fbpx Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 54 секунд

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Ц.МЯГМАРБАЯР

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, тэтгэвэр авагчдад олгож эхэлнэ. Энэ нь ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах зорилготой олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих шинэчлэлийн нэг хэсэг юм.

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчид Нийгмийн даатгалын сангаас үндсэн тэтгэврээ, улсын төсвөөс суурь тэтгэврээ тус тус авах нөхцөл бүрдэж байна. Суурь тэтгэврийн хэмжээ 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийт 435 мянган ахмад настан хамрагдана. Тэдний суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224 мянган төгрөг байхаар тооцжээ.

Тэтгэвэр, цалин нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, нэмэгдлийн үр өгөөж инфляцад шингэж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд түгээмэл байдаг.

Тэгвэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн тодотголд 150 тэрбум төгрөг тусгажээ. Энэ хүрээнд мах, улаан буудай, хүнсний ногооны үнийг тогтворжуулахын зэрэгцээ эмийн үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ үнийн өсөлтийг хязгаарлах эдгээр арга хэмжээ нь тэтгэврийн нэмэгдлийн бодит үр өгөөжийг хамгаалахад чиглэж байгааг онцоллоо.

Түүнчлэн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжих юм. Ийнхүү суурь тэтгэвэр олгож эхлэх болон үндсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хоёр өөр зохицуулалт хэрэгжсэнээр ахмад настнуудын тэтгэврийн орлого нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглээгүй. Мөн ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулах, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, даатгуулагчдын нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах зорилготой юм.

Гадаадад ажилласан хугацаа, шимтгэлийг тооцно

Гадаадад ажиллаж, амьдарч буй 260 гаруй мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хоёр улсын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хүрээнд шилжүүлэн тооцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор БНСУ, АНУ, ОХУ, Унгар, Чех, Польш, Турк, Казахстан, Австри зэрэг улстай нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, хэлэлцээр байгуулах асуудлыг хөндөж байгаа аж. Мөн 2027 онд Япон, Герман улстай байгуулсан хэлэлцээрийг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгааг салбарын сайд мэдээлэв.

Энэ нь гадаадад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн ажилласан хугацаа, даатгалын эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх замаар нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэж байна.

Тэтгэвэрт гарах насанд хүрсэн ч үргэлжлүүлэн ажиллах боломжтой

Шинэ зохицуулалтаар эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ч өөрийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой байхаар тусгажээ. Тодруулбал, эмэгтэйчүүд 58 нас хүртэл, эрэгтэйчүүд 63 нас хүртэл ажиллах боломжтой бөгөөд үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд хуульд заасан нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдэлж, тэтгэврийн хэмжээг жил тутам 4.0 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжинэ.

Мөн 2027 оноос гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн эхнэр, нөхөрт нь талийгаачийн тэтгэврийн 50 хувийг олгох зохицуулалт хэрэгжихээр байна. Энэ зохицуулалтад хамрагдах гэр бүлийн хувьд хамтран амьдарсан хугацаа зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх юм.

Анх удаа нийгмийн даатгалд хамрагдагчдад 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд анх удаа даатгуулагч болж буй иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 24 сарын хугацаанд 50 хувиар хөнгөлөх зохицуулалт хэрэгжинэ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд шинээр орж буй залуус болон өмнө нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаагүй иргэдийн шимтгэл төлөх ачааллыг бууруулах ач холбогдолтой. Үүний зэрэгцээ ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг бууруулж, албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, тав хүртэл ажилтантай ажил олгогчийн гурван хүртэл ажилтны ажил олгогчоос төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр болжээ. Харин ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй бол уг хугацаа 60 сар хүртэл байхаар зохицуулсан байна.

Эдгээр өөрчлөлт нь шинээр ажлын байр бий болгож буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах, ирээдүйн тэтгэврийн баталгааг нь сайжруулахад чиглэж байна.

Ийнхүү тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээр ахмад настнуудын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, ажил олгогчдын ачааллыг бууруулах, даатгуулагчдын урт хугацааны нийгмийн хамгааллыг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7948)

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
 
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​