fbpx Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 44 секунд

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

-Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Г.Занданшатар ахынхаа атгуулсан захиагаар яах билээ?-

Г.Занданшатар улс төрийн хөлөг дээр шатар нүүсээр байна. Ердөө долоон сарын өмнө “Би албан тушаалтай зууралдахгүй. Хулгайтай эвлэрэхгүй. Ухрах тохирох ямар ч бодол алга” гэж цахим хуудсандаа биччихээд маргааш нь Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд өгч “ноосоо тушаасан” тэрбээр хоёр хоногийн өмнө АТГ-ын гадаа мэдээлэл хийлгэж гомдол гардуулуулахаар өмгөөлөгчөө илгээсэн байв.

“Гүтгэсэн гэх хэргийг яахаараа АТГ-ын гадаа хийдэг юм бэ, энэ ямар улстөрчдийн тайз уу” гэж хэн хүнгүй, бичээч би хүртэл эсэргүүцэж донгодов. Харин үүний учрыг тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. Асууя гэж бодож явсан юм, гэвч Г.Занданшатарыг хаанаас олж уулзах билээ дээ, ямар түүнтэй уулзах гэж шатар тоглож суралтай биш...

Намын байрныхаа шатаар ихэмсгээр буугаад л ирэхэд нь хэдхэн телевизийн сэтгүүлч тосож байна гэнэ шүү. Инээдтэй байсан л даа. Тэгээд тэр уйтгартай, урт яриа хөврүүлэхэд нь асуулт тавьж яриаг нь огт таслахгүй байгаа юм. “Эзэн хаан өгүүлрүүн...” гэсэн аятай, тасалж болохгүй бололтой. Бүр ч тавилттай санагдав. За тэр яахав, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төрийн айлчлалд явахыг хүлээсэн мэт нисэнгүүт нь эхэлсэн энэ “дайралцаан” тэртэй тэргүй цаанаа учиртай л байж таарна. "Эзгүйчилсэн” үү, эсвэл “Эзгүйчлээрэй” гэж захиад явсан уу, бүү мэд.

Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар АТГ-ыг “Уйдсан хүн очдог газар” гэчихэв үү

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хувьд Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа түүнийг “уйдсандаа” гэх маягтай үл тоомсорлон хариулсан. Энэ бичлэгийг харсан хүмүүс дургүйцэл илэрхийлж бичсэн харагдсан. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа бас сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгчийн сонгууль ойртоод уйдсан юм байлгүй дээ” гээд л болоо. Юу гэсэн үг юм бэ? Хуультай улс орны Хууль тогтоох байгууллагыг даргалж байгаад Үндсэн хууль зөрчсөн нөхөд шүү дээ? Д.Амарбаясгалан саяхан л МАН-ыг удирдаж байхдаа ноцтой сэдвүүд сөхөөд АТГ руу хаяглаж шидээд, тэднийхээр түрээ барьж, “дайснуудаа” замаасаа зайлуулж байсныг олон түмэн харсан шүү дээ. Одоо УИХ-ын гишүүн болчихоор нь АТГ түүний хувьд “Уйдсан хүмүүсийн очдог газар” болчихдог юм уу? Арай л завхарч, зарчмаа огоороод байгаа юм биш үү? Та нар ийм учраас “авлигын индекс” гэгч юм унадаг болохоос АТГ хэрэг дутуу шалгаад, эсвэл илрүүлж чадахгүй болохоор буураад байдаг юм биш шүү дээ, “жүжигчид” ээ?!

Г.Занданшатар айхавтар сайн Ерөнхий сайд байгаагүй ээ. Баахан гоё юм ярьж байгаад, “үлгэрээ дуусгалгүй” шударга ёс яриад ажлаа өгчихсөн! Түүнийг өмөөрөхгүй. Гэхдээ энэ нь түүнийг дуугүй гүтгүүлэх ёстой гэсэн үг биш!

Ингэхэд Г.Занданшатар яагаад УИХ-ын нэр бүхий гишүүдэд гомдов?

Айхавтар ноцтой үгсийг гомдолдоо дайсан бололтой. “Улс төрийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өргөсөн тангарагаасаа няцаж”, “Төрийн ордны индрээс Үндсэн хуульт байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгэн” АТГ, хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үгүйсгэн”, “иргэн Г.Занданшатарын заавраар нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа мэтээр зохион байгуулалттай улс төржсөн ажиллагаа явуулж худал мэдээ тарааж улстөржүүлэх” зэрэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байна гэж ярьж байна лээ.

Ийм зүйл ярьчихсан л даа, олон нийтийн нүдэн дээр. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “… Өнгөрсөн жилийн тухайд одоо эргүүлээд сануулахад Занданшатар гэдэг хүний Засгийн газрыг огцруулахаар албан бланкаа ашиглуулсан Сайнзориг дээр хэрэг үүссэн, зохион байгуулалттайгаар ийм үйл ажиллагаа явагдсан, Занданшатарыг Ерөнхий сайд болонгуут залуу 30 гишүүний гарын үсэгтэйгээр зарчим бариач ээ гэсэн шаардлага бичиж орсон Болормаа дээр аль хөөн хэлэлцэх хугацаа дууссан сонгуулийн хууль, зөрчлийн хуулиар зохицуулагддаг зүйлийг Эрүүгийн хуулиар шийтгэхээр, эрүүгийн ял үүсгэсэн байх жишээтэй … Занданшатарыг Ерөнхий сайдаас нь огцруулахаар чуулган удирдсан Булгантуяаг Үндсэн хуулийн цэц дээр аваачаад Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудалд оруулсан байх жишээтэй ... Намын даргад өрсөлдөөд ялсан намайг аваачиж эрүүгийн хуулиар ялтан болгох гэж зориод л явж байсан, ийм л үйл явдал процесс ш дээ …” гэж ярьсаныг бид бүгдээрээ харсан.

Тиймээс дээрх асуудлууд нь өөр хоорондоо холбоотой нүүрсний болон бусад гэмт хэрэгт шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай гэмт бүлгийн шинжтэй албан тушаалын хэрэг гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, хэн ямар зорилгоор дээрх үйл ажиллагаа явуулж байгааг шалган тогтоож өгнө үү гэж АТГ-т хүсэлт гаргажээ.

Г.Занданшатар өчигдөр Намын цагаан байрандаа “дуудлагаар” ч байж магадгүй хэдэн микрофоны ард үүндээ тайлбар хийв шүү дээ. “Уйдсандаа АТГ-т хандаагүй, сүүлийн зургаан сар тэвчсэн” л гэнэ. “Мафийн босс”, алт, хар тамхи, есөн шидээр хэлүүлсэн ч сүүлдээ гэмт хэргийг зааварласан гэхчлэн гүтгэсэн. Эхлээд Д.Амарбаясгалан “МАН-ын даргад өрсөлдөөд ялсан намайг ялтан болгохыг зорьсон” гэсэн. Дараа нь С.Амарсайхан “ШШГЕГ-ын харьяа Нүүрстэйн орд, Авдрант хайрханы орд байдаг. Үүнийг ШШГЕГ-ын даргатай нийлж хууль бусаар ашигласан гэж хэвлэлийн бага хурал зарлаж байгаад мэдэгдсэн. Энэ хоёр ордыг нь Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувь хүний мэдэлд шилжүүлсэн байсныг нь Төрийн мэдэлд авах гэсэн л юм билээ” гэдэг бол оргүй худал” гэж тайлбарлалаа. Тэгвэл баримт харцгаая.

att.f7NEjB8ff4WHH-FTOAERA7LCNW1aiG5sP-BZLaVmcpcatt.0OGKPIjaLiG9uWHjIEh0nVKgydAhM01KAC9M_ZLGPuI

Д.Амарбаясгалангийн гүтгэгдсэн “Бор тээг”-ээс Г.Занданшатарын гүтгэгдсэн “Авдрант хайрхан”, “Нүүрстэйн ам” ордууд юугаараа ялгаатай вэ

Д.Амарбаясгалан гишүүнийг “Бор тээг” гэгч ордтой хардуулж гүтгүүлэх болгонд баримт түшин өмөөрдөг хүмүүсийн нэг нь би мөн л дөө. Бор тээг өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа юм чинь. Харин тэр ордын ТЭЗҮ болон төсөл хэрэгжүүлэн ашиглаж ажиллах хооронд ямар завхрал гарсан, эсвэл гараагүйг хуулийнхан тогтоох биз. Тэгвэл Г.Занданшатарын гүтгэгдээд байгаа “Авдрант хайрхан”, “Нүүрстэй ам” ордууд ч мөн адил. Гэхдээ нэг нь Төв аймгийн Лүн суманд, нөгөө нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх хорих ангиуд дээр л байсан төрийн өмчитүүдийг татан буулгачихаад байсныг нь нэгийг нь сэргээж, нөгөөхийг нь шинээр байгуулах гээд яваад байгаа юм билээ. 2018 онд Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор татан буулгаж байхад нь Д.Амарбаясгалан дарга “нүдлэн хамгаалж” байхгүй яав? Яагаад лицензийг АМГТГ болон ТӨБЗГ руу шилжүүлсэн юм бэ?

att.L3ggs63ciriZZe-In676C31OXNqsY2cSNgVPgsVAxLwatt.O3USqPy6oX-kOln4hqmVY1LPVm2haQBtimlI8M8htY0

Одоо сэргээгээд ажиллуулахаар тухайн хорих ангиудад болон энэ их бүтээн байгуулалтын үеэр боржин чулуугаа Хятадаас авахгүй эдийн засагт ашигтай юм биш үү? Яагаад С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ асуудлыг “гацаасан” юм бол гэдэг сонирхолтой байна.

Г.Занданшатарыг үүнд хардах гэвэл Ерөнхий сайдын суудлаас огцрохоос нь сар гаруйхны өмнө ШШГЕГ-аас 403 дугаар хорих ангийн дэргэдэх “Авдрант хайрхан”, 443 дугаар ангийн дэргэдэх “Нүүрстэйн ам” уурхайнуудыг нэгийг нь сэргээн байгуулах, нөгөөг нь шинээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт, дараа нь энэ оны 7 дугаар сард ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд ШШГЕГ-ын даргаас тус тус албан бичгээр хүсэлт ирүүлж байсан. Ингээд л боллоо.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Г.Занданшатарын захиагаар яах билээ?

Тэгэхээр УИХ-ын хоёр экс дарга хоорондоо уулзаад уучлал гуйлцчих нь бараг амархан мэт санагдах. Гэвч хуультай улс оронд гүтгүүлсэн иргэн нэр төрөө хамгаалж хуулийн байгууллагад хандана аа. Ерөнхийлөгч болохоор шогшиж буй Г.Занданшатар ч, улс төрд “арван наймт шиг” гялалзаж яваа Д.Амарбаясгаланд ч гүтгэлгээс өөрийгөө хамгаалж улс төрд цэвэр байх эрх Үндсэн хуулиар олгогдсон. Гэтэл улс төр гэдэг дэндүү хэрцгий тоглоом. Хэн ч хэнийг ч хорлож, тэгсэн мөртлөө хариуцлага хүлээдэггүйг наад зах нь Д.Амарбаясгаланг аймшигтай гэмт хэрэгт гүтгэсэн Б.Энхбаярын жишээ харуулна. Энэ гүтгэлгийн хариуцлагыг заавал хүлээлгэх ёстой. Яг ийм үндэслэлээр иргэн Г.Занданшатар өөрийнх нь хэлснээр “гүтгүүлчихээд тэсээд” сууж байдаг толгой биш гэдгээ харуулж УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарыг АТГ-т өгчихөөд “Намаа авлигачдаас цэвэрлэе”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэрлэггүй нам болгоё, хариуцлага тооцъё” гэсэн захиа бичээд Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд атгуулчихав. Захианых нь эхний заалт ердөө л энэ. Үлдсэн таван заалтыг сонирхсон ч үгүй. Учир нь энэ захиагаар “Дажин өрнүүлээд байгаа намынхнаа хөөгөөч” гэсэн ташуур атгуулчихаад, бэлдсэн сэтгүүлчдэдээ ярилцлага өгчихөөд гараад алхчихав. Тэр хаашаа алхсан бол? Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Г.Занданшатар ахынхаа өгсөн захиаг атгаад үлдэхдээ ямар төлөвлөгөө бодож суугаа бол гэдэг сонирхолтой байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​