fbpx Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
7 минут 58 секунд

Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин DeMarcus Cousins болон "Сэлэнгэ Бодонс" багийн ахлагч М.Дэлгэрнямыг онцолж байна. Тэд хоёулаа 1990 онд төрсөн.

Талбайг удирдагч “Mongolian Monster”

сонин mn

Тэр “Bull” , “Mongolian Monster” гэх хочтойгоор фенүүдийнхээ зүрхэнд хоногшсон. Энэ хоч нь зориг, хүч, сүүлийн секунд хүртэл зогсолтгүй тэмцэх хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой юм. Энэ хүн бол Монголын сагсан бөмбөгийн домог төдийгүй, 3*3 сагсан бөмбөгийн олон улсын талбайд эх орныхоо нэрийг мандуулсан Д.Дэлгэрням.

Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Д.Дэлгэрнямын тоглолт нь хурд, нарийн тактик,багийн уялдааны үр дүн байдаг. Тэр өрсөлдөгчийнхөө хамгаалтыг буулгаж, бөмбөгийг авч, оноо авахаас гадна бусад тоглогчдодоо боломж гаргах чадвар нь амжилтын гол түлхүүр нь байдаг.

Түүний дамжуулалт, хамгаалалтын шахалт, шийдвэр гарах мөчид зөв байрлал эзлэх зэрэг чадварыг фэнүүд нь хүндэлдэг билээ. Д.Дэлгэрнямын амжилтын оргил үеийн нэг бол 2023 оны "FIBA 3х3 Asia Cup" байв. Финалын тоглолтод Монголын шигшээ баг Австралийн зургаан удаагийн аваргуудтай таарсан. Энэ бол дэлхийн шилдэг багтай нэг талбайд зогссон өрсөлдөөнтэй мөч байв. Тоглолт 21:18 онооны харьцаатай хамгийн сүүлчийн оноо шийдвэрлэх мөчид Д.Дэлгэрням багтаа ялалтыг авчирч чадсан юм. Тэрээр туршлагаараа тоглолтыг хяналтдаа авч давуу байдлыг олж харж чадсан. Багийнхаа гишүүдээ тоглолтын явцад мэдэрч чадсан.

Хамгийн чухал нь сэтгэл зүй нь маш тайван байсан учраас шийдвэрлэх оноог багтаа авчирсан. Энэ нь зүгээр нэг оноо биш, хамгийн үнэтэй ялалтын оноо байв. Тэр 31 оноо авч MVP буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” болсон юм. Энэ ялалт нь Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэн үлдэх бас нэг бахархлын агшин байв.

Ер нь Д.Дэлгэрнямын финалын оноо, хамгаалалтын шийдвэрүүд нь олон фанатуудын сэтгэлийг огшоож, “Монголын спортын бахархал” гэж хүндлэхэд хүргэсэн билээ. Түүний тоглолтын хэд хэдэн онцлог чанарууд байдаг. Өрсөлдөгчөө шахаж, бөмбөгийг авах, хамгаалалт хийх чадвар нь түүнийг талбай дээр “домог” болгодог. Хурд, авхаалж самбаа, стратеги. Тэр хаашаа бөмбөг дамжуулах, ямар байрлалд гарахыг зөв тооцоолж чаддаг. Мөн талбайд ганцаараа оноо авах бус багийнхаа тоглолтыг удирдан зохицуулж чаддаг нь түүний онцгой зан чанар юм. Тэрээр багийн уялдаанд суурилсан лидерийн тоглолтыг үзүүлж чаддагаараа онцлог. Түүнчлэн тамирчин хүнд байх ёстой хамгийн чухал зүйл болох сэтгэл зүйгээ тайван байлгах тал дээр Д.Дэлгэрням бол үнэхээр супер тамирчин. Тэр шийдвэрлэх мөчид төвлөрч, тайван байж, зөв шийдвэр гаргаж чаддаг.

Довтолгоо, хамгаалалтыг хослуулагч домогт “Вооgie”

сонин mn

АНУ-ын сагсан бөмбөгийн ертөнцийн хүчтэй тоглогчийн нэг бол DeMarcus Cousins юм. Түүнийг фенүүд нь “Вооgie” хэмээн дууддаг бөгөөд энэ нэр нь түүний талбай дээрх эрч хүч, өвөрмөц зан чанарыг илэрхийлдэг гэж хэлж болно. Түүний сагсан бөмбөгт амьдралаа зориулсан энэ цаг хугацааг хүртэлх замнал бол зөвхөн оноо, амжилтаар хэмжигдэхгүй, харин уналт босолт, тэсвэр хатуужлын бодит жишээ юм.

1990 онд АНУ ын Алабама мужийн Мобил хотод төрсөн. Багаасаа сагсан бөмбөгийн спортод татагдаж ахлах ангийн сурагч байхаасаа түүний амжилт эхэлсэн байдаг. Кентакийн их сургуульд ганцхан улирал тоглосон ч түүний гаргасан амжилт нь NBA-д драфтаар сонгогдох суурь болжээ.

Тэрээр 2010 онд “Sacramento Kings “ багт тоглож эхэлсэн юм. Энэ нь түүний хувьд мэргэжлийн спортод хөл тавьсан эхлэл байв. Энэ багтаа тоглосон цаг хугацаа бол түүний хамгийн шилдэг төвийн тоглогчдын нэг болж чадсан үе юм. Биеийн өндөр, хүч, самбараас бөмбөг авах чадвар нь түүнийг онцгой болгож байв. Тэр дөрвөн ч удаа NBA all star-ийн тоглолтод сонгогдсон нь түүний амжилтын оргил цаг хугацаа байлаа. DeMarcus Cousins талбай дээр догшин ширүүн, заримдаа сэтгэл хөдлөл ихтэй харагддаг ч энэ нь ялалтад хүргэх гэсэн тэмүүллийн илэрхийлэл байлаа. Гэвч түүний замнал зөвхөн амжилтаар дүүрэн байсангүй.

2018 онд хөлийн шөрмөс нь тасарсан түүний карьерын хамгийн хүнд сорилт болсон. Олон ч удаа тэр бэртэлтэй нүүр тулсан ч бууж өгөөгүй. Тэр дахин талбайд эргэн ирж, өөрийгөө дахин батлахыг хичээсэн. Хэдийгээр өмнөх шигээ оргил формдоо бүрэн хүрч чадаагүй ч түүний буцаж ирэх оролдлого, хөдөлмөр нь олон хүнд урам өгсөн юм.

Түүний тоглолтын онцлог нь довтолгоо, хамгаалалтыг хослуулсан ур чадварт оршдог. Тэр самбарын дор биеэрээ шахаж тоглохын зэрэгцээ гурван онооны шугамын цаанаас ч довтолж чаддаг байсан нь нэгэн цаг үеийн төвийн довтлогчийн шинэ дүр төрхийг бүтээж чадсан юм. 2025 онд DeMarcus Cousins Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багт элсэж, плейоффын тэмцээнд оролцсон нь Монголын спортын түүхэн дэх онцгой мөч байлаа.

Тэрээр "Монголын сагсанбөмбөгийн багаас санал ирэхэд маш их сэтгэл догдолж баяртайгаар хүлээж авсан. Сагсан бөмбөг тоглох нь миний Монголд ирсэн хамгийн том зорилго. Тэр тусмаа "Сэлэнгэ Бодонс" багийг аваргын цом өргөхөд нь хамт байхыг хүсэж байна.

Мөн тоглолтынхоо хажуугаар Монгол Улстай танилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Сагсанбөмбөгчийн хувьд дэлхийн олон оронд тоглох боломж надад тохиосон. Энэ удаа Монгол Улсад сагсанбөмбөгөө тоглох сайхан боломж тохиосонд баяртай байна. Тиймээс аль болох багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулахыг хичээнэ" гэдгээ хэлж байв.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэн баталлаа
Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэн баталлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​