fbpx Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
6 минут 37 секунд

Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа

“2028 оны олимп ойрхон байна даа”

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 34 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дархан аваргууд амжилтаа ахиулж, 18 настнууд насанд хүрэгчдийн анхны аваргаа хүртлээ.

Тодруулбал, “Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хоёр жил гаруйн өмнө бэлтгэлийнхээ үеэр бэртэл авч, хэсэг хугацаанд тэмцээн уралдааныг өнжиж байв. Харин энэ удаагийн улсын аваргаар -73 кг-д зодоглож, улсын аваргын долоо дахь алтан медалиа зүүлээ.

Түүний уран гоёмсог барилдаанаар цангаж байсан Монголын ард түмэн дараагийн олимпын аварга хэмээн итгэл хүлээлгэдэг цог жавхаатай хүүгээ дахин хараад магнай нь тэнээсэн нь лавтай. Тэрээр тэмцээнийхээ тухай “Баяртай байна. Бэртлийн улмаас бэлтгэл сургуулилалтаасаа хөндийрч байгаад эргэн эрэлтээрээ Монгол Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Сэтгэл хангалуун байна.

Дүү нарын бэлтгэл сургуулилалт, авьяас чадвар сайжирсан байна. Тиймээс олон жил сайхан өрсөлдөхийн тулд бэлтгэлээ сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. -73 кг дэлхийн дундаж жин гэдэг утгаараа өрсөлдөгч ихтэй байдаг.

Бэртэлтэй байх хугацаанд олон хүнд хэцүү зүйлийг сэтгэл зүйгээрээ даван туулсан. Энэ нь тамирчин хүний нэг давуу тал юм болов уу. Их зүйлийг суралцаж байна. Цаашид ч мөн суралцсаар байх болно” гэсэн юм. Харин түүний барилдааныг үзсэн үзэгчдийн төлөөлөл “Ц.Цогтбаатарыг хар багаасаа барилдаж эхлэх үеэс нь тэмцээн бүрийг нь үзэж байна. Маш зоригтой, хурд хүчний хослол сайтай, энгэрийг тун сайн барьж алдалгүй чанга атгадаг. Шийдэмгий, өөртөө итгэлтэй, барилдааны төгсгөлийг сайн хийдэг тул ирээдүйн олимпын аварга гэж хардаг. 2028 оны олимп ойрхон байна даа” гэсэн юм.

сонин mn

Ази тивийн аваргад орох тамирчид тодорлоо

2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан шинэ аварга төрсөн бөгөөд шилдэг жүдочоор -66 кг-ын жинд түрүүлсэн К.Ёолк, -78 кг-д түрүүлсэн Ж.Урангоо нар шалгарсан юм. Мөн энэ жилээс эхлэн Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн хошой аварга, Азийн наадмын хүрэл медальт, Гран-при тэмцээний гурван алтан медальт, олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд өөрийн барилддаг байсан -78 кг-ын жинд түрүүлсэн тамирчинд өөрийн нэрэмжит шагналаа олгохоор болсон. Тэгвэл анхны шагналыг “Орхон ирээдүйн одод” дэвжээний залуу тамирчин Ж.Урангоо гардлаа.

Залуу тамирчдаас онцолж заримыг дурдахад, өсвөрийн дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт Т.Ариунзаяа -57 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргын анхны алтан медалиа хүртлээ.

Өнгөрсөн жил анх удаа зодоглож мөнгөн медаль хүртэж, энэ удаад амжилтаа ахиулсан түүнийг 10 жилийн дараа торгоох тамирчин дэлхийн дэвжээнд байх болов уу гэж жүдо бөх сонирхогчид ам уралдан магтаж байна. Түүнтэй нэгэн үед тодорч яваа нас чацуу тамирчин болох -48 кг-ын аваргыг хоёр жил дараалан хүртэж буй өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга тамирчин Ж.Анударь билээ. Тэрээр “Хамгийн хөнгөн жин гэдэг утгаараа тамирчид нь хурд хүчтэй, тэсрэлттэй барилдаануудыг үзүүлдэг. Жил бүр шинэ тамирчид гарч ирдэг болохоор өрсөлдөөнтэй байдаг.

Энэ удаагийн финалын барилдаан хүнд байлаа” гэсэн юм. Түүний финалын өрсөлдөгч нь “Resfect” клубийн бөх, 15 насандаа Улаанбаатар их дуулга тэмцээнээс дуулиантай хүрэл медаль хүртэж байсан А.Мишээл байв.

Түүнчлэн энэхүү улсын аваргыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид мөн зорин ирж, өсөх ирээдүйтэй тамирчдыг ажиглажээ. Энэ тухай үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар “Шигшээ баг 36 тамирчны квоттой байдаг. Түүн дээр эмч, дасгалжуулагч нэмэгдээд 42 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Мөн Ази тивийн аваргад орох багийг эндээс тодруулж байгаа. Тун удахгүй Парисын их дуулга болно. Энэ удаагийн улсын аварга их дуулгын өмнөх сорил болж буйгаараа онцлог байна” гэсэн юм.

33 байгууллагын 320 орчим жүдоч өрсөлдсөн энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангиллаар ийнхүү аваргууд шалгарлаа.

Тодруулбал, Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, орон нутагт жүдо бөхийн спортыг жигд хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан тус тэмцээнээс Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль багийн дүнгээр тэргүүлсэн юм. Үүнээс гадна холимог багийн УАШТ-д 80 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо түрүүлж, аваргаа хамгаалах зорилготой байсан “Хилчин” удаалсан бол “Сүлд”, “Женко” хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Ийнхүү эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, -66 кг-д К.Ёолк, -73 кг-д Ц.Цогтбаатар, -81 кг-д О.Шинэбаяр, -90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Б.Гончигсүрэн түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д Ж.Анударь, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, -57 кг-д Т.Ариунзаяа, -63 кг-д Л.Энхрийлэн, -70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар тус тус аваргын алтан медаль зүүсэн юм.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хувьчлалын “сураг“-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
Хувьчлалын “сураг“-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​