fbpx ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 25 секунд

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

УИХ-ын гишүүн Х.Жангабыл Баян-Өлгий аймгийнхныхаа шатахууны хэрэглээг 20 гаруй жил дангаараа хангаж, монополь нь ч, магнат нь ч болсон. Энэ нь “багадаад” улстөрч болчихоод буй. Ер нь ч түрийвч нь түнтийхийн хэрээр Төрийн ордон ойрхон санагдаад эхэлдэг нь манай бизнесийнхний жишиг. Ингээд Х.Жангабыл 2022 онд МАН-д элсэж, улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2024 онд УИХ-ын гишүүн болоод байна.

Нөгөөтээгүүр, гэр бүлийн том бизнестэй ах, дүү нар нэгийгээ төрд оруулдаг тогтсон жишиг манайд бий. Х.Жангабылын төрсөн ах Н.Бейбитхан Баян-Өлгий аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ суусан. Тэрбээр Баян-Өлгий аймгийн ИТХ-д ноёрхлоо тогтоож, эзэн шиг нь байж байгаад эцэст нь тэтгэвэрт гарсан гэсэн үг. Гэхдээ зүгээр ч нэг улс төрөөс явчихаагүй, Төрийн албанаас тэтгэвэртээ суусан Х.Баделхан Х.Жангабылыг өөрийнхөө “хойд дүр”-ээр тодруулж, туслах байсан Ш.Асхараа Х.Жангабылын менежерээр “өгсөн” байдаг. Х.Жангабыл “Рысжан”, “Осоо кобакс”, “Монгол найман оргил”, “Казмунай”, “Мунай” ХХК-ийг эзэмшдэг. “Рысжан” ХХК нь шатахууны худалдаа эрхэлдэг бөгөөд Баян-Өлгий аймгийг тэр чигт нь шатахуунаар хангадаг бөгөөд 14 дэх салбараа нээгээд удаагүй байгаа юм.

Сонирхуулахад, Х.Жангабылын “Рысжан” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар ах Н.Бейбитхан нь ажиллаж байгаад хүү Б.Жанболатдаа “өвлүүлсэн” байдаг. УИХ-ын гишүүн Х.Жангабыл жилийн орлогоо 110 сая, гэр бүлийн орлогоо 311 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн 1.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууцтай, 730 сая төгрөгийн үнэлгээтэй таван автомашинтай, додоотын хадгаламжиндаа 132 сая төгрөгтэй, зургаан компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна.

Харин Б.Жанболат гэгчийн нэр дээрх “Шинэ ундарга ойл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу олны мэдэхээр “Эмээлт”-д шатахуун түгээх станц нээсэн. Өөрөөр бол, МАН-аас горилогч Х.Жангабыл нь шатахууны бизнесээ Баян-өлгийгөөс, Улаанбаатар хот руу салбарлуулж, дүүгээрээ компаниа удирдуулж байгаа гэсэн үг. Тиймдээ ч Х.Жангабыл Баян-Өлгийн төдийгүй Монголын толгой баячуудын нэгээр зүй ёсоор тодроод байна.

Цаашилбал, Х.Жангабыл нь УИХ-ын гишүүн асан Д.Мураттай “Бериктөрт” ХХК-ийг 2013 оноос хойш хамтран эзэмшиж буй. Х.Жангабыл, Д.Мурат нар “Бериктөрт” ХХК-аараа 2020 онд Баян-өлгий аймагтаа хамгийн өндөр буюу 11 давхар “MJS tower” нэртэй зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан. Улмаар 2022 онд Барилга, хот байгуулалтын яамнаас Х.Жангабыл, Д.Мурат хоёрын “MJS tower” зочид буудлыг орон нутгийн “Шилдэг барилга”-аар өргөмжилж байжээ. Сонирхолтой нь, Х.Жангабыл, Д.Мурат нар зочид буудал барихынхаа өмнө “Бай-Өлке” үйлчилгээний төвийн эзэн А-г “Газар хулгайлж, зөвшөөрөлгүйгээр 3х7 метрийн хэмжээтэй байр дур мэдэн өргөтгөж барьсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч байжээ. Иргэн А шүүхэд мэдүүлэхдээ “Х.Жангабыл нь зуухын байр барихыг зөвшөөрсөн.

Хэдийгээр бид гэрээ, хэлэлцээ хийгээгүй ч зөвшөөрлийн үндсэн дээр барьсан. Энэ байрыг барихад надаас 7.6 сая төгрөгийн зардал гарсан. Мөн надаас газрын төлбөр гэж 4.8 сая төгрөг авсан. Ийм байтлаа намайг гүтгээд байгааг гайхаж байна. Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү” гэж мэдүүлжээ.

Улмаар шүүх Х.Жангабылын компанийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. Эндээс харвал, Х.Жангабыл тийм ч итгэл даахаар хамтрагч биш аж. Сонирхуулахад, Х.Жангабыл нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан, “нүүрсний хулгай”-н хэргээр эчээ танил болсон Х.Нурлаттай 2010 оноос хойш “Баян-Өлгий аймгийн сумо бөхийн холбоо”-г хамтран удирдаж буй. Х.Нурлатын “нүүрсний хулгай”-н мөнгөөр Казакстанд орон сууцны нэг хороолол, амины хаусны нэг хотхон тус тус барьсан хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй замхарчихаад буй.

Өөрөөр хэлбэл, тэдний холбоо хамаарал зөвхөн Монголд бус Казахстанд ч “өрнөж” байгаа гэхэд хилсдэхгүй. Мөн саарал ордонд орсных түүнтэй холбоотой асуудлуудыг намжаах ажлыг Х.Жангабыл гүйцэтгэж яваа ч байж мэднэ.Үүнээс ноцтой нь, Х.Жангабыл гол бизнесээсээ цэцэглүүлэхээс гадна ураг төрлийнхнийгөө төрд хэрхэн “шургуулж” байгааг баримтаар танилцуулъя.

Х.ЖАНГАБЫЛЫН ДҮҮ Х.БЕКБОЛАТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ-ИЙГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Жангабылын хамаатан, түүнээс нэг насаар дүү Х.Бекболат гэж хүн бий. Х.Жангабыл, Х.Бекболат хоёр “Скайком” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Дээрээс нь, Х.Жангабыл УИХ-ын гишүүн болсноосоо хойш Х.Бекболатын 20 гаруйхан настай хүү Б.Алиг туслахаараа ажиллуулж буй. Гэх мэтээр Х.Жангабыл, Х.Бекболат хоёр тун дотно. Ноцтой нь, УИХ-ын гишүүн Х.Жангабыл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Гэтэл Х.Бекболат нь Б.Чойжилсүрэнгийн удирдлага доор буюу Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар өдгөө ажиллаж байна. Илүү ноцтой нь, Х.Бекболат нь элэгдэж, эвдэрсэн эрчим хүчний төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн даргаар сэлгэн ажилладаг нэгэн ажээ. Тодруулбал, Х.Бекболат өмнө нь Улаанбаатар хотын дулааны 55 хувийг дангаараа хангадаг, 1500 орчим ажилтантай “ДЦС-4” буюу “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Мөн “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Бүрэн Эрхэт төлөөлөгчөөр ажиллаж байв. Харин одоо Х.Бекболат Эрдэнэт, Булганыг цахилгаанаар хангадаг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар зэрэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Х.Бекболат нь Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэт Булганы эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга гэх гурван том албан тушаалыг зэрэг хашиж байгаа гэсэн үг.

Тэгэхээр Эрчим хүчний яамнаасаа газрын даргын, нэмээд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх” ТӨХК-аас ТУЗ-ийн даргын, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-аас ТУЗ-ийн даргын гээд гурван цалин зэрэг авдаг гэсэн үг.


Уг нь УИХ-ын гишүүн Х.Жангабыл өнгөрөгч сонгуулиар тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийхдээ “Манай аймаг эрчим хүчээ импортоор авдаг. Миний мөрөөдөл бол Баян-Өлгий аймгаа эрчим хүчний хараат бус болгох. Би сонгогдвол Баян-өлгий аймагт хоёр усан цахилгаан станц барина” гэж амлалт өгч байв.

Харамсалтай нь, хамаатан дүү нь хоёр эрчим хүчний хоёр төрийн өмчит компанийг удирдаж байгаагаас өөрөөр дээрх амлалт хэрэгжих нь байтугай энэ тухай ам нээж ч эхлээгүй байна.

Х.БЕКБОЛАТЫН БАГШ МЭРГЭЖИЛТЭЙ ЭХНЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Эрчим хүчний төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг “эзэгнэж” байгаа Х.Жангабылын дүү Х.Бекболатын эхнэрийг А.Жанагүл гэдэг. Тэрбээр багш мэргэжилтэй ч эрчим хүчний салбарт тэнцжээ. Тодруулбал, тэрбээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж байна.

Угтаа уг хэлтэст мэргэжилтнээр ажиллахын тулд санхүү, эдийн засагч, хяналт-шинжилгээ, үнэлгээ, чанар, хяналтын чиглэлээр суралцсан байх шаардлагатай ажээ. Мөн англи, солонгос хэлний ярианы чадвартай байх ёстойг наад захын шалгуурт нь тавьсан байдаг юм байна. Сонирхолтой нь, Х.Бекболатын эхнэр А.Жанагүл эдгээрийн аль ч шаардлагыг хангаагүй ч дээрх албан тушаалд томилогдсон байна. Энэ мэтээр Х.Жангабылын улс төр дэх ургийн мод цаашид олон салаалах нь тодорхой болжээ.

Түүний “Баруун бүсийн тулгамдсан асуудлын нэг нь эрчим хүч. Тиймээс бүсчилсэн хөгжил болон эрчим хүчний бодлогод анхаарлаа хандуулж ажиллана” гэсэн нь үнэндээ “Эрчим хүчний салбарт эхний ээлжинд ах, дүүгээ аль болох олныг оруулна аа” гэсэн үг байсан юм биш байгаа.

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна
Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​