fbpx Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 7 секунд

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй. Учир нь Монголд нэг л хууль үйлчлэх учиртай нэгдмэл улс юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нэг асуудлаар аймаг, орон нутгуудад тусгайлсан “дабл стандарт” гэж болохуйц үйлдэл хэрэгждэг болсон. Тиймээс албан тушаалтнууд, хуульчид үүнийг сануулсаар байгаа юм.

Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 2026 оны тавдугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг даргыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг танилцуулаад “Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг Монгол УИХ, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй улс” гэж байв.

Cудлаач Р.Болд өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид руу халдсан, дайрсан талаар асуудал хэвлэлд ярихдаа “Монгол Улсын төрийн байгуулалт, засаг захиргааны хувьд нэгдмэл байх тогтолцоонд ан цав гаргаж, гадаад бодлого байтугай татварын нэг цонхны бодлогыг будилуулсан үйлдлийг орон нутгийн зарим байгууллага явуулж байгаагаас одоо бол зарим аймаг, сум байтугай баг хүртэл тусгаар тогтносон улс шиг дураар аашлах болсон. Энэ байдлаараа бол төрийг цаашид улам л сулруулна” гэсэн байна. Түүнчлэн хуульч О.Батхүү баяр наадмын үеэр “Монгол бол нэгдмэл улс. Аймгууд хувь хувьдаа журам гаргаж, гадны бөх барилдуулахгүй гэж жалга довны нь үзэл гаргаж болохгүй” гэжээ. Эдгээр нь өөр өөр асуудлаар илэрхийлсэн байр суурь боловч Монгол Улсын нэгдмэл байдлыг хангаж хуулийг хэрэгжүүлэх нь орон нутаг, засаг захиргааны нэгжид алба хааж буй бүх хүнд хамаатай юм. Үүний нэг жишээ болохоор үйлдлийг Орхон аймгийн зарим албан тушаалтнууд гаргаад байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт “Дизель прогресс” ХХК нь “Будда вилла” хэмээх 10 давхар хоёр блок бүхий 82 айлын орон сууц барьж байгаа юм. Энд хоёр ноцтой асуудал байдаг.

Нэгдүгээрт, “Дизель прогресс” ХХК нь ямар ч зөвшөөрөлгүйгээр 2024 онд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Барилгын тухай хуулийн 40.1.16-д “Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн.

Үүнээс гадна Барилгын тухай хуулийн 47.2-т “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж зааснаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хяналтын хаана үлдсэн нь хачирхалтай.

Үүнээс хачирхалтай нь барилга угсралтын ажлаа эхлүүлээд жил өнгөрсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх холбогдох байгууллагуудаас өгсөн байдаг. Ингэхдээ, Орхон аймгийн Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал 2025 оны тавдугаар сарын 16-нд Архитектур төлөвлөлтийн хоёр даалгаврыг баталж өгсөн. Түүндээ барилгажих болон ногоон байгууламж барих талбайг тодорхой зааж өгсөн. Учир нь Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д “Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.

Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна” гэж заасан байдаг. Энэ дагуу АТД-61-0019/25 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавартаа “Дизель прогресс” ХХК-д барилгажих талбай нь 1700 мкв газрын 583.2 мкв газарт, ногоон байгууламж, зам талбай нь 652.4 мкв байхыг даалгасан.

Хоёр дахь АТД-61-0019/25 даалгавраар “Барилгажих талбай нь 1700 мкв газрын 464.4 мкв дээр, ногоон байгууламж, зам талбай нь 652.4 мкв газар дээр байхыг мөн даалгасан. Улмаар тэр өдөртөө Орхон аймгийн Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүү, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар “Дизель прогресс” ХХК-ийн эзэмшиж буй 1700 мкв газар дээр барих үйлчилгээтэй хоёр блок орон сууцны барилга”-ын ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн.

Ерөнхий төлөвлөгөөнд “Дизель прогресс” ХХК нь “Эзэмшиж буй 1700 мкв газрынхаа 1056.6 мкв газарт хоёр блок 82 айлын барилгаа 27 машины зогсоолтой барина” гэж тусгасан. Гэтэл тус орон сууцны барилгын угсралтын ажлаа бүтэн жилийн өмнө эхлэхдээ 1700 мкв газраа дүүргэн барьчихсан байдаг.

Энэ нь Барилгын тухай хуулийн 12.1.4-т “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 14.1.1-д “Барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан байх”, 16.1-д “Захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчлөхийг хориглоно” гэдгийг шууд зөрчсөн. Хуулийн зөрчил ингээд зогсоогүй, барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Цэцэгээ боловсруулж, 2025 оны арваннэгдүгээр сарын 10-нд БАЭҮЗ-61-0052/25, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай барилгын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяраар батлуулсан.

Хоёрдугаарт, “Дизель прогресс” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны 06101-А/395/2025 тоот захирамжаар тус нутаг дэвсгэрт 1700 мкв газар эзэмшсэн.

Тус газар нь уг байрлалд “Парк вью” хотхоныг барих зориулалтаар “Аи ти жи эм” ХХК-ийн эзэмшиж буй 145800 мкв газрын дунд нь олгогдсон байдаг.

Тийм байтлаа уг 1700 мкв газраа дүүргэн барилгынхаа суурийг цутгаж, барилга угсралтын ажлыг явуулснаар Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д “Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна” гэж заасныг зөрчсөн. Ингэхдээ ногоон байгууламж, авто зогсоолоо “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн 3400 мкв газар дээр хүчээр барьж, холбогдох хуулиудыг ноцтой зөрчөөд байгаа аж. Хамгийн гол нь, Орхон аймагт төрийг төлөөлж буй албан тушаалтнууд ингэж "бүдүүн зүрх" гарган Монгол Улсын хуулиудыг үл тоож, аль нэг компанид давуу эрх олгосны төлөө тус “Будд вилла” орон сууцанд захиалга өгсөн 82 айл ордероо гаргуулах боломжгүй болох нөхцөл үүссэн. Нөгөөтэйгүүр “Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхонд барьсан компанийн “арыг даагч” хэн бэ” гэдэг анхаарал татаж байна.

Үргэлжлэл бий.

сонин mn

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна
У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​