fbpx “Бишкек-2026” Азийн дэвжээнд Монгол бөхийн сүр хүч дахин тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
6 минут 41 секунд

“Бишкек-2026” Азийн дэвжээнд Монгол бөхийн сүр хүч дахин тодорлоо

Эрийн гурван наадмын нэгэн томоохон язгуур болсон үндэсний бөхийн уламжлал, чөлөөт бөхийн орчин цагийн урлагтай хоршин хөгжсөн Монгол түмний хийморь өдгөө ч бөхийн дэвжээнд бадарсаар буйг энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тодхон гэрчиллээ. Кыргызын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан “Бишкек-2026” тэмцээн нь тивийн шилдгүүд нэгэн дор чуулсан, авхаалж самбаа, арга мэхийн дээдийг сорьсон дэвжээ байв. Энэхүү ширүүн өрсөлдөөний төвд Монголын хөвгүүд, охид омог бардам, уран мэх, ухаан билиг хослуулан барилдсан нь үзэгч олны сэтгэлийг огшоож, “Монгол бөхийн хийморь мөнхөд” хэмээх үгийг дахин бататгалаа.

Т.Тулга тэсвэр хатуужил, арга мэхийн хувьд онцгой байв

сонин mn

Тэмцээний онцлох барилдааны нэг нь эрэгтэйчүүдийн 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга финалын дэвжээнд шалгарч, Энэтхэгийн бөх Абиманютай хүч үзэв. Тэрхүү барилдаан нь “бөхийн ухаан хурц, биеийн тэнхээ тэгш” хэмээх хуучны хэлц үгийг санагдуулам, хором бүр нь шийдвэрлэх ширүүн өрсөлдөөнтэй байлаа. Эцсийн мөчид 5:3-ын харьцаагаар ялагдал хүлээсэн ч Т.Тулгын барилдаан нь тэсвэр хатуужил, арга мэхийн хувьд тивийн дээд түвшинд хүрснийг илтгэн, мөнгөн медалийн эзэн болгосон юм. Түүний хувьд урьд өмнө “Осло-202”1 ДАШТ-ээс хүрэл, Загреб-2026 ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадам-аас алтан медаль хүртсэн, туршлага төгөлдөр тамирчин билээ. “Олон давсан бөхөд олз их, олон унасан бөхөд ухаан их” хэмээх үг бий. Түүний замнал ч үүнийг нотолсон, туршлагаар бяр суусан нэгэн барилдаан боллоо.

Эмэгтэйчүүдийн барилдаан Монголын багийн өнгийг тодорхойллоо

сонин mn

Эмэгтэйчүүдийн барилдаан ч мөн адил Монголын багийн өнгийг тодорхойлж 76 кг-ын жинд Энхжаргалын Даваанасан хүчирхэг өрсөлдөгчдөө дараалан ялан, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний барилдаан нь “эмэгтэй хүн эмзэг бус, эрэмгий байж чадна” гэдгийг харуулсан, довтолгоо, хамгаалалт хосолсон уран байв. Тэрээр финалын барилдаанд Азийн шилдгүүдийн нэгтэй оноолт таарч, довтолгоо, хамгаалалтыг хослуулсан уран барилдаанаар ялалт байгуулж, алтан медалийг эх орондоо авчирлаа. Э.Даваанасан нь сүүлийн жилүүдэд тив, олон улсын тэмцээнүүдэд тогтмол дээгүүр өрсөлдөж, Монголын эмэгтэй бөхийн хүнд жингийн өнгийг тодорхойлогчдын нэг болоод буй. Түүний бэлтгэл, тууштай зан чанар, “унахдаа ухаан олж, давахдаа даруу яв” хэмээх бөхийн ёс жаягийг эрхэмлэдэг нь амжилтынх нь гол үндэс хэмээн дасгалжуулагчид нь үнэлдэгт юм. Ийнхүү ОУХМ Э.Даваанасан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын арав дахь эмэгтэй тамирчин боллоо. ААШТ-ээс манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. Харин ОУХМ Э.Даваанасан Азийн аваргаас гурван дахь медалиа хүртэж буй. Тэрээр өмнө нь 2022, 2023 онд Азийн аваргаас дараалан хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Э.Дэлгэрмаа тамирчин хүний сэтгэлийн хат, тэвчээр гарган Бишкекийн дэвжээнээс зургаа дахь медалиа хүртлээ

сонин mn

Мөн 57 кг-д хүч үзсэн Б.Хулан мөнгөн медаль хүртэж, тивийн дэвжээнд дахин өөрийн байр суурийг бататгав. Тэрээр өмнөх жилүүдэд залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцож, Азийн аварга, олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж байсан туршлагатай тамирчин билээ. Энэ удаагийн тэмцээнд урьдчилсан болон хагас шигшээ барилдаанд өрсөлдөгчдөө итгэл төгс ялж, финалд шалгарсан нь түүний техник, хурд, барилдааны мэдрэмж өндөр түвшинд хүрснийг илтгэнэ. Финалд хүчтэй өрсөлдөгчидтэй барилдсан ч “эр бяр хүрэхгүй ч эв мэх хүрнэ” хэмээх мэт сүүлчийн мөч хүртэл бууж өгөлгүй барилдсан нь олны талархлыг хүлээлээ. Мөн 55 кг-д О.Ариунзаяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртэн багийн амжилтыг зузаатгав. Хүрэл медаль хүртсэн тамирчдаас Э.Дэлгэрмааг бөхийн тайлбарлагч онцгойлон яагаад уйлсан тухай өгүүлсэн юм.

Бөхийн тайлбарлагч С.Шижирбат “Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртээд, ялалт авсандаа баярлаад уйлж байгаа юм биш ээ. Азийн аваргаас авдаг л медалиа хүртсэн. Түүнийг Азийн аваргад оролцохоор Киргизстаны Бишкект очсон хойно аав нь бурхан болсон. Аавыгаа бодоод уйлж байгаа юм. Сэтгэл зүйн хувьд асар хүнд байсан.

Түүний хувьд тамирчин хүний сэтгэлийн хат, тэвчээр гарган Бишкекийн дэвжээнд зодоглон зургаа дахь медалиа гардан авлаа” хэмээн хэлсэн юм. Эдгээр амжилт нь ганц өдрийн аз од биш юм. Харин олон жилийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр шим, багш дасгалжуулагчдын уйгагүй зүтгэлийн илэрхийлэл билээ. “Хөлс асгаруулж байж хүндэтгэлийг олно” хэмээх эртний сургаал спортын ертөнцөд хэзээд үнэн хэвээр. Тиймээс энэ удаагийн Азийн аварга нь Монголын чөлөөт бөхийн ирээдүй гэрэлтэй, залгамж халаа бат бөх байгааг илтгэн харууллаа. Туршлагатай аваргуудынхаа мөрийг дагасан залуу тамирчид улам бүр хүчирхэгжин гарч ирж буй нь тив, дэлхийн дэвжээнд Монголын нэрийг өндөрт өргөсөөр байхыг бэлгэдэж байна. Ийнхүү “Бишкек-2026” тэмцээн Монгол бөхийн хийморийг сэргээж, “бяр байхад бие давна, билэг байхад тив давна” хэмээх үгийг бодитоор харуулсан бахархалт үйл явдал боллоо. Монголын нийт бөхчүүддээ баяр хүргэж, алдар гавьяа нь арвижин дэлгэрэхийг ерөөе.

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхийлөгчийн хууль: Намын бүлгүүд санал хураалтад гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй орно
Ерөнхийлөгчийн хууль: Намын бүлгүүд санал хураалтад гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй орно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​