fbpx НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
 
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 41 секунд

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Анхдагчдын өлгий нутагт төрсөн гэдэг шиг нүүрсний “хулгайч”-дын анхдагчдын нэгээр зарлагдаж явсан Н.Наранбаатар Төрийн ордонд дахиад л ороод ирлээ. Ердөө ганцхан хаврын өмнө тэр “Би дахиж нэр дэвшихгүй байх. Улс төрөөс гарч, тайван амьдармаар байна” гээд ордны баруун хонгилд хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэх шахан мэдэгдэл хийж явсан бол хэдхэн сарын дараа “Говийг устай болгоно оо, намайг дэмжээрэй” хэмээн давхиж явсан. МАН-ын туг, нэрийг барьсаар тэр УИХ-ын сонгуулиар дахиад гараад ирэхэд нь “Өрсөлдсөн улс нь олигтойхон байсан бол говийн бүсийнхэн арай ч Н.Наранбаатарыг дугуйлахгүй байсан” гэх яриа гарч л байлаа.

2023 оныг уншигчид танд эргэн сануулж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Нүүрний хулгай”-н хэргээр цагдан хоригдож, ял авсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжүүрүүд гарч ирсэн. Тодруулбал, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгч, ерөнхий захирал нь. Харин “Петровис-Ойл” ХХК-ийг Швейцарын компани эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар нь Сэнгээгийн Энх-Амгалан гэх залуу ажиллаж байсан. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирдэг. Тодруулбал, “Петровис-Ойл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Сэнгээгийн Энх-Амгалан гэгч “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байгаа юм. С.Энх-Амгалан нь “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийг удирдаж байхдаа Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн олборлолтын гүйцэтгэгч болон “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын бизнесийн хамтрагч С.Энх-Амгалан нь “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд холбоотой явж ирсэн гэсэн. Гэтэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т баривчлагдан, шалгагдаж эхэлсэн. Энэ сэжүүрээр бол, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг АТГ-аас зарласан нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эвт повер майнинг” ХХК-ийг эзэмшдэг. Эдгээр компани нь нүүрс тээвэрлэлтийн компани гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал, Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-уудтай хамтран эзэмшдэг. “Энбо тайж транс” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 187 автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан. Харин “Хос тамга групп” ХХК нь Хонконгийн “Аnda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд нүүрс угаах үйлдвэр барьж байгаа. “Оюут болор эрдэнэс” ХХК нь нүүрс угаах үйлдвэрээ барихдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэдэг байгаль орчны байгууллагуудын дүгнэлт гарч байсан ч удалгүй намжсан. Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж “Оюут болор эрдэнэс” ХХК-ийн хууль бус үйлдлийг хаацайлж байсан байж болзошгүй хардлага бий. Цаашилбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төрсөн дүү Н.Очгэрэлийнхээ “Өлзийт ойл” ХХК-ийн БНХАУ-аас худалдаж авсан нүүрс тээврийн автомашин, чиргүүл зэргийг “Ковид-19” цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байх үед Гашуунсухайт боомтоор албан тушаалаа ашиглан дараалалгүй оруулж ирсэн хэрэгт ч холбогдсон байдаг.

Цаашилбал, Н.Наранбаатар жижиг “Тавантолгой” ХК-ийн хэрэгтэй ч холбогдоно. Тухайлбал, Н.Наранбаатар төр, нийгмийн хараа хяналт хаа хаанаа сул байх үед буюу 2004-2009 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил ажилласан. Хожим нь, 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болмогцоо 10 жилийн ангийн найзуудыгаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүнээр тус тус томилон ажиллуулсан байдаг. Тухайлбал, Н.Наранбаатар 2016 онд 10 жилийн найз Сумъяаготовын Мөнхбаяр гэгчийг өөрийнхөө Уул уурхай, дэд бүтэц хариуцсан орлогчоор томилсон. Улмаар 2017 онд С.Мөнхбаярыг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож, 2019 он хүртэл хоёр жил ажиллуулсан. С.Мөнхбаяр нь био химич мэргэжилтэй, ЗӨСҮТ-д технологичоор ажиллаж байсан мөртөө ийнхүү Н.Наранбаатарын томилгоогоор “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр жил ажилласан.

Мөн Н.Наранбаатар 2017 онд 10 жилийн найз Даргиагийн Батзоригийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилж ажиллуулсан. Д.Батзориг нь Н.Наранбаатарыг 2020 онд УИХ-д нэр дэвших үед сонгуулийн менежерээр нь ажиллаж, ачийг нь хариулсан байдаг. Сонирхуулахад, Н.Наранбаатарын найз Д.Батзориг нь Өмнөговийн толгой баячуудын тоонд орж байгаа бөгөөд “Жамоторабэрү” ХХК нь Өмнөговьд “Dream Gobi”, Хөвсгөлд “Lake Forest”, Тэрэлжид “Terelj Hills” гэх тансаг зэрэглэлийн цогцолбор жуулчны баазуудыг ажиллуулж буй юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар багын найзуудаараа дамжуулан “Тавантолгой” ХК-ийг эзэгнэж байсан нэгэн.

Эх сурвалж: Эргэлт сэтгүүл, 2023 он.

Угтаа тэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хөтлөлцөөд, УИХ-ын гишүүн асан Д.Аюурсайханы араас хорих анги руу ачигдах улстөрчийн нэгээр тодорч байсан юм. Иймдээ ч 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг нүүрсний хулгайч 17-гийн нэг гэж нийтэд зарласан. Улмаар Ерөнхий прокуророос Н.Наранбаатарын УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулсан ч МАН-ынхан олонхоороо хамгаалж үлдсэн байдаг. Ингээд зогсохгүй дахин нэр давших эрх өгч, тойрог гаргаж өгөөд, Н.Наранбаатар “нүүрсний хулгай”-гаас нэрээ салгаад авчихлаа. Өөрөөр хэлбэл, дээрх баримтыг Н.Наранбаатар “баллуурдчихсан” гэсэн үг.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нүүрсний хулгайгаас гадна бусдаас хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байх үедээ УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж, сонгогдсон. Шийдэгдэж, шийдвэрлэхийн даваан дээр халдашгүй дархан эрхээрээ далимдуулж, хэргээ “хаалгачихсан”.

Тодруулбал, хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн долдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах гадаадын хөрөнгө оруулалттай “Жавхлант-Орд” ХХК-ийн удирдлагуудыг цагдан хорьсон байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэж үзсэн. Ингээд Н.Наранбаатарын хөрөнгийг шалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн байдаг. Гэтэл өнөөдөр дээр дурдагдсан хэргийг аль аль нь алга болчихлоо.

Онцлоход, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын сонгуулийг “MCS”-ийн Ж.Оджаргал санхүүжүүлжээ. Н.Наранбаатарт 57 иргэн, долоон аж ахуй нэгж 599 сая төгрөгийн хандив өгсөн байна. Хандив өгсөн долоон компанийнх нь зургаа нь “MCS”-ийн Ж.Оджаргалынх. Тодруулбал, “Юнайтед Пауэр”, “Тавантолгой нисэх буудал”, “Ухаан худаг усан хангамж”, “Тавантолгой цахилгаан станц”, “М-Армор” ХХК Н.Наранбаатарт 170 сая төгрөгийн хандив өгчээ. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Н.Наранбаатар УИХ дахь “MCS бүлэглэл”-ийн нууц гишүүн, эрх ашгийг нь хамгаалагч болох нь тодорхой биз ээ. Өөрөөр хэлбэл, “Ухаан худаг”-ийн ордыг улсад авахын эсрэг Н.Наранбаатар кноп дарна гэсэн үг.

УИХ-ын гишүүн тэрбээр жилийн орлогоо 116 сая, гэр бүлийн орлого нь 58 сая, 770 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, авто зогсоол, 85 саяын хоёр машинтай гэж мэдүүлжээ. Мөн өмчлөх, эзэмших эрхийн дөрвөн газраа 240 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна төрсөн дүү Н.Очгэрэл, Н.Наранбат нартаа 220 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​