fbpx ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
4 минут 42 секунд

ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто”, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-аас их хэмжээний авлига авч, хариуд нь тус хоёр компанид Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг эзэмшүүлэх тушаал гаргасан буюу “Нүүрсний хулгай”-н хэрэгт хамтрагчаар оролцсон хэрэгт шалгагдаж байлаа.

Улмаар УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон юм. Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус оноолоо. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ. Түүнлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцно. Мөн шүүгдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг нь тухайн өдрөөс тооцож эхлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шүүхээс хоёр жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан УИХ-ын дарга асан З.Энхболд нарын холбогдсон хэргийн дэлгэрэнгүй баримтыг хүргэж байна.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан 2019 оны тавдугаар сарын 3-нд авто замын ангилал шилжүүлэх тухай 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг улсын чанартай авто замын статустай болгож шийдвэрлэсэн. Улмаар хоёр сарын дараа буюу 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр дахин “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрх мэдлээ урвуулан ашиглаж Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг улсын чанартай авто замын статустай болгосон. Хуульд зааснаар хатуу хучилттай авто зам улсын чанартай авто зам ангилалд хамааруулах ёстой байтал Б.Энх-Амгалан шороон замыг улсын чанартай авто зам ангилалд оруулж хууль зөрчсөн. Улмаар улсын чанартай авто зам ангилалд оруулсан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргасан байгаа юм.

Б.Энх-Амгалан ингэж хууль зөрчин байж Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг улсын чанартай авто зам болгох болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх хоёр тушаал гаргасны учир нь, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сум буюу Чойрт нүүрс угаах үйлдвэр барьсан. Харин угаах нүүрсээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас худалдаж авдаг. “Эрдэнэс тавантолгой” ХК-аас “Страто” ХХК-ийн үйлдвэр хүртэл нүүрс тээврийн ажлыг З.Энхболдын хамаарал бүхий “Их дэлгэмэл ингүүн” ХХК хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаа ашиглаж З.Энхболдыг хамаарал бүхий “Страто” ХХК, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-уудад “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөх замыг нь бэлдэж өгсөн байгаа юм.

Цаашилбал, Б.Энх-Амгалан ХОМ-тээ “Мандал хүдэр”, “Говь-алтайн мааньт” ХХК-д хувь эзэмшдэг гэж дурдсан. Тэгвэл “Мандал хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах Мааньт гэх нүүрсний уурхай, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах Хөв булагийн нүүрсний уурхайг тус тус эзэмшдэг.

ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ
 
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​