fbpx Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
8 минут 59 секунд

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Б.НАНДИН

Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монголд өөрийн биеэр ирж, 40 жилийн түүхтэй түүхий эдийнхээ эх үүсвэртэй танилцав

Улаанбаатар хот COP17-гоор амьсгалж байгаа эдгээр өдрүүдэд манай улсад дэлхийн хэмжээний олон зочид хөл тавьсны дотор тансаг зэрэглэлийн загварын ертөнцийн залуу захирал Фредерик Арно Монголд ирсэн нь онцгой үйл явдлуудын нэг болов. Тэр ч мөн энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгааг нь 400 мянга гаруй дагагчтай Instagram хуудсандаа онгоцны цонхоор авсан Монголын тал нутгийн зургийг оруулан “Ulan Bator, Mongolia” гэсэн тайлбартай оруулснаас нь харж болно . Дэлхийн тансаг зэрэглэлийн бизнесийн хамгийн нөлөө бүхий гэр бүлийн залуу үеийн төлөөлөл Фредерик Арно Монголд ирснээ ийнхүү өөрийн Instagram хуудсаар дагагчдадаа мэдэгдсэн нь Монголд төдийгүй олон улсад ч сошиалын анхааралд өртөв.

Фредерик Арногийн эцэг бол дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд Loro Piana, Louis Vuitton, Dior, Fendi, Bulgari, Tiffany & Co. зэрэг олон арван брэндийг нэгтгэсэн LVMH группийг байгуулсан Бернар Арно гэдгийг бид сайн мэднэ. Харин өнөөдөр энэ том группын хунтайж Италийн тансаг зэрэглэлийн Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал COP17-г зорин ирсэн нь ч учиртай. Тэрээр Loro Piana-гийн хэрэгжүүлж буй тогтвортой ноолуурын төслийг олон улсын тавцанд танилцуулахаар талын Монголд иржээ. Гэхдээ Loro Piana болон Монголын холбоо 40 гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэхэд шаардлагатай хамгийн нарийн, зөөлөн ноолуурыг Монголын малчид нийлүүлж, тэр нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүн болсоор ирсэн түүхтэй.

Фредерик Арно Улаанбаатар дахь Loro Piana-гийн үйлдвэртэй танилцаж, Монголын ноолуур анхан шатны боловсруулалтад хэрхэн орж байгааг газар дээр нь үзжээ. Түүний үйлдвэрт ажиллаж буй зураг олон улсын хэвлэлүүд өөрийнх нь Instagram хаягийг эх сурвалж болгон нийтлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монголын ноолуурын тухай түүх энэ удаа зөвхөн манай дотоодын хэвлэлд бус, Loro Piana-гийн шинэ CEO-гийн хувийн сошиал сувгаар дамжин олон улсын luxury ертөнцийн анхааралд дахин орж байна.

Loro Piana-гийн нэрийг мэддэг хүмүүс түүнийг чанар, нам гүм тансаглал буюу “quiet luxury”-гийн нэг бэлгэ тэмдэг гэдгээр нь андахгүй.

Гэхдээ дэлгүүрийн шилэн хоргон дотор хэдэн мянган ам.долларын үнээр тавигдсан ноолууран хувцасны түүхийн багагүй хэсэг нь Монголоос эхтэйг хүмүүс тэр бүр мэддэггүй. Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ямааны нарийн ноолуур дэлхийн тансаг зэрэглэлийн үйлдвэрлэлийн үнэт түүхий эдийн нэг болсон. Тиймээс Loro Piana-гийн хувьд Монгол бол зөвхөн ноолуур худалдаж авдаг зах зээл биш, нийлүүлэлтийн сүлжээнийх нь эхлэл ч гэж хэлж болно.

Энэ утгаараа Фредерик Арно Монголд өөрийн биеэр ирсэн нь бэлгэдлийн төдий айлчлал биш юм. Loro Piana ирээдүйд ч Монголын ноолуураас хамаарах бол ноолуурыг бий болгож буй бэлчээр, мал, малчин гурвын тогтвортой байдлыг хамгаалах нь тус компанийн өөрийнх нь бизнесийн урт хугацааны ашиг сонирхолтой шууд холбогдоно.Энэ удаагийн COP17 дээр Loro Piana-гийн ярьсан гол сэдэв ч үүнтэй холбоотой байлаа.

Наймдугаар сарын 24-нд Loro Piana, LVMH болон Sustainable Fibre Alliance хамтран “Resilient Threads: How to strengthen cashmere supply chains through public-private partnership and the operationalisation of One Health” сэдэвт тусгай арга хэмжээг зохион байгуулсан.

Монголчилбол “Дасан зохицохуйн зам” хэмээн орчуулж болох уг хөтөлбөрийг Сүхбаатар аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг таван суманд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол санаа нь сонирхолтой. Сайн ноолуур зөвхөн сайн ямаанаас шалтгаалдаггүй. Ямаа эрүүл байхын тулд бэлчээр эрүүл байх ёстой. Малчин тогтвортой амьжиргаатай байх шаардлагатай. Бэлчээр доройтож, ус хомсдож, зудын эрсдэл нэмэгдэх тусам эцэстээ дэлхийн luxury брэндийн түүхий эдийн нийлүүлэлт хүртэл эрсдэлд орно.

Ингээд нэгэн цагт “ноолуур худалдаж авах” байсан харилцаа бэлчээр, биологийн олон янз байдал, малын эрүүл мэнд, малчдын амьжиргаа гэсэн илүү том асуудал руу шилжиж байна. Фредерик Арно Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзахдаа ч энэ сэдвийг хөндсөн байна.

Loro Piana Монголд олон жилийн турш хөрөнгө оруулж, малчидтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид зөвхөн ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрөх, малчдын амьжиргаа, эрүүл мэнд, бэлчээр болон хөрсний доройтлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх байр сууриа илэрхийлсэн байна. Монголын хувьд ч энэ бол анхаарах ёстой дохио мөн.

Ноолуурын үйлдвэрлэлийг ямааны тоогоор хэмждэг загвараас нэг килограмм түүхий эдийн чанар, гарал үүсэл, тогтвортой үйлдвэрлэлээр үнэлдэг тогтолцоо руу шилжих хэрэгцээ шаардлага улам тодорч байна. Учир нь дэлхийн luxury зах зээлд “хамгийн их” гэдэг үзүүлэлтээс илүү “хамгийн сайн” гэдэг тодорхойлолт үнэтэй байдаг.

Нөгөө талаар Фредерик Арногийн айлчлал бас нэгэн асуултыг Монголын өмнө тавьж байна.

Монголын малчны хотноос гарсан ноолуур дэлхийн хамгийн нэр хүндтэй luxury брэндийн бүтээгдэхүүн болж, Парис, Милан, Лондон, Нью-Йорк, Токио дахь дэлгүүрүүдэд асар өндөр үнээр зарагддаг. Гэтэл энэ үнэ цэнийн хэдэн хувь нь түүхий эдийн эх орон Монголд үлддэг вэ? Энэ бол бидний хувьд тэднээс биш өөрсдөөсөө асуух хамгийн чухал асуулт. Тиймээс ч дэлхийн хэмжээний хурлыг эх орондоо зохион байгуулж байгаагийнх, тэр хуралдаа нэгэнт л НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлж байгаа л бол Монгол Улсын хувьд дараагийн зорилго нь зөвхөн дэлхийн шилдэг брэндэд түүхий эд нийлүүлдэг улс хэвээр үлдэх биш, ноолуураа дотооддоо ээрч, нэхэж, сүлжиж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах замаар нэмүү өртгийн илүү том хэсгийг Монголдоо үлдээх явдал юм.

Фредерик Арнотой уулзах үеэр Ерөнхий сайд Н.Учрал нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг хөндсөн нь ч зүйтэй санагдсан. Тиймээс Фредерик Арно өөрөө Монголыг зорин ирж, зохион байгуулж буй хуралд сэдэвчилсэн уулзалт зохион байгуулж идэвхийлж байгаа энэ цаг үеийг бид аль болох өөрсдөдөө эерэг бөгөөд ашигтай байдлаар харилцааг үргэлжлүүлэх нь бидний хувьд юу юунаас чухал үр дүн болж мэднэ. Өөрөөр хэлбэл, Фредрих Арногийн онгоцны цонхоор авсан Монголын тал нутгийн зураг бол тансаг брэндийн залуу захирлын энгийн нэг аяллын зураг биш, 40 жилийн турш үргэлжилсэн харилцаа цаашид илүү бүтээлч бөгөөд харилцан win win зарчимтай үргэлжлэх боломжтойг харуулсан цаашлаад Италийн зуу гаруй жилийн нэхмэлийн ур чадвар, дэлхийн luxury зах зээл, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, малчдын амьжиргаа гээд хоорондоо хол мэт байсан олон агуулгыг нэг цул болгох чухал холбоос болох айлчлал юм. Дэлхийн luxury брэндүүд Монголын ноолуурын үнэ цэнийг хэдийнэ мэддэг болсон. Одоо харин бид өөрсдөө тэр үнэ цэнийг хэр хэмжээнд Монголдоо үлдээж чадах вэ?

Эх сурвалж: zms.mn

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​