fbpx Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 42 секунд

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүүлэх журам гаргана. Харин иргэд эрхээ эдлэх цаг болоход учир шалтгаан, шалтаг тайлбар нэмэгдсээр эцэст нь төр “бид арга хэмжээ авсан” гэж харагдахуйц нэг шийдвэр гаргадаг. Боловсролын салбарын багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал үүний нэг тод жишээ болж байна. Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин нийтлэлээ хүргэсэн.

Их, дээд сургуулиуд оюутнуудаас “хичээл сонголтоо хий”, “сургалтын төлбөрөө төл” гэж шаардана. Харин багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төрөөс хэзээ, ямар хэлбэрээр шийдэх нь тодорхойгүй.

Багш хүн хүүхдээ хичээлгүй суулгаж болохгүй. Хичээл сонголтоо хийлгэхгүй бол хүүхдийнх нь суралцах эрх хөндөгдөнө. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг мэдэж байгаа ч аргагүйн эрхэнд олон эцэг, эх өөрийн халааснаас сургалтын төлбөрөө гаргасан. Харин үүний дараа буюу хичээл сонголтын асуудал яригдаж, төлбөрийн дарамт үүссэн хойно Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад “Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх” тухай чиглэл өгчээ. Уг чиглэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна. Энд л асуудлын гол зангилаа байна.

Сайд хичээл сонголтын хугацааг мэддэггүй гэж үү. Их, дээд сургуулиуд хэзээ хичээл сонголтоо хийдэг, хэзээ сургалтын төлбөрөө нэхдэг, оюутан суралцах эрхээ хадгалахын тулд ямар хугацаанд төлбөрийн асуудлаа шийдэх ёстойг салбарын яам мэдэхгүй байна гэж байх уу.

Мэдэж байсан бол яагаад чиглэлээ өмнө нь өгөөгүй юм бэ. Харин мэдэж байсан атлаа асуудал үүссэний дараа, хичээл сонголтын хугацаа тулсан хойно “чиглэл өгсөн” бол энэ нь асуудлыг шийдсэн хэрэг үү, эсвэл асуудлыг шийдсэн мэт харагдуулах улс төрийн арга уу. Энд “үнэгэн заль” гэх үг өөрийн эрхгүй орж ирнэ. Үнэг гэдэг амьтан мөрөө баллаж, анчдыг төөрөгдүүлдэг гэдэг. Харин улс төрд мөрөө баллах бус, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Өнөөдөр сайд “Би чиглэл өгсөн” гэж хэлж болно. Их, дээд сургуулиуд “Чиглэл ирсэн” гэж хэлж болно. Төрийн байгууллага “Хэрэгжилтийг хангаж байна” гэж тайлбарлаж болно. Харин багш яах вэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн мөнгөөр төлчихсөн багш яах вэ. Энд Боловсролын сайд маш тодорхой хариулт өгөх ёстой. Хуулиа барьж ажиллавал багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төр буцаан олгох уу. Хэрэв буцааж олгоно гэвэл яагаад эхнээс нь төр өөрөө хугацаанд нь төлөөгүй юм бэ. Хэрэв буцааж олгохгүй гэвэл хуулиар олгосон нийгмийн баталгаа нь яг хэний эрх болж үлдэх вэ.

Энэ бол хэдэн төгрөгийн төлбөрийн тухай жижиг асуудал биш. Төр хууль баталсан бол тэр хуулиа хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхээ урьдчилан тооцож чаддаг эсэх тухай асуудал. Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан журам нь заримдаа хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн эрхийг хумих явдал бий.

Журам бол хууль биш. Журам нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохоос хуулиар олгосон эрхийг шинээр хязгаарлах хэрэгсэл байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын ярьж байсан хуулиас давсан журам, зохицуулалтыг цэгцлэх ажил энд бас хамаатай. Учир нь нэг талаас төр “багш, ажилтныхаа хүүхдэд дэмжлэг үзүүлнэ” гэж хуульчилна. Нөгөө талаас хэрэгжүүлэх журам, шалгуур, санхүүжилт, хугацаа нь иргэнээ дахин дахин хүлээлгэнэ. Эцэст нь эрхээ эдлэх ёстой хүн өөрийн мөнгөөр төлбөрөө төлчихөөд үлдвэл төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх хоёрын хооронд ямар их ангал байгааг харуулж байгаа хэрэг. Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст сайдын “чиглэл” хэвлэлийн мэдээ болж үлдэж байна. Төрийн шийдвэр хэвлэлийн мэдээнд биш, иргэний амьдралд хэрэгжсэнээрээ хэмжигддэг. Боловсролын сайд багш нарынхаа хүүхдийн төлбөрийг шийдсэн үү, эсвэл асуудал үүсэхээс сэргийлж “чиглэл өгсөн” нэр зүүв үү гэдэг нь харагдана.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү
С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү
 
Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна
Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​