fbpx Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
7 минут 46 секунд

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон олборлолтын үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн. Тухайн маргаан хуулийн байгууллагад очсон. Түүнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Гэтэл төрийн байгууллагын албан хаагчдын нэр, зураг, албан тушаалыг бизнесийн маргаантай холбон нийтэлж, “Төрийн систем бүхэлдээ нэг хүний талд ажиллаж байна” гэсэн ойлголт төрүүлэхийг олон хоногийн турш оролдож, эцэстээ энэ нь хил хязгаарыг даваад явчих шиг боллоо. Учир нь, үнэн гэдэг бол олон нийтийг турхирч олон мэдээ сэлт гаргаснаар бус баримтаар нотлогдож тогтоогдох учиртай.

Эхлээд юу болсныг дуулгая. Банкны гүйлгээнүүд, хоёр компани хоорондын гэрээнүүд, Улсын бүртгэлийн хөдөлгөөн, ЦЕГ-ын мэдээлэл, бусад баримт нотолгоонуудаас харахад гурван зүйл тодорхой харагдаж байна.

“Вайнд майнд” ХХК-ийн Г.Ариунболд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордод бичил уурхайн журмаар нөхөрлөл байгуулан ажиллаж байжээ. Гэтэл В.Ганзориг “Глиймстар” ХХК-иараа тухайн газрыг нь оруулаад нийт 31.75 га талбайд ашиглалтын MV-021972 дугаартай лиценз авсан байна. Тэрээр Г.Ариунболдод “Энэ бичил уурхайгаар ашиглаж байгаа газраа оруулаад миний лицензийг таван сая ам.доллароор худалдаж ав, үгүй гэвэл би чамайг энд ажиллуулахгүй” гэдэг шаардлага тавьжээ. Г.Ариунболдын тухайд бичил уурхайгаар ашиглаж байсан газарт нь “юм” байгааг мэдэх учраас В.Ганзоригийн саналыг хүлээж авсан байна. Ингээд 2022 оны гуравдугаар сарын 15-нд лицензийг таван сая ам.доллароор худалдан авч, “Вайнд майнд” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлэх гэрээг хийжээ. Гэрээнд зааснаар 2022 оны гуравдугаар сарын 18-нд “Вайнд майнд” компаниасаа дөрвөн сая ам.доллар буюу 11.6 тэрбум төгрөгийг “Лицензийн төлбөр MV-021972” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны тавдугаар сарын 6-нд гэрээний үлдэгдэл 20 хувь буюу нэг сая ам.доллар болох 3.1 тэрбум төгрөгийг “MV-021972 төлбөр Вайнд майнд-с” утгатайгаар тус тус шилжүүлжээ.

Тэгээд үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус талбайд долоон сарын хугацаанд долоон сая куб хөрс хуулалт хийж, үүндээ 42 тэрбум орчим төгрөг зарцуулаад байж байтал байдал биш болоод явчихжээ.

2022 оны намар гэнэтхэн л Г.Ариунболдод Экологийн цагдаагийн албанаас “Хууль бусаар алт олборлосон” гэж хэрэг нээгээд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас Булган аймгийн Бүрэгхангай суман дахь лицензтэй талбайд нь очиж уурхай, түүний техник хэрэгслийг битүүмжилж, үйл ажиллагааг зогсоогоод эхэлжээ. Г.Ариунболд эхэндээ юу болоод ойлголгүй, учир байдлаа цагдаагийнханд тайлбарлаад л байжээ. Учир нь, тэрээр уг лицензийг авсан 14.7 тэрбум төгрөг дээр 42.5 тэрбум төгрөг, нийт 58 орчим тэрбум төгрөгийг гаргачихаад, 2022 оны 7-10 дугаар сарын хугацаанд 142 кг алт олборлож, үүнийгээ Монголбанкинд тушааж АМНАТ зэрэг татвар хураамжаа төлөөд 20 тэрбум орчим төгрөг олсон байдаг. Үндсэндээ 38 гаруй төгрөгийн цэвэр алдагдалтай үлдэхээр нөхцөл байдалд хүрчихсэн байгаа юм. Ингэж дарамтлуулаад, учраа олохгүй байж байтал байтал нь В.Ганзориг “Лицензээ буцааж өг, тэгээд л асуудал дуусна” гэсэн байна. Өөр бас бус зүйлүүдийг тулгасан байдаг. Байдал нэгэнт эвгүйтчихсэн, цагдаа, хуулийн байгууллагын өмнө хүчгүйдсэнээ ойлгосон Г.Ариунболд шахалтыг хүлээж авчээ.

Тэд 2022 оны аравдугаар сарын 25-нд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Вайнд майнд” ХХК-ийн 50 хувийг В.Ганзоригт шилжүүлсэн байна. Гэрээнд нэг хачирхалтай зүйл тусгасан нь, гэрээний 3.1-ийн “гэрээний зүйлийн үнэ” гэдэг дээр “Хувьцааг худалдагч талд 5000 төгрөгөөр худалдахаар тохиролцов” гэж оруулсан байгаа юм.

“Таван сая ам.доллароор худалдчихаад 5000 төгрөгөөр буцаагаад авчихсан” гэдэг энэ. Өөрөөр хэлбэл, энэ гэрээгээр нөгөө лиценз В.Ганзоригийн мэдэлд очсон байдаг. Гэсэн ч мөнгөө өгөөгүй хэрнээ В.Ганзориг нь 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр “Вайнд майнд” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлчихсэн байжээ. Ингээд асуудал өөрөөр эргэж яригдсан байдаг. Тодруулбал, Г.Ариунболд таван сая ам.доллар ч үгүй, компани ч үгүй, үндсэндээ 38 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд үлдэх нь тэр. Ингэж В.Ганзоригт залилуулснаа мэдсэн Г.Ариунболд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандсан байна. Болсон бодит явдал нь товчхондоо энэ аж.

Дээрээс нь, В.Ганзориг нь үе үе иймэрхүү асуудлаар шалгагдаж, шүүхээр хүртэл орж гараад явчихсан догь эр байжээ. Яг одоо ч Г.Ариунболдын Мөрдөн байцаах албанд өгсөн гомдлоос гадна Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба зэрэг дээр хэд хэдэн асуудлаар хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл байна.

Тухайлбал өмнө нь В.Ганзориг “Хамтын эх булаг” ХХК захирлаар ажиллаж байхдаа 2017 оны долоодугаар сарын 27-ны өдөр нэг сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр Б.А-той “Зээлийн гэрээ”-г байгуулж 40 сая төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогдон, шүүгдэж байжээ.

Үүнээс гадна В.Ганзоригийн “Хамтын эх булаг” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаараа УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байв. Ерөөсөө В.Ганзориг нь Г.Ариунболдыг залилах байдлаар лицензээ хууль бусаар буцааж авсан нь Булган аймгийн Бүрэгхангай сум дахь алтны шороон ордын лиценз нь нөөц сайтайтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд үнэ нь урьд байгаагүйгээр өсөж, Монголын төр ч удахгүй алтны лиценз, олборлолт дээр уян хатан хандахаар зэхэж буй учир Бүрэгхангай сум дахь алтны шороон ордын лиценз олны, хэн бүхний шуналыг хөдөлгөх нь ойлгомжтой.. Чухамдаа яг энэ санаархлаар буюу Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” сүүлийн үед баримтыг доромжлол, дуулианаар дарах үйл ажиллагаа явагдаж байгаа нь харагдаж байна.

Г.ЭРДЭНЭ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​