fbpx Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 32 секунд

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Т.БАТСАЙХАН

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Улмаар “Рио тинто” групп зэсийн баяжмалаа экспортолж эхлээд 14 жил өнгөрчээ. Гэтэл Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй хэвээр байгаа асуудал үе үеийн Засгийн газрын үед хөндөгдөж ирсэн. Улмаар Г.Занданшатарын Засгийн газрын үед төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавьсан бол Н.Учралын Засгийн газар ч энэ байр сууриа бататгаж хэлэлцээг хийсэн юм. Өнгөрсөн хоёр өдөр уг асуудлаар ҮАБЗ хуралдсан. ҮАБЗ-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтаж, аливаа асуудлаар зөвлөмж гаргадаг билээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд сануулсан нь анхаарал татаж байв. Мөн Монголын талын ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Хэлэлцээ дууслаа. Товчхондоо, бид эх орондоо хайртай. Ийм шийдвэр гарлаа” гэж байв. Тэгвэл өчигдөр үдээс хойш Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй амжилттай хэлэлцээр хийж, үр дүнд хүрсэн талаар Засгийн газрын тэргүүн Н.Учрал өөрийн биеэр мэдээлэл хийлээ. Н.Учралын Засгийн газар нийт гурван асуудлаар Рио Тинто групптэй тохиролцоонд хүрсэн байна. Хэлэлцээг "Рио Тинто" талаас Рио Тинто группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирал Б.Дуламсүрэн, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй хүмүүс хийлээ.

1. Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан байна. Мөн Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа гэж тодотголоо. Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна гэв. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэлээ.

2. Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгох тохиролцоонд хүрсэн байна.

3. Оюу толгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Хэлэлцээрүүдийн үр дүн Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа ч Хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байгаа. Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан Рио Тинто компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье. Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна. Оюу толгой төслийг тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж, даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн мэдлэг боловсролтой багийн хамт олон, сайд нар, төрийн албан хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай, Монголын ард түмэнд илүү өр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчид, УИХ- н гишүүддээ талархал илэрхийлье. Энэ бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон үлдэх болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Монгол Улс 17 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ Оюутолгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөж 55-75 хувь хүртэл байна гэж мэдэгдэж байв. Харин 16 жилийн дараах Засгийн газрын тэргүүний мэдэгдлээс харахад, энэ төслийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь 37-д хувьд хүрэхтэй үгүйтэй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав
Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​