fbpx Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 48 секунд

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

-ЛАЙВЧИН Д.МӨНХ-ЭРДЭНЭ ИРГЭН В.ГАНЗОРИГИЙГ “УРЬХАН ЧИНБАТТАЙ ТОХИРООД АЛТАА УХУУЛ. ТЭГЭХГҮЙ БОЛ МАНАЙ ТАЛЫН ХӨРӨНГӨЖСӨН ХУРАНДАА, ПРОКУРОР, ШҮҮГЧ НАР ЧАМАЙГ ХОРЬЧИХНО ШҮҮ” ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ!-

“Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг онилсон алтны дээрэм хоёр жилийн турш үргэлжилж буй юм. Бидэнд ирсэн сүүлийн мэдээллээр шоронд хоригдож буй иргэн В.Ганзориг төдийгөөс өдий хүртэл хэрхэн яаж дээрэмдүүлж ирсэн, ямар хүмүүс “Урьхан” Чинбатын дээрэмд оролцсоор өнөөг хүрснийг нэртэй устай, баримттай нотолгоотой нь мэдүүлээд эхэлчихэж.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ иргэн В.Ганзоригийг шоронд хоригдохоос өмнө очиж уулзаж “Чинбаттайгаа тохироод алтаа ухуул. Ухуулахгүй бол цагдаагийн томчууд, прокурор, шүүх манай талд учраас чам шиг юмыг хориход ядах юм байхгүй шүү. Чамд хэрэг үүсгэж шоронд хийчихвэл чиний алтыг ухах асуудал биш” гэсэн утгатай үг унагаж дарамталсныг хохирогч В.Ганзориг хуулийн байгууллагад мэдүүлжээ.

300 гаруй тэрбум төгрөгийн 560 кг алтаа дээрэмдүүлж ухуулсан В.Ганзориг “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэсэн утгатай хариу өгснөөсөө хойш тун удалгүй хоригдсон байна.

Эрүүгийн ертөнцөд рекетчинээрээ зартай “Урьхан” Б.Чинбатын ээлжит хохирогч иргэн В.Ганзориг цагдан хорих 461 дүгээр ангиас шүгэл үлээгээд нэлээд хэд хоночихлоо. Тэрээр “Хялбар ажиллагааны шүүгч Ч.Алдар намайг Б.Чинбатын захиалгаар хорьсон” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Товчхондоо шүүгч Ч.Алдар алтны зодоонд рекетчиний талд үйлчилсэн нь хэд хэдэн баримтаар нотлогдчихоод байна. Шүүгч Ч.Алдар дээрэмчин Б.Чинбатын захиалгаар гэмгүй иргэнийг цагдан хорих захирамж гаргангуутаа “Урьхан”-ы босст үйлчилдэг хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяр руу “Би ажлаа хийчихсэн шүү” гэсэн утгатай мессэж бичсэн байдаг. Тэр мессэж нь баримттайгаа АТГ-т оччихоод буй. Шүүгч Ч.Алдарын хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяр руу нууц аппликэйшнээр дуудлага хийсэн баримтыг манай сонин дэлгэсэн. Тэгвэл дахиад хоёр ч шинэ баримтыг бид дэлгэх гэж байна.

“Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг онилсон алтны дээрэм одоо л өрнөж буй шинэ үйл явдал биш. Хоёр жилийн турш үргэлжилж буй дээрэм юм. Бидэнд ирсэн сүүлийн мэдээллээр шоронд хоригдож буй иргэн В.Ганзориг төдийгөөс өдий хүртэл хэрхэн яаж дээрэмдүүлж ирсэн, ямар хүмүүс “Урьхан” Чинбатын дээрэмд оролцсоор өнөөг хүрснийг нэртэй устай, баримт нотолгоотой нь мэдүүлээд эхэлчихэж. Тэрээр хуулийн байгууллагад гомдол гаргаж болсон бүх явдлыг дэлгэж эхэлсэн байна.

Түүний мэдүүлэгт дурдагдсан нэгэн шинэ баримтыг сонирхуулъя. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ иргэн В.Ганзоригийг шоронд хоригдохоос өмнө очиж уулзсан байх юм. Мань лайвчин “Чинбаттайгаа тохироод алтаа ухуул. Ухуулахгүй бол цагдаагийн томчууд, прокурор, шүүх манай талд учраас чам шиг юмыг хориход ядах юм байхгүй шүү. Чамд хэрэг үүсгэж шоронд хийчихвэл чиний алтыг ухах асуудал биш” гэсэн утгатай үг унагаж дарамталсныг хохирогч В.Ганзориг хуулийн байгууллагад мэдүүлжээ. 300 гаруй тэрбум төгрөгийн 560 кг алтаа дээрэмдүүлж ухуулсан В.Ганзориг “Дахиж дээрэмдүүлж чадахгүй” гэсэн утгатай хариу өгснөөсөө хойш тун удалгүй хоригдсон байна.

Эндээс нэг логик тодорч байна. Хүний эрхийг хязгаарлаж, шоронд хорьдог онцгой эрхтэй шүүгчийн гаргах гэж буй шийдвэрийг захын нэг лайвчин яриад, жирийн иргэнийг сүрдүүлж дарамтлаад явж байж. Яагаад гэж лавлаж гайхах хүн олон гарах байх. Хариултыг нь хайж цөхөх юм байхгүй.“Урьхан” Б.Чинбат Ч.Алдар гэдэг шүүгчид захиалга өгч иргэн В.Ганзоригийг хориулахаар тохирчихсон гэсэн үг. Хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Ч.Алдар монгол төрөөс гэмгүйг өршөөж, гэмтнийг шийтгэ гэж өгсөн шүүгчийн алхыг гэмт этгээдийн талд цохисон гэсэн үг. Дахиад хэлье. Шүүгч Ч.Алдарт иргэн В.Ганзоригийг хорих шийдвэрийг захиалсан хүн нь “Урьхан”-ы Б.Чинбат гэдгийг баримтууд хэлээд өгчихөж байна.

ЛАЙВЧИН Д.МӨНХ-ЭРДЭНЭ ИРГЭН В.ГАНЗОРИГИЙГ ШОРОНД ХОРИГДОХООС ӨМНӨ ОЧИЖ УУЛЗСАН БАЙХ ЮМ. МАНЬ ЛАЙВЧИН “ЧИНБАТТАЙГАА ТОХИРООД АЛТАА УХУУЛ. УХУУЛАХГҮЙ БОЛ ЦАГДААГИЙН ТОМЧУУД, ПРОКУРОР, ШҮҮХ МАНАЙ ТАЛД УЧРААС ЧАМ ШИГ ЮМЫГ ХОРИХОД ЯДАХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. ЧАМД ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШОРОНД ХИЙЧИХВЭЛ ЧИНИЙ АЛТЫГ УХАХ АСУУДАЛ БИШ” ГЭСЭН УТГАТАЙ ҮГ УНАГАЖ ДАРАМТАЛСНЫГ ХОХИРОГЧ В.ГАНЗОРИГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДҮҮЛЖЭЭ. 300 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 560 КГ АЛТАА ДЭЭРЭМДҮҮЛЖ УХУУЛСАН В.ГАНЗОРИГ “АХИЖ ДЭЭРЭМДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ” ГЭСЭН УТГАТАЙ ХАРИУ ӨГСНӨӨСӨӨ ХОЙШ ТУН УДАЛГҮЙ ХОРИГДСОН БАЙНА.

Зарим хүмүүс Б:Чинбат, В.Ганзориг гэдэг хоёр хүний л зодоон шүү дээ гэж үл тоож магадгүй. Эхнээсээ бичиж ч байх шиг байна. Уучлаарай, энэ бол монгол хүн бүрт онцгой хамаатай онцгой кейс. Эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбат, иргэн В.Ганболдын хооронд үүссэн алтны зодоон төдий хэрэг огт биш. Агуулга нь асар том ноцтой асуудал юм. Нэг нь нөгөөхөө айлгах зорилгоор шүүгчид захиалга өгч хилсээр шоронд хориулдаг үзэгдэл хавтгайрсныг дэлгээд өгчихөж байна. Ингээд харахаар иргэн В.Ганзоригийн шүгэл үлээлт бол эрүү, шүүхийн ертөнцөд өдөр тутам болж байгаа дээрэм, авлигыг илчилсэн кейс болж таарч байна. Ийм учраас л нийгмээрээ бухимдаад байгаа юм.

Сардаа 3000 орчим ам.долларын асар өндөр цалинтай, гэмгүй иргэдийн эрхийг хамгаална гэж тангараг өргөсөн хар нөмрөгтэй шүүгч нар бидний эрх чөлөөг дээрэмчинтэй наймаалцдаг болсныг иргэн В.Ганзориг торны цаанаас илчиллээ. Энэ бол аюул.

Шүүгч Ч.Алдар дээрэмчний захиалгаар жирийн иргэнийг шоронд хорих шийдвэр гаргасныг нотлох бас нэг баримтыг онцолъё.

Хохирогчийн өмгөөлөгч нар хүсэлт гаргасны дагуу Өсөхбаяр гэдэг шүүгч шүүх хуралд орохоор болж л дээ. Гэтэл Ч.Алдар шүүгч эсэргүүцсэнээр уг шүүх хурал болоогүй аж. Тус шүүх хурлыг Урангуа гэдэг шүүгч бас хийх гэж үзжээ. Мөн л Ч.Алдар шүүгч садаа болж шүүх хурлыг хийлгээгүй байна. Ч.Алдарт “Таны мессэж дуудлагын асуудал яригдаад байна. Таны эсрэг баримтууд ил болж байна. Ингэж улайрахаа болиоч” гэсэн шаардлага тавихад “Үгүй ээ, би өөрөө л энэ асуудлыг шийднэ” гэж гүлдийсээр байгаад иргэн В.Ганзоригийг хорих шийдвэр гаргасан байх юм.

Гэмт хэрэгтэн, шүүгч нар нийлж гэмт хэрэг үйлдээгүй иргэнийг хэзээ л бол хэзээ шоронд хийдэг хуйвалдааны шүүхийн тогтолцоо бий болсон нь энэ кейсээс тод харагдаж байна. Иргэдийн татварт төлсөн мөнгөний ихэнх нь хар нөмрөгтнүүдийн тусгай хангамж, тусгай цалинд зарцуулагддаг. Гэтэл шүүгч нар дээрэмчний захиалгаар жирийн иргэний Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхэд халдсан шигээ пээдэлзэж явна. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооныхон ч мөн өндөр цалин, тусгай хангамжид хөлбөрдөг хүмүүс. Тийм атал тэд ямар ч сүнсгүй, амьгүй байгууллагуудын тэргүүнд жагссаар олон жил боллоо.

ШЕЗ нь шүүгч Ч.Алдар, Э.Чанцалням нар дээрэмчний талд шийдвэр гаргачихаад байхад хариуцлага тооцохын оронд “Манай шүүгчдийг муулж байж толгойгүй болов доо” гэсэн утгатай заналхийлсэн мэдэгдэл гаргасан шигээ гүлдийж байна. Тэд хэдий болтол Ч.Алдар тэргүүтэй авлигачин шүүгчээ хамгаалах юм бэ? Хэзээ болтол “Шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдал” гэсэн үгээр иргэдээ дарамталж сүрдүүлж, мафижсан шүүгчдийнхээ толгойг илэх юм бол?! Ингээд харахаар шүүхийн цэвэрлэгээг нэн даруй эхлэхээс аргагүй болчихож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.Шүүхийн цэвэрлэгээг Ч.Алдар, Э.Чанцалням нарын авлигажсан шүүгч нараас эхэлмээр байна.

Эцэст нь нэг асуулт байна. Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ? Сураг сонсох нь ээ нэг шийдвэрийн үнэ хэдэн зуун мянган ам.доллараар үнэлэгддэг гэх юм. Мэдээж Урьхан Б.Чинбат гэдэг дээрэмчин халаасныхаа шүүгч Ч.Алдарт мөнгө өгч байгаа агшны бичлэг, баримт олдохгүй Ч.Алдар шүүгч “Би Б.Чинбатаас мөнгө аваагүй” гэж гүлдийх нь хэтэрхий ойлгомжтой асуудал. Гэхдээ болж байгаа үйл явдлуудыг харсан ямар ч гэнэн тэнэг хүн “Шүүгч Ч.Алдар эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбатын захиалгаар жирийн бизнес эрхлэгч иргэн В.Ганзоригийг хорьсон юм байна” гээд дүгнэчихнэ. Ийм л тод кейс өрнөж байна даа, өнөөдөр.

Эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбатад худалдагдсан авлигачин шүүгч Ч.Алдар, Э.Чанцалням нарыг ил цагаан өмөөрч мэдэгдэл гаргасан Монголын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга П.Золзаяагаас давтан асууя. Монгол Улсын гэмгүй иргэнийг дээрэмчний захиалгаар хорих шийдвэр хэдэн төгрөгийн ханштай вэ? Бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг ардчилсан Монгол Улсын иргэний эрх чөлөө хэдэн төгрөгийн үнэтэй вэ, П.Золзаяа дарга аа.

Д.БАТБОЛД Өдрийн сонин

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?
Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​