fbpx Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 9 секунд

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

"Эх орноо худалдсан", "Гадаад хүн дагасан", "Мөнгөний төлөө гэрлэсэн", "Монгол цусаа бохирдууллаа" гэх зэрэг үгсийг бид цахим орчинд хэдэнтээ уншиж байсан. Тэр тусмаа гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүдийн тухай мэдээ, ярилцлага нийтлэгдэх бүрд ийм өнгө аястай сэтгэгдэл ар араасаа хөвөрдөг. Хувь хүний гэр бүлийн сонголтыг эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлтэй холбон буруутгах нь олон нийтийн дунд бараг хэвийн үзэгдэл мэт болсон нь хэвшмэл ойлголт юм. Хамгийн түрүүнд анзаарах зүйл бол дээрх шүүмжлэл ихэвчлэн эмэгтэйчүүд рүү чиглэдэг явдал.

Гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол эрэгтэйчүүдийг "эх орноосоо урвасан", "цусаа бохирдуулсан" гэж дайрч давшлах нь тун ховор. Харин эмэгтэй хүн ийм сонголт хийхэд түүнийг үндэс угсаагаа мартсан, мөнгөний төлөө хайр сэтгэлээ худалдсан мэтээр дүгнэх нь элбэг байдаг.

Энэ бол давхар стандартын тод жишээ. Нэг үйлдлийг хэн хийснээс нь шалтгаалан өөр өөрөөр үнэлж байгаа нь жендэрийн хэвшмэл ойлголт нийгэмд хэр гүн суусныг илтгэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" хэмээн тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг үндэс угсаа, гэр бүлийн сонголтоор нь гутаан доромжлох нь хүний эрхийн суурь зарчимтай зөрчилдөх асуудал юм. Гэвч бодит байдал дээр энэ зарчим цахим орчинд төдийлөн хэрэгждэггүй. Үүний тод жишээ нь саяхан баяр наадмын үеэр болсон үйл явдал юм.

АНУ-ын иргэнтэй гэрлэсэн монгол бүсгүй Т-ийн өгсөн ярилцлагын сэтгэгдэл хэсэгт “Өсвөр насны охид гадаад хүнтэй суувал сайхан гэсэн ойлголт авч вий гэж айж байна", "Монгол цусаа булингартуулна гэдэг таатай асуудал биш", "Сайхан монгол залуутай гэрлэсэн бол бахархах байлаа", "Гадаад хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдээс хэвлэл мэдээлэл ч гэсэн ярилцлага авмааргүй байна" зэргээр бичиж, ялгаварлан гадуурхсан, доромж утгатай үгсийг бичжээ.

Эдгээр үгс нь зөвхөн нэг хүнийг шүүмжилж байгаа мэт боловч цаанаа бүхэл бүтэн бүлэг хүмүүсийг үндэс угсаа, гэр бүлийн сонголтоор нь ялгаварлан гадуурхаж буй хэрэг юм. Цаашлаад "Эмэгтэй хүн эх орон, үндэс угсаагаа авч явах ёстой" гэсэн уламжлалт ойлголтыг давтан бэхжүүлдэг. Харин гэр бүл зохиох нь хүний хувийн, хуулиар хамгаалагдсан сонголтын нэг. Хайр сэтгэл, үнэт зүйл, зан чанар, харилцан ойлголцол зэрэг олон хүчин зүйл дээр тулгуурлаж хүмүүс амьдралаа холбодог. Үүнийг зөвхөн мөнгө, иргэншил, арьсны өнгөөр ялгаварлаж, элдвээр хэлэх нь хүний хувийн амьдрал, итгэл үнэмшил үнэт зүйлд халдаж буй зохисгүй үйлдлийн жишээ юм. Гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүдийн олонх нь ярихдаа нөхрийнхөө харилцааны соёл, хүндлэл, халамж, гэр бүлийн хариуцлага нь чухал сонголт хийхэд нөлөөлсөн гэдэг. Мэдээж энэ нь бүх гадаад эрэгтэй ийм гэсэн үг биш. Үүнтэй адил бүх монгол эрэгтэйг ч эсрэгээр нь дүгнэх боломжгүй. Хүний зан чанарыг үндэс угсаагаар нь тодорхойлох боломжгүйтэй адил, гэрлэлтийн шалтгааныг ч нэг шалтгаанд багтаан тайлбарлах боломжгүй. Нөгөө талаар "цус бохирдох" гэх ойлголт нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд хүнийг угсаа гарлаар нь ангилан дүгнэх аюултай үзэл санааг өөгшүүлдэг гэжээ.

Дэлхий нийтэд хүмүүс өөр өөр үндэстэн, соёл, шашинтай хүнтэй гэр бүл болж, хамтдаа амьдарч, хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна. Энэ нь үндэс угсаагаа үгүйсгэсэн хэрэг бус, харин олон янз байдлыг хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

Харамсалтай нь цахим орчинд бичсэн ганцхан өгүүлбэр хэн нэгний амьдралд сэтгэл зүйн дарамт болж үлддэг байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдын нэр төр, эрх, эрх чөлөөг зөрчих эрх биш. Хүнийг доромжилж, үндэс угсаа, хүйсээр нь ялгаварлах нь үзэл бодлын илэрхийлэл гэхээсээ илүү үзэн ядалтыг хэвийн зүйл мэт ойлгуулах эрсдэлтэй. Эцэст нь бид нэг асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Юу гэвэл, гадаад эмэгтэйтэй гэрлэсэн монгол эрэгтэйг бид тэр бүр шүүмжилж, ийм хатуу үг хэлдэггүй атлаа гадаад эрэгтэйтэй гэрлэсэн монгол эмэгтэйг буруутгадаг асуудал нь эх оронч үзэлд биш, харин эмэгтэй хүний сонголтыг өөрийнхөөрөө хянах гэсэн нийгмийн хэвшмэл ойлголтод байгаа юм. Хайр сэтгэл үндэс угсаагаар хэмжигддэггүй. Аз жаргал иргэншлээр тогтдоггүй. Харин хүний эрх, харилцан хүндлэл, сонголтыг хүндэтгэж чаддаг нийгэм л жинхэнэ төлөвшсөн нийгэм байдаг.

Ч.Бямбахажид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ “МАНДАЛГОВЬ“ НИСЭХ БУУДАЛД “КОД-4” БУЮУ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛИЙН ТАКТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ “МАНДАЛГОВЬ“ НИСЭХ БУУДАЛД “КОД-4” БУЮУ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛИЙН ТАКТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ
Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​