай ярьдаг ч мисс гэх цолны утга учрыг төдийлөн гүн мэддэггүй. Харин энэ тухай тэрээр “Бэлдэж байх хугацаанд мисс болчихвол миний зорилго биелнэ гэж боддог байлаа. Харин мисс болсны дараа энэ нь зөвхөн хөөрхөн сайхан байхын нэр биш. Харин бусдадаа урам зориг өгч, үлгэр дуурайлал болсон хүн байдгийг ойлгосон” гэв.

“Miss international” тэмцээн нь тогтвортой хөгжлийн 17 зорилтод чиглэсэн видео бэлтгэж оролцдогоороо онцлог. Харин энэ жил тэмцээний нэг төрөл болж байгаа юм. Тэгвэл манай мисс Ц.Баярчимэг энэ төрөлд цөлжилтийн асуудлыг хөндөж байгаа ажээ.

“Би говьд төрж өссөн хүүхэд. Манай аймаг гэлтгүй Монгол орон уул уурхай, бэлчээрийн даац, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цөлжиж байна. Үүнд ямар арга хэмжээ авбал зохих талаар болон 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ийн СОР 17 хурлын талаар видео дээрээ тусгаж байгаа” гэсэн юм. Харин авьяас номинацид монгол уран бичлэгийн үзүүлбэрийг хатны бүжигтэй хослуулах аж. Тэрээр энэхүү олон улсын миссийн тэмцээнд эх орныхоо түүх, уламжлалыг сурталчилж, Монголынхоо нэрийг өндөрт өргөж, монгол охидын элгэмсэг найрсаг, ухаалаг зан байдлыг харуулж, өөрийнхөө авьяас чадварыг сорихоос гадна бусад улсын шилдэг гоо бүсгүйчүүдээс суралцаж, өмнөх миссүүдийнхээ амжилтыг ахиулах зорилготой байгаагаа хуваалцав. Мөн өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдөлдөө тууштай хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл гэж үгүй гэсэн юм.

П.Лхагважаргал

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна
С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​