fbpx Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ
 
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
17 минут 10 секунд

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориуллаа гэж байгаад өмнөх нийтлэлээ толилуулсан. Туйлршалыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчихоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийлээ. Монгол Улс алинтай нь ч дайсагнахгүй Төвийг чанд сахиж байна гэдгээ дэлхий нийтэд дахин нотлон харууллаа. НАТО-гийн цэргийн нэг том гүрэн ХБНГУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлчихлээ, НАТО-гийн шинэхэн гишүүн Финландтай өмнөх түншлэлээ (Тэгш эрхтэй түншлэл-2011 он) нотлон баталгаажуулна. Монгол Улсын гуравдагч хөршийн хүрээ тэлж, бэхжиж байгаа нь энэхүү айлчлалаар харагдана гэж бичсэнээ үргэлжлүүлье.

Нэг. ХБНГУ

Айлчлалын бүх үйл явцыг энд дурдах гээгүй. Гуравдагч хөршийн эгзэгтэй өнцөг гэдэг үүднээс бичнэ. Эгзэгийг нь олж гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүллээ гэж дүгнэж байна. Дэлхий дахин тун амаргүй, тэгэх тусмаа Европ бүр ч амаргүй байна. 2022 оноос Европт дайн дэгдсэн, тэр дайн үргэлжилж байна. Буруутан зөвтөнийг би ялгах гээгүй. Европ нэгэн дуугаар Украины талд зогсож байна. Ганц нүцгэн үнэн нь энэ. Украины талд тууштай зогсож ирсэн ба зогсож байгаа хоёр улс маань манай гуравдагч хөрш, нэг нь бүр Скандинавын хойгт Монголын гадаад бодлогыг бүрэн бүтэн болгох шинэ гараан дээр ирээд байгаа Финланд!

Төрийн тэргүүний мэдэгдлээс: Монгол Улс Герман Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман Улстай байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Германы Хамтарсан тунхаглал”-ыг гаргаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн төлвөө хамтран тодорхойллоо. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж байна.

сонин mn

Германы Төрийн тэргүүний мэдэгдлээс: Та алс холын замыг туулан манай улсад хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна. Учир нь энэхүү айлчлал нь зөвхөн дипломат харилцааны хүрээнд болж буй арга хэмжээ бус, харин манай хоёр орны онцгой дотно харилцаа, нягт хэлхээ холбооны тод илэрхийлэл юм. Манай хоёр улс газар зүйн хувьд зургаан мянга гаруй километрийн алсад оршдог ч ойр дотно түншлэлийн харилцаа биднийг ойртуулан холбож байдаг. Нэн ялангуяа найдвартай түншүүдийн ач холбогдол урьд өмнөхөөс илүү өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү харилцаа онцгой үнэ цэнтэй билээ.

Герман, Монгол Улс нь эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс, өөрийн хөгжлийн замналыг бие даан тодорхойлох эрхийг эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй. Бид эдгээр нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд нягт, харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.

Үүний тод илэрхийлэл нь 2024 оны хоёрдугаар сард миний бие танай үзэсгэлэнт оронд төрийн айлчлал хийх үеэр бидний тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа юм. Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Та бүхний үзүүлсэн элэгсэг дотно хүндэтгэл, сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамжийг би одоо ч талархан дурсдаг. Олон улсын харилцаа ээдрээтэй, сорилт бэрхшээлээр дүүрэн байгаа өнөө үед Монгол Улс нь нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг манай чухал түнш юм. Монгол Улс олон талт хамтын ажиллагааг дэмжиж, НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг бид өндрөөр үнэлдэг.

Батлан хамгаалахын сайдаас эшлэбэл: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх Хамтарсан тунхаглал байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нарын албан ёсны хэлэлцээгээр батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм.

Талууд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцлоо.

Энэ нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийг дээшлүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг итгэлтэй хоёр түншийн бусад салбарын хамтын ажиллагааг би энд давтахгүй. Айлчлалын бахдам амжилтуудыг бүгд уншсан, сонссон, бүгд мэдэж байгаа. Жагсаалт арвин. Харин ганц л дүгнэлт. Манай улсын хувьд авч яривал хөгжил дэвшлийн асар их боломж нээсэн Төрийн айлчлал боллоо. Чухам манайхан л тэр их боломжийг эрчийг нь алдалгүй хэрэгжүүлээрэй гэж уриалъя.

Хоёр. Финланд

Албан ёсны мэдээ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход төрийн тэргүүн нар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Айлчлалын бас нэг чимхлүүр өнцөг байна. Шинэлэг үзэгдэл. Гадаад бодлогодоо манай улс зөв оновчтой тоглолт хийлээ. Геополитикийн бяцхан тоглолт.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа албаны төлөөлөгчид Хельсинк хотын Хиетаниеми цогцолборт орших Баатруудын загалмай болон Маршал К.Маннерхеймын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хиетаниеми цогцолборыг 1829 онд байгуулсан бөгөөд Финланд Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын түүхэнд гавьяа байгуулсан төрийн болон цэргийн зүтгэлтнүүд, дайчид, алдартай уран бүтээлчдийг оршоосон хүндэтгэлийн цогцолбор юм.

Маршал К.Маннерхеймыг орчин цагийн Финландын “эцэг” хэмээн хүндэтгэдэг. Тэрээр Финландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг байсан бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгчөөр ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай гэжээ. Уламжлалыг дагасан байна. Гэхдээ түүхийн хар цагаан толбо дунд (тэгэх тусмаа Зөвлөлт-Финийн 1939 оны дайн, Дэлхийн II дайн, Зөвлөлт-Германы фронт) Нацист Германы тууштай холбоотон явсан энэ эрхэмд Монголын Төр ийнхүү “хүндэтгэл” үзүүллээ. Энэ бол яалт ч үгүй үнэн, болсон үнэн.

сонин mn

Ил түүх. Бодит үнэн. 1939.11.30-нд маршал Маннерхейм Финландын армийн дээд ерөнхий командлагчаар томилогджээ. Түүний удирдлагаар финийн цэргүүд Улаан армийн эхний хүнд цохилтуудыг тэсвэрлэн, өөрөөсөө олон арав дахин хүчтэй түрэмгийлэгчдийг тогтоон барьж чаджээ. Зөвлөлтийн цэргийн давшилтын 70% нь бүтэлгүйтэн гацжээ. 1936-1939 онд байгуулж амжсан төмөр бетонон дотуудын (нуувч, траншей) хүчээр Зөвлөлтийн цэргийг тогтоон барьсан төдийгүй хүн хүчний асар их хохирол амсуулжээ. 1940 оны хоёрдугаар сар хүрч байж Улаан арми хүн хүчний асар их давуу байдлаа ашиглан «Маннерхеймын хамгаалалын зурвас»-ыг давжээ. 1940.03.13-нд Москвагийн нөхцлийн дор энх тайвны хэлэлцээр байгуулж, Финланд нь Зөвлөлт Холбоот Улсад нутаг дэвсгэрийнхээ 12%-ийг алджээ. 1941 онд СССР-ийн эсрэг Германы дайнд Финланд холбоотноор оролцохдоо өмнөх хүнд, түрэмгий дайны явцад СССР-т алдсан газар нутгаа эргүүлэн авахыг зорилоо. Хилээ тэлж Цагаан тэнгисээс Нева мөрөн, Свирь гол хүртэл Колийн хойгийг бүхэлд нь Финландад авах байлдааныг Маннерхейм командаллаа гэхчлэн баримт ярайж байна. 1944 онд дайнд ялагдах нь тодорхой болсон Финландын Ерөнхийлөгч Рюти огцроход түүний орыг маршал Маннерхейм авч улс орноо дайнаас гаргалаа гээд түүх цаашаа өрнөнө.

Энэ түүхэн эрхмийг “Финландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг байсан бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгчөөр ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм” хэмээн манай Төр-засаг хүндэтгэжээ.

Түүх ба орчин үеийг нь харьцуулуулах үүднээс ялимгүй хазайж бичлээ. Нэгэнт л гуравдагч хөрш маань учраас шүүмжлэх санаа энд агуулаагүй. Одоогийн Төрийн тэргүүн Александер Стубб гэж Европын ба дэлхийн геополитикийн гарамгай нэгэн тоглогч болж тодроод, хоёрхон жилийн өмнө улс орноо НАТО-д элсүүлсэн хэрнээ шинэ гишүүн гэхгүйгээр НАТО-гийн архаг хуучин гишүүний адил идэвхи зүтгэл гаргаж байгааг энд нуршилтгүй. 2023.04.04-нд Финланд НАТО-д албан ёоор гишүүнчлэгдэж 31 дэх гишүүн нь болсныг бид мэднэ.

Гурав. Өөрсдөө дүгнэлт хий

Ванчигийн Ганзориг гэж baabar.mn сайт, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын хамтран зүтгэгч нөхрөөсөө нэмж хасалгүй шууд эшлэе. Энэ эшлэлээс уншигчид дүгнэлтээ өөрсдөө хийнэ үү. Финланд улсын төрийн далбаа хоёр өнгөтэй. Хөх өнгө нь мянган нуур болон тэнгэрийг билэгддэг бол цагаан өнгө нь цас болон өвөл гэдэг утга заана. Финландын одоогийн ерөнхийлөгч нь Александр Стубб гээд шажигнасан хөдөлгөөнтэй, эрч хүчтэй залуу байна. Монгол, Финландын бизнес форумын үеэр мессеж болон санаагаа зүрх рүү хатгатал хэллээ. Тухайлбал Финланд нь Орос ба Швед гэдэг хоёр том хөрштэй. Монгол ч гэсэн адилхан Орос ба Хятад гэдэг мөнхийн хөршүүдтэй. Газар зүйн хувьд Монгол, Финланд улсууд хоёр өөр тивд, асар хол оршдог мэт боловч биднийг зааглаж, бидний дунд ганцхан улс байдаг. Тэр нь Орос шүү дээ гэнэ.

Ардчилал, хуулийн засаглал, хүний эрх гэдэг гурван үгийг ёстой тоть шиг маш олон удаа давтан хэлэв. Энэ нийтлэг үнэт зүйлс дээр л Та бид хамтдаа хол явах явах болно оо гээд янз бүрээр л илэрхийлж байна. Бизнес форумын үеэр хоёр улсын төр хоорондоо 4, хувийн хэвшлийнхэн 6 санамж бичиг зурлаа.

Байгальд хайртай, хөдөө хээр явах дуртайгаараа монгол ба финчүүд яг адилхан юм байна. Танай улсын айдентити юу гэж гэж асуухад ихэнхи хүн бодох юмгүй шууд SISU гэж хэлэх юм. Сүүлд нэг анги шинээр нэмэгдсэн ийм нэртэй киног нь үзээгүй бол Финландыг бүү зүглээрэй энэ тэр. Энэ үгийг монгол хэлээр ХАТ гэж орчуулж болох байх. Бүх юмны буюу бие, сэтгэл, хамт олны хат. Ямар ч муу нөхцөл байдал хэзээ л бол хэзээ үүсэхэд тэр хүнд нөхцлийг даван гарахын тулд бид ямагт бэлэн байх ёстой гээд дөнгөж хорь гарсан охин өөртөө маш итгэлтэй хэлэх. Финландын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд заавал онцлох ёстой зүйлс нь яах аргагүй энэ утга байв. Тэрбээр, Монгол ба Финланд улсууд өнөө цагт зөвхөн хоорондоо харилцан ашигтай хамтран ажиллах нь хангалттай бус. Бүс нутагтаа нөлөөлөх ёстой, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, НҮБ зэрэг дэлхийн олон орны хамтын нөхөрлөлийн орнуудын байгууллагуудаар дамжуулан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох ёстой. Үүний тулд хоёр улс хилийн гадуур бие биенээ ямагт дэмжин ажиллахын чухлыг тодотгож байв. Эцэст нь мань эр Финланд улс сүлжээ буюу дэд бүтэц, квантум компьютер, хиймэл дагуул болон сансар судлалд онцгой ач холбогдол өгч буй бөгөөд эдгээр талбарт хамтран ажиллахыг урьж байна. Яагаад гэвэл хоёр том хөрштэй, жижиг улс газар зүй болон хилийн шугамаар оюун ухаан, хүсэл мөрөөдлөө хязгаарлаж болохгүй гэнэ. Иймээс бидэнд буй чөлөөт орон зай бол интернэт, сансар, бусдаас үл хамааран үхтэл судалж чадах талбар бол эгэл биесийн шинжлэх ухаан шүү л гэж захина билээ гэжээ.

Дахин давтая. Ардчилал, хуулийн засаглал, хүний эрх гэдэг гурван үгийг ёстой тоть шиг маш олон удаа давтав. Энэ нийтлэг үнэт зүйлс дээр л Та бид хамтдаа хол явах явах болно оо гээд янз бүрээр илэрхийллээ гэжээ.

Финландад хийсэн Төрийн айлчлалын бахдам амжилтуудыг бүгд уншсан, сонссон, бүгд мэдэж байгаа. Жагсаалт арвин. Бас л ганц дүгнэлт. Манай улсын хувьд авч яривал хөгжил дэвшлийн асар их боломж нээсэн Төрийн айлчлал боллоо. Чухам манайхан л тэр их боломжийг эрчийг нь алдалгүй хэрэгжүүлээрэй гэж дахин уриалъя. Европ дахь гуравдагч хоёр хөршид хийсэн Төрийн айлчлалын онцлог, шинэ содон нь дээрхи буюу!

Д.Баярхүү

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
 
Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал
Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​