fbpx Нийгмийн дэг журам оршин тогтнох нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 36 секунд

Нийгмийн дэг журам оршин тогтнох нь

Нийгмийн дэг журам оршин тогтнох нь

Нийгмийн дэг журмыг (social order) хоёр утгаар ойлгож иржээ. Эхнийх нь, харилцах болон өөрийгөө авч явах тодорхой тогтолцоо, түүнийг бүрдүүлж, хадгалж бас сахиулж байгаа нийгмийн бүтэц, институт, харилцаа, заншил, үнэт зүйл зэргийн харилцан холбоотой систем гэж үздэг. Жишээ нь: эртний, феодалын ба капиталист нийгмийн дэг журам, эсвэл монголд бүрдүүлж буй “ардчилсан, зах зээлийн эдийн засагтай” нийгмийн дэг журам.

Нөгөөх нь, нийгмийн дэг журам алдагдах эсвэл замбараагүй байдал үүсэхийн эсрэг ойлголт буюу, нийгмийн гишүүд нь хүлээн зөвшөөрч, даган мөрдөж буй дэг журамд тулгуурлан орших нийгмийн тогтвортой байдал гэж үздэг.

Нийгмийн дэг журамтай улс оронд нийгэм, эдийн засаг нь хөгжиж, хүн ард нь элбэг хангалуун амьдрах боломж бүрддэг.

Нийгмийн дэг журам оршин тогтнох нь

Нийгмийн дэг журмыг хангах нь

Нийгмийн дэг журмыг хангана гэдэг нь улс орон өөрийн хууль журамтай, түүнийг иргэд нь даган мөрддөг байхыг хэлдэг. Нийгмийн дэг журмыг хангах нь төрийн чухал дөрвөн үүргийн нэг. Нөгөө гурав нь үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн шийдвэр гаргах юм.

Нийгмийн дэг журмыг хангах нь иргэдийн өдөр тутмын амьдралд чухал, эерэг нөлөөг үзүүлдэг. Нийгэм дэг журамтай байхын тулд хүн бүр хуулийг сахин мөрдөх шаардлага гардаг. Хууль зөрчсөн хэн ч гэсэн заавал хариуцлага хүлээдэг зарчим үйлчлэх ёстой. Хуулиуд нь хүний эрх, эрх чөлөөг хүндэлсэн, арьсны өнгө, эд хөрөнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээс үл хамааран, хүн бүрт ижил тэгш үйлчилдэг байх ёстой. Өөрийн газар нутаг дээр хууль сахиулах онц, бүрэн эрх зөвхөн төрд байх ёстой.

Төрийн эхний үүрэг бол баян ядуу эсэхээс үл хамааран бүх хүнд үзүүлэх нийтийн үйлчилгээ. Жишээ нь гал унтраах үйлчилгээ, цагдаа руу ярьж тусламж авах, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх гэх мэт. Төр нь хэн нэгнийг боловсрол авах, эмнэлгийн тусламж авахыг хязгаарлах эрхгүй.

Төрийн бас нэг үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу аль нэг улс орон, ямар нэг бүлэглэлээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах явдал. Ил түрэмгийллээс хамгаалахын тулд зэвсэгт хүчин, далд түрэмгийллээс тагнуул, гэмт этгээдээс шуурхай хамгаалахын тулд цагдаагийн байгууллагууд ажилладаг.

Төрийн өөр нэг үүрэг бол худалдаа, бизнес, зээл авах, компаниудын үйл ажиллагаа зэрэгт нөлөөлдөг эдийн засгийн шийдвэр гаргах явдал. Санхүүгийн мэргэжилтнүүд, эдийн засгийн зөвлөхүүд, бизнесийн удирдлагуудтай хамтран төр засаг тийм шийдвэрийг гаргадаг. Шийдвэр нь тухайн орны эдийн засгийн явц, иргэд, бизнесийн зээл авах боломжийг тодорхойлдог. Жишээ нь Төв банк зээлийн хүүгийн түвшинг тогтоодог, эсвэл Засгийн газар гадаад дотоодын зах зээлд бонд гаргадаг.

Нийгэм дэг журамтай байх нь сайн хуультай, түүнийг бүгд сахихаас гадна нийтийн үйлчилгээний хүртээмж ба чанар, аюулгүй байдлын баталгаа, төр засгийн эдийн засгийн шийдвэрээс ихээхэн хамаарч, өөрчлөгдөж байдаг.

Монголын нийгмийн дэг журам

1992 онд ардчилсан МУ-ын анхны Их хурал ээлжит бусаар чуулж нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталжээ. 

Нийгмийн дэг журмыг хангахын тулд хууль тогтоомжийг бүхэлд нь Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд төрийн хуулиа хүндэтгэн биелүүлдэг дэг журам тогтоохыг зорьжээ. Тэгэхдээ “төрт ёсны болон үндэсний уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлж, эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд хууль тогтоомжийг сахиулах, түүний дотор гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд чиглэсэн эдийн засаг, нийгэм, хууль зүйн цогцолбор арга хэмжээ авч” хэрэгжүүлнэ гэжээ.

Тэгвэл бид 26 жилийн дараа нийгмийн дэг журмаа хангаж чадсан уу? Хууль журам бол олон л байна. ХЗДХЯ-ны мэдээлснээр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бие даасан 449 хууль, Олон улсын гэрээ конвенци 369, Улсын Их Хурлын тогтоол 2472 гэсэн бүртгэл байдаг. Бие даасан хуулиас 300 орчим нь нийгмийн харилцааг идэвхтэй зохицуулдаг. Мөн захиргааны хэм хэмжээ тогтоосон нийтээр дагаж мөрдөх 976 шийдвэр бүртгэлтэй ажээ.

Тэгвэл яагаад улс оронд авлига, гэмт хэрэг, замын осол жилээс жилд өсөөд байгаа юм бэ? Яагаад гэвэл тэр олон хууль журмаа монголчууд биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Хүн бүр хууль журмаа биелүүлэх ёстой гэж үзэхгүй, төр засаг ч хууль зөрчсөн хүнтэй хариуцлага тооцож чадахгүй болжээ. Монголын төр өөрөө авлигад идэгдэж зэвэрсэн учир тийм чадвараа ч алджээ.

Нийтийн үйлчилгээ, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, хотын дэд бүтэц хэрэгцээ, шаардлагаасаа хэт хоцорч, бараг бүгд л нийгмийн дэг журмыг алдагдуулах түвшинд очоод байна. Ганц, замын түгжрэл л гэхэд түмэн олныг бухимдуулж, тэвчээрийг нь барсаар байна. Төрийн өндөрлөгүүдийн машиныг саадгүй өнгөрүүлэх гэж төв замаа чөлөөлдөг болсон нь гал дээр тос асгасаар байна.

Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ л гэхэд аюулын хонхыг хангинуулж байна. Иргэд хоолны оронд эм иддэг боллоо. Тэр эмийнх нь гуравны нэг нь хуурамч. Хилээр хэдэн мянган машин нүүрс зөөж гараад байхад гааль нь “харахгүй” байна. Хүнсний аюулгүй байдлын тухай ярихаа ч больсон.

Төрийн гаргаж буй эдийн засгийн шийдвэрүүд нь тооцоо судалгаа муу, тодорхой бүлэглэлд үйлчлээд удаж байна. Хаадын нэрээр авсан зээлийн бүтэн тайлан одоо хүртэл гараагүй, ганц хоёр хүнийг байцаасан болоод л таг. Авлигатай тэмцэхийн оронд, АТГ-ын даргатай нь тэмцэх боллоо.Үнэ тогтоох нэрээр тогтоосон бүлэглэл нь завшиж байна. Уул уурхайн салбарыг төр засгийн оронд “нинжа” нар хянаж эхэлсэн.

Нийгмийн дэг журмыг хангахын тулд хуулиа сахиулж, шударга ёсыг тогтоох учиртай. “Хууль бол шударга ёсыг тогтоох явдал”. Харин “Шударга ёс зөвхөн шударга бус нь алга болоход л ирнэ гэж Францын гүн ухаантан Ф.Бастиа бүр 170 жилийн өмнө бичжээ.

2018.09.12

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАХИН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАХИН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​