fbpx “МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа
 
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 46 секунд

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдаж, Т.Тэлмэнг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон билээ. Түүнээс хойш арван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, Т.Тэлмэнгийн удирдах арга барил, менежментийн шийдэл, байгууллагын үйл ажиллагаанд гаргасан өөрчлөлтийг эхний байдлаар үнэлж дүгнэхүйц хугацаа өнгөрсөн гэсэн үг.

Харамсалтай нь, зорчигчийн үйлчилгээ, нислэгийн зохион байгуулалт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудалд гарч буй гомдол, шүүмжлэлээс үзвэл Т.Тэлмэн ажлаа авснаас хойших эхний шалгалтдаа муу дүн авсан гэж дүгнэж болохоор байна.

Агаарын тээврийн компанийн үйл ажиллагааг зөвхөн хэдэн чиглэлд нислэг үйлдэж, хэчнээн зорчигч тээвэрлэж, ямар хэмжээний орлого олсноор хэмждэггүй. Харин нислэгийн аюулгүй байдал, цагийн хуваарийн найдвартай байдал, зорчигчдод үзүүлэх үйлчилгээ, хүндрэл гарсан үед асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаар нь үнэлдэг.

Ялангуяа үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд энэ бүхэн компанийн нэр хүндээс гадна Монгол Улсын үйлчилгээний соёл, олон улсын зорчигчдын итгэлтэй шууд холбогдоно.Гэвч энэ чиглэлд "МИАТ" компани илэрхий хоцрогдсон хэвээр байна.

Тус компаний үйлчилгээтэй холбоотой гадаадын олон иргэд санал гомдлоо илэрхийлж, влог хүртэл хийсэн байдаг.

Мөн саяхан нэгэн зорчигчийн олон нийтэд хуваалцсан шүүмжлэл “МИАТ”-ын үйлчилгээ, хариуцлагын тогтолцоонд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

Тэрбээр хоёр сар орчмын өмнө Бээжин хотоор дамжин БНХАУ-ын хэд хэдэн хотод ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж, “МИАТ”-ын нислэгийн тийз захиалжээ. Богино хугацаанд гурав, дөрвөн хотоор зорчих шаардлагатай байсан тул уулзалтуудаа урьдчилан товлож, дараагийн нислэгүүдийн тийз, зочид буудлын захиалгаа ч баталгаажуулсан байна.

Гэвч нисэх өдөр нь төлөвлөсөн бүх ажил нь алдагдах эрсдэлтэй нүүр тулжээ.

Түүний бичсэнээр "МИАТ" нислэгийг хоёр удаа хойшлуулсан боловч зорчигчдод учир шалтгааныг нь тодорхой тайлбарлаагүй аж. Улмаар нислэг хэзээ үйлдэх нь ч тодорхойгүй болж, зорчигчдын бухимдал нэмэгдэн, нисэх буудалд эмх замбараагүй байдал үүссэн байна.

Хамгийн ноцтой нь, зарим зорчигчийн нэрийг дуудаж онгоцонд суулгасан атлаа бусдыг нь үлдээн ниссэн тухай тэрбээр өгүүлжээ. Ямар шалгуураар зорчигчдыг сонгосон, үлдсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, дараагийн нислэгээр хэзээ тээвэрлэх талаар хангалттай мэдээлэл өгөөгүй аж.

Өдрийн 13–14 цагийн үед нисэх буудалд очсон зорчигч оройн 20 цаг өнгөртөл хүлээжээ. Эцэст нь тэрбээр өөрийн зардлаар Хөх хот руу нисэх өөр нислэгийн тийз худалдан авч, тэндээсээ таксигаар шөнөжин явж Бээжинд хүрсэн байна. Ингэснээр өглөөний зургаан цагийн үед дараагийн хот руугаа зорчих нислэгт амжжээ.

Нэг нислэгийн саатал гэдэг зорчигчийн хувьд ердөө хэдэн цаг алдах асуудал биш. Урьдчилан товлосон ажил хэргийн уулзалт, дараагийн нислэг, зочид буудлын захиалга, замын зардал гээд олон асуудал үүнээс хамаардаг.

Нислэгийн хуваарьт өөрчлөлт орох бүрд зорчигч цаг хугацаа төдийгүй мөнгө, боломж, зарим тохиолдолд бизнесийн харилцаагаа алдах эрсдэлтэй тулгардаг.

Хачирхалтай нь өнөөдрийг хүртэл дээрх иргэнд “МИАТ”-аас албан ёсны тайлбар, уучлал ирээгүй, ашиглаагүй тийзний төлбөр болон нэмэлт зардлыг нөхөн барагдуулах асуудал шийдэгдээгүй байгаа аж.

Агаарын тээврийн салбарт цаг агаарын хүндрэл, техникийн саатал, нислэгийн аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар нислэг хойшлох тохиолдол бий. Зарим үед зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд нислэгийг саатуулах нь зайлшгүй зөв шийдвэр байдаг. Гэхдээ нислэг саатах нэг асуудал, саатсан нислэгийн зорчигчдыг мэдээлэлгүй, тодорхой шийдэлгүй үлдээх нь огт өөр асуудал юм. Эхнийх нь агаарын тээврийн үйл ажиллагаанд гарч болох хүндрэл бол хоёр дахь нь үйлчилгээний зохион байгуулалт, хариуцлагын асуудал мөн.

Чухам энд л компанийн удирдлагын менежмент шалгагддаг.

Т.Тэлмэн бол санхүү, банк, даатгалын салбарт ажилласан туршлагатай удирдах ажилтан. Тэрбээр Монголбанкны Хяналтын зөвлөл, Азийн хөгжлийн банкны төсөл, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байсан намтартай.

Гэхдээ олон улсын байгууллагын удирдах түвшинд ажиллах нь нэг хэрэг, өөрийн удирдаж буй компанийн өдөр тутмын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, найдвартай хүргэх нь түүнээс чухал. Удирдах ажилтныг намтар, албан тушаалаар нь бус, ажлын бодит үр дүнгээр нь үнэлэх учиртай.

Төрийн өмчит компанийн удирдлагад тавигдах шаардлага хувийн хэвшлийнхээс бага байж болохгүй. Харин ч иргэдийн өмч, улсын нэр хүндтэй холбогддог учраас илүү өндөр хариуцлага шаардана. Тэр тусмаа үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд зорчигчдын итгэлийг алдах нь урт хугацаанд компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Өнөөдөр иргэд олон улсын агаарын тээврийн компаниудаас үйлчилгээний чанар, нислэгийн найдвартай байдал, үнэ, цагийн хуваарь, гомдол шийдвэрлэх хурдыг харьцуулан сонголтоо хийдэг болсон. Ийм нөхцөлд үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг нэр дангаараа зорчигчдын итгэлийг хадгалах баталгаа биш.

Т.Тэлмэнгийн хувьд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод арван сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд компанийн бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байж болох ч зорчигчдод мэдээлэл хүргэх, гомдлыг шуурхай барагдуулах, үйлчилгээний доголдолд хариуцлага тооцох тогтолцоог сайжруулахад анхаарах хангалттай хугацаа байсан. Харамсалтай нь уг асуудлыг шийдэж чадаагүй нь "МИАТ"-ын үйл ажиллагаанаас маш тод харагдаж байна.

Эцэст нь дахин хэлэхэд “МИАТ”-ын гүйцэтгэх захирал Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа.

Э.Солонго Sonin.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​