fbpx Ерөнхийлөгчийн хууль: Намын бүлгүүд санал хураалтад гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 16 секунд

Ерөнхийлөгчийн хууль: Намын бүлгүүд санал хураалтад гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй орно

Т.БАТСАЙХАН

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийнтөслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно. Тэгвэл намын бүлгүүд хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа нэгтгэжээ. АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй, гэхдээ гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй буюу хоёр одтой шийдвэр гаргасан байна. Энэ нь санал хураалт явуулахад заавал бүлгийн шийдвэрийг дага гэхгүй, өөрсдийн итгэл үнэмшилээр саналаа өгч болно гэсэн үг. МАН-ын зүгээр тодорхой хатуу байр суурь илэрхийлээгүй, мөн л гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүйгээр санал хураалтад орохоор шийдвэрлэсэн талаар бүлгийн дарга нь мэдээлсэн. Бүлгийн дарга нарын мэдээллийг хүргэе.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-Маш тодорхой хэлье. Энэ хуулийн төслийг өмнөх бүлгийн хурлаар хэлэлцсэн. Тухайн үед танхимд байсан гишүүдийн ирцээс хамаараад нэгдсэн байр суурийн санал хураалт хийгээгүй. Өнөөдөр ч мөн санал хураалт хийгээгүй байна. Нэгэнт УИХ дээр хэлэлцүүлэг нь явж байгаа учраас гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Мөн гишүүдийн оролцоог тэгш хангах шаардлага бий. Байнгын хорооны хуралдаан болон чуулганы үеэр асуулт, хариулт, саналууд бүгд явсан. Иймээс заавал бүлгийн нэгдсэн байр суурь гаргаж, гишүүдийг хайрцаглах шаардлагагүй гэж үзэж байна. Гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. УИХ өөрөө ард түмний төлөөллийг хангах, хариуцлагатай, чадамжтай байх ёстой. Энэ асуудлыг гишүүд зөвөөр харж шийдэх ёстой гэж үзэж байна. Намын дарга, УИХ-ын дарга гишүүдтэй уулзсан талаар би мэдэхгүй. Тулгаж, шахсан зүйл яригдаагүй.Харин чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр гишүүд байр сууриа тодорхой илэрхийлж байна. Иргэдийн хүлээлт ч ийм байгаа. Тиймээс асуудалд нээлттэй, хариуцлагатай хандах нь зөв гэж үзэж байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан нам өнгөрсөн өдрүүдэд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор дотооддоо бүрэн шинэчлэл хийж, сонгуулиа зохион байгууллаа. ҮБХ нь Хяналтын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлөө байгуулж, системийн хувьд бүрэн бүтэн боллоо. Үндсэндээ 10 жил зогссон байсан үйл явц учраас зарим нь сэтгэл дундуур байж, шүүмжлэл хэлж байна. АН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг түр хойшлуулаад байна. Намын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Удахгүй Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Улс төрийн зөвлөлөө хуралдуулахаар төлөвлөж байна. Манай намын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэг шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)

Ормузын хямрал хууль дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын хэврэг талыг харууллаа
Ормузын хямрал хууль дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын хэврэг талыг харууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​