fbpx Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
7 минут 38 секунд

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Философич С.Молор-Эрдэнэтэй холбоотой асуудал өнөөдөр ид яригдаж, сошиал орчинд талцаж байгаатай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлье. Чингис хаан, монголчууд гэж хэн болох талаар өөрийн бодлоо илэрхийлэх нь С.Молор-Эрдэнэ гэдэг хувь хүний эрхийн асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ гурван зүйл анхаарал татаж байна.

Нэгд, С.Молор-Эрдэнэ бол жирийн хүн биш, барууны оронд эрдмийн зэрэг хамгаалсан хүн. Өөрөөр хэлбэл эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага, ёс зүйг, бас шинжлэх ухааны судалгааны арга зүйг мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Эрдэмтэн судлаач хүн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ баталгаатай эх сурвалж, баримтад тулгуурлаж, бодитой, хариуцлагатай байх ёстойг хамгийн түрүүнд заалгасан байх ёстой. Мөн бусад судлаачдын эрдмийн ажил, бүтээлийг хүндэтгэн соёлтойгоор мэтгэлцэх бичигдээгүй хууль дэлхий нийтээр үйлчилдгийг мэдэж байгаа. Эдгээрийг мөрдлөг болгохын тулд зарим улс оронд эрдэмтний ёс зүйн зарчмыг албан ёсоор баталж мөрдөх нь ч бий.

Манайд ч гэсэн Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм гэх Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны нэг тушаал бий. Түүнд бусдын үзэл баримтлалыг хүндэтгэх, өөрийн үзэл баримтлалаа бусдад ойлгуулахдаа гүтгэх доромжлох, баримт нотолгоогүй ярихгүй байх талаар тусгасан байсан санагдана.

Манай Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд эрдэм шинжилгээний ажилтан гэж хэн болох, судлаач гэж хэн болохыг тодорхойлохдоо зөвхөн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд ажиллаж байгаа мэргэшсэн судлаачдыг хамруулаад хараат бус судлаач (Independent researcher), хараат бус эрдэмтэн(Independent scientist)-ийг орхигдуулсан болохоор надад хамаагүй гэж бухаж болох ч Монголын шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа л бол хараат, хараат бусаас үл хамааран дээрх тушаалыг мөрдлөг болгох ёс зүй хэнд ч болов байх л ёстой. Тийм тушаал байхгүй байсан ч эрдэмтэн л юм бол тэр түвшинд өөрийгөө илэрхийлэх нь түүний хувьд энгийн норм байх ёстой санагдана.

Хоёрт, тэрбээр өөрийн байр сууриа ном бүтээл, лекц, мөн олон түмний мэдээллийн хэрэгсэл, хэвлэлээр дамжуулан тогтмол илэрхийлдэг нийгэмд танигдсан (Public figure) хүн учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон түмэнд бодит, нотолгоонд суурилсан үнэн мэдээлэл түгээх ёс зүйтэй байх ёстой. Нийгэмд танигдсан хүн гэдэг хэвлэл мэдээллийн анхаарлыг ямагт татаж, нийгмийн амьдралд тодорхой нөлөө үзүүлж байдаг, өөрөө энэ замыг сайн дураараа сонгосон учраас үг яриа, үйлдлээ байнга хянаж, зөв хандлагаараа үлгэрлэхийг хичээх нь хаана ч байдаг бичигдээгүй хууль. Түүнийг нийгмийн хариуцлага гэдэг.

“Монгол хүйтэн газар учраас Чингис хаан энд төрсөн байх учиргүй” гэх ганцхан агуулга л гэхэд түүний ёс зүй, нийгмийн хариуцлага ямар түвшинд байгааг харуулж байна. Түүнийг өмөөрөгсөд “Молор-Эрдэнэ Чингисийн үеийн монголчууд ямар байсан, одоогийн монголчууд ямар болсныг л ойлгуулах гэсэн” хэмээн зөвтгөх гэж оролдож байна.

Тийм ээ, монголчуудын ёс суртахуун түүхэн урт удаан хугацаанд өөрчлөгдсөн нь үнэн. Гэхдээ Монголчууд гэж түүхэнд байгаагүй, энэ бол үндэстний нэршил биш, зүгээр л хоч юм, Чингис хаан энд төрөөгүй гэсэн баталгаа нотолгоогүй мэдээллийг нийтэд түгээх нь монголчуудын ёс суртахууны өөрчлөлттэй ямар ч хамаагүй болохоор худал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлсэн үйлдэл гэхээс өөр аргагүй, илтэд зүйлийг илэрхий гуйвуулан зөвтгөж түүнийг өмөөрөгсдийн ёс зүйн асуудал ч анхаарал татаж байна.

Гуравт, философич С.Молор-Эрдэнэ бодвол Монгол Улсын иргэн байх. Биш байлаа гэхэд монгол нутагт төрсөн, монгол хүний хүүхэд гэдэг нь намтраас нь харагдана.

Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж эхэлдэг. С.Молор-Эрдэнийн үзэл бодол, байр суурь яахын аргагүй үүний эсрэг үйлдэл учраас хатуухан хэлэхэд эх орноосоо урвасан хэрэг мөн.

Эрхээ мэддэг, эдэлдэг, харин үүрэг, хариуцлагаа мэддэггүй ийм хүмүүс олширч, Үндэстнийхээ үнэт зүйлсийг гутаан доромжлох үйлдэл газар авахаар хожмын үр дагавар нь ямар байхыг бүгдээрээ нэг төсөөлцгөөе дөө. Эцэст нь хэлэхэд монголчууд маань үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байгаа атлаа түүний нөгөө талд хариуцлага гэдэг том асуудал байдгийг орхигдуулснаас Үндэсний аюулгүй байдалд халтайгаар нөлөөлж эхэлснийг хаа хаана бодолцмоор байна шүү. Уг нь улс оронд бүү хэл айл өрхөд хүртэл халуун бүлээрээ ярих, хатавчаар давуулалгүй хэлэлцэх, тэр ч байтугай шивнэж ярих, дохио зангаагаар ойлголцох асуудал гэж байдаг даа.

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар доромжлол гүтгэлэг, цуу яриа, баримт нотолгоогүй мэдээлэл түгээгсэд эрхээ эдэлж байгаа нь сайхан ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал хэмээх бодлогын тулгуур баримт бичгийг уншиж судлаагүйгээс их л аюултай байдалд өөрийгөө аваачаад байгаа харагдах юм.

Үндэсний аюулгүй байдал гэж “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ” гэж тэнд тодорхойлсон байдаг. Сошиалд амны зоргоор бурагсад, түүнийг нь дэмжин турхирагсад Үндэсний аюулгүй байдлын 10 бүрэлдэхүүн хэсгийн Монгол Улс оршин тогтнохын аюулгүй байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал гэсэн 3 хэсгийн дагуу буруудах эрсдэлд хамгийн түрүүнд өөрсдийгөө өртүүлж байгаагаа анхаараасай гэж зөвлөмөөр байна.

Урианхан Б.ГАЛААРИД 2026.08.31.

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү
Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​