fbpx Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 37 секунд

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.12/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, цаашид залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм байна.

сонин mn

Ерөнхий сайд төслийг өргөн мэдүүлэхдээ 1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн 2024 онд баталсан ч тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолсон. Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэвэрийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ гэлээ.

сонин mn

Нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулж, хамрах хүрээг өргөжүүлэн олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох урамшууллын агуулгыг хуулийн төсөлд тусгасан гэж Ерөнхий сайд хэлэв. Түүнчлэн хуулийн төслийн хүрээнд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

сонин mn

Сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...
Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...
 
Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ
Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​