fbpx Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 3 секунд

Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлээд байна. Энэхүү аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм. 

Аяны хүрээнд цахим орчинд хүүхдүүд эцэг, эхээс ямар үйлдлүүдийг нуудаг талаар Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна. 

ХҮҮХЭД БҮРИЙН ЭЦЭГ, ЭХЭЭСЭЭ НУУДАГ ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД : 

Томчууд бүгдээрээ л хүүхэд байж үзсэн. Бага балчир насандаа олон ч зүйлийг эцэг эхээсээ нуун дүрсгүйтэж байсан болов уу. Учир нь өсвөр насандаа бид өөрсдийгөө хэдийн том хүн болсон мэтээр сэтгэх боловч бидний дотоод сэтгэхүй хүүхдээрээ, гэнэн хонгор, сониуч, айх айдасгүй эр зоригтой нэгэн л байдаг.

Дээрх шинжүүд одоо үеийн хүүхдүүдэд ч илрэх бөгөөд тэд ч гэсэн барын аманд гараа хийхээс буцахгүй. Гэхдээ тэдний сэтгэхүйн хөгжил нь бие бялдрын онцлогоос нь үл хамааран биднээс даруй 2-4 жилээр түрүүлж хөгжиж байна.

Энэ нь анхны хайр, дурлалын эрэл хайгуул, зоригтойгоо гайхуулж батлах гэсэн хүсэл, өөрийгөө хурцаар илэрхийлэх сэтгэл зүйн тогтворгүй байдал, бусдын анхаарлын төвд байхын тулд юу ч хийхэд бэлэн байх насны хязгаар нь өмнө нь 12-18 нас байсан бол одоо 10-18 нас болж урагшилсан гэсэн үг юм. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд ихэнх үйлдлүүд маань цахим хэлбэрт шилжсэнийг энд мөн дурдах нь зүйтэй болов уу.

Өсвөр насныхан эцэг эхээсээ өөрийн цахим үйлдлийг хэрхэн нуудгийг гэрчлэх нэгэн судалгааны тоо баримтыг энд дэлгэе.

Юуны түрүүнд эцэг эхчүүд өөрийн хүүхдэдээ маш их итгэдэг бөгөөд хүүхдийнхээ цахим үйлдлүүдийг ерөнхийд нь хянаж чаддаг гэж хариулжээ. Гэсэн ч тэдний хүүхдийн 67% нь эцэг эхээсээ ямар нэгэн аргаар цахим ертөнцөд юу хийж байгаагаа нууж чаддаг болохоо илчилжээ. Энэхүү судалгааны дүнгээс үзвэл судалгаанд оролцогч нийт өсвөр насныхны

–     53 % нь интернет орчинд юу хийсэн түүхээ компьютероос устгадаг

–     46% нь эцэг эхийгээ компьютерт ойртон ирэхэд дэлгэцэн дээрх нээсэн цонхнуудыг нэг бол хаадаг, эсхүл мэдэгдэхээргүй халхалдаг

–     43% нь хэрвээ эцэг эх нь тэдний цахим үйлдлийг хянаж байгааг мэдвэл тэр даруй өөрийн цахим үйлдлүүдийг өөрчилж эхэлдэг

–     34% нь өөрийн мессеж болон үзсэн бичлэгийг устгадаг

–     23% нь эцэг эхтэйгээ өөрийн цахим үйлдлийн талаар ярилцах, нарийн мэдээлэл өгөхөөс эрс татгалздаг

–     21% нь гар утаснаас интернет орохыг илүүд үздэг

–  20% нь өөрийн мэдээллийг зөвхөн найз нөхөд нь харж болох тохиргоонд тохируулдаг

–     15% нь эцэг эхээсээ нууцаар хувийн цахим шуудан нээсэн байна.

–     9% нь нийгмийн сүлжээнд 2 болон түүнээс дээш эсхүл нэмэлтээр хуурамч хаяг нээсэн байдгаас зөвхөн нэгийг л эцэг эхдээ мэдэгдсэн байна.

Эдгээр тоо баримтаас та анзаарсан бол өсвөр үеийнхэн маань бүгд ямар нэг аргаар эцэг эхээсээ цахим үйлдлээ нуухыг эрмэлздэг нь илт байна. Тэд ер нь ямар үйлдлээ бусдаас нуухыг оролдож байна вэ?

Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД Arslan.mn

  1. Хайрын романсыг цахимаас хайна.

Хэзээ ч мартагдахааргүй анхны хайрыг ихэнх хүмүүс өсвөр насандаа л мэдэрсэн байдаг. Охид хөвгүүд хүйсийн ялгаагаа мэдэрч эхлэх тэр л мөчид эсрэг хүйстнээ сонирхох, тэдэнд өөрийн эрхгүй татагдаж байгаагаа анзаардаг.

Харин тэд кинонд гардаг шиг хайрыг олохын тулд эсвэл адал явдалтай учрахын тулд цахимаас шинэ танилуудыг хайж өсвөр насныхаа амьдралд өнгө нэмэхийг хүсдэг байна. Мэдээж хэрэг энэ үйлдлийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөхөд бэрх бөгөөд тэдний хувьд хүүхэд нь нялхаараа байгаа мэт санагдах тул хамгаалж байна гэж олон хоригуудыг тавьж эхэлдэг.

Дээрх үйлдэл өсвөр үеийнхний хувьд эцэг, эх нь албаар өөрийг нь тайван байлгахгүй байгаа мэт сөрөг сэтгэгдэл үлдээдэг тул тэд эцэг эхтэйгээ өөрийн үзэл бодол, мэдрэмжээ ярилцахаас илүүтэй үеийнхэнтэйгээ өөрийн нууцыг хуваалцдаг. Энэ нь амар бөгөөд бүгд ижилхэн асуудлуудтай тулгарч байгаа тул хамтдаа нэгнээ дэмжин асуудлыг шийдвэрлэхийг оролддог байна.

Гэхдээ цахимаас хайраа хайх нь өсвөр үеийнхнийг цаг ямагт эрсдэлд оруулж байна. Америкт хийсэн зарим статистик судалгааг авч үзвэл нийт өсвөр үеийнхний 55% нь танихгүй хэн нэгэнд өөрийн хувийн мэдээллийг өгсөн байдаг ба үүнд түүний зураг болон өөрийн бие галбирын нарийн мэдээлэл хүртэл багтдаг байна. Тиймдээ ч өсвөр үеийнхэн бэлгийн хүчирхийлэл, бусад эрсдэлд өртөх магадлалыг цахим ертөнц хэд дахин нэмэгдүүлж байгааг цагдаагийн байгууллага жил бүр ард иргэддээ сэрэмжлүүлсээр байна.

Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД Arslan.mn

  1. Бэлгийн бойжилт ба цахим мэдээлэл

Өсвөр үеийнхний бас нэг огцом өөрчлөлт бол яахын аргагүй бие физиологийн өөрчлөлт юм. Түүгээр ч үл барам бэлгийн дур хүсэл ихээр төрөх явдал юм. Энэ үйл явцыг бид зогсоож чадахгүй бөгөөд энэ бол байгалийн жам ёс билээ. Гэхдээ бидний биед илрэх энэ бүх өөрчлөлт нь Ази соёлтой нэлээн зөрчилдөх бөгөөд бид энэ сэдвээр нээлттэй ярилцахаас цааргалж ирсэн.

Тэр ч бүү хэл томчууд бид бэлгийн дур хүсэл төрөх нь гутамшиг, бохир заваан зүйл хэмээн үр хүүхэддээ зааж сургах нь тэд өөрийн биед болж буй өөрчлөлтийг байж боломгүй хэмээн хүлээн авах эсвэл бүр ч энэ талаар мэдэхийг хүсэх хүслийн улам бүр бадраадаг байна.

Ийм ч учраас өсвөр үеийнхэн эцэг эх болон ах эгчтэйгээ энэ талаар ярилцахаас илүү найз нөхдөөсөө эсхүл цахим ертөнцөөс бэлгийн амьдралын талаар мэдээллийг олж авахыг илүүд үздэг.  Цахим ертөнц тэднийг бүхэл мэдээллээр хангаад зогсохгүй хүссэн асуултад нь хариулах боломжийг олгож байна. Нийт өсвөр насныхны 21% нь гүүглээс өөрийн анхны бэлгийн бойжилтын талаарх мэдээллийг авдаг бол 30% нь мэргэжлийн эмч эсвэл сэтгэл зүйчээс асуухыг хүсдэг байна.

Хэрэв мэргэжлийн хүмүүс тэдэнтэй нээлттэй хандвал ихэнх тохиолдолд эрэгтэй хүүхдүүд хүссэн асуултаа асуудаг бол эмэгтэй хүүхдийн хувьд жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх, хүүхдээ тээх болон авхуулахын эрсдэл юу болохыг голчлон асуудаг байна.

Харин эрэгтэй хүүхдүүдийн маш цөөн хэсэг нь эцэг болох эрсдэл өөрт нь байгаа эсэхийг асуудаг. Гэхдээ сонирхолтой нь эрэгтэй хүүхэд хүүхэдтэй болох эрсдэлийг эмэгтэй нь дангаар үүрэх ёстой буюу жирэмслэлтээс хамгаалах аргыг зөвхөн эмэгтэй нь үүрэх ёстой хэмээн үздэг нь бид эрэгтэй хүүхдэдээ эцэг болох хариуцлагын талаар бараг ярьдаггүйтэй холбоотой юм болов уу?

Америкийн хүн ам тооллогын төвөөс ахлах сургуульд жирэмсэлсэн охидын ихэнх нь хүүхдээ эцэггүй өсгөж байгаа нь ирээдүйн иргэдийн төлөвшилт муугаар нөлөөлж байгааг мэдэгдсэн нь олон улсын хэмжээнд бэлгийн боловсролыг чухалчлан үзэх шаардлага байгааг дахин нэг сануулсан юм.

Иймд улс орны хөгжилд гэр бүл төлөвлөлт чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй өсвөр насныхны хувьд бэлгийн амьдралын анхан шатны мэдээллийг аль болох эцэг эх болон сургуулийн зүгээс олгож байвал өсвөр үеийнхэн маань арай бага эрсдэлтэй тулгарах болов уу. Ядаж л бэлгийн харилцаанд орсноор эцэг, эх болдог болохыг үр хүүхдэдээ захиж сургах эрхэм үүрэг бидэнд байна.

Үүнээс гадна зарим судлаачдын мэдээлж буйгаар өсвөр үеийнхний дунд ижил хүйстнээ сонирхох явдал ихэссэн нь цахим ертөнцийн үсрэнгүй хөгжилтэй шууд холбоотой хэмээн мэдээлэлжээ. Өсвөр үеийнхний энэхүү үзэгдэл нь цаашид улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд бэлгийн боловсролыг үе тэнгийнхэн эсхүл цахимаас олж авахдаа зүй бус видео их үзсэнтэй холбоотой ч байж болох талаар судлаачид анхааруулж байна.

Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД Arslan.mn

  1. Цахим тоглоом

Өсвөр үеийнхний эцэг эхээсээ нуудаг өөр нэг үйлдэл бол мэдээж хэрэг цахим тоглоом. Тэд ихэвчлэн хичээлээ хийж байгаа нэрийн дор тоглоомоо тоглодог бөгөөд хяналтгүй удаан тоглох тусам донтох нь элбэг юм. Цахим тоглоомд донтогчдын ихэнх нь айлын хэт эрх хүүхэд байх юм уу, аль эсхүл эцэг, эх нь хүүхдэдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар байдгийг заагаагүйтэй холбоотой байдаг. Өөр нэг шалтгаан нь гэр бүлийн хараа хяналт сул болон эцгийн хайр халамж дутсан хүүхэд цахим тоглоомын донтогч болох магадлал 3 дахин өндөр байдаг.

  1. Нойргүйдэл

Орчин цагийн хүүхдүүдийг ажиглаад байхад их л ядрангуй, уур уцаар их хүүхдүүд элбэг болжээ. Энэ нь мэдээж хэрэг тэдний нойртой шууд холбоотой. Ихэнх өсвөр насныхан эцэг, эхээсээ нууж цахимаар аялахын тулд эцэг эхээ унтсан хойгуур боломжийг ашиглан шөнөөр цахимаар тэнэж байна. Энэ нь мэдээж хэн хэнд нь амар хувилбар бөгөөд эцэг эх хүүхдээ унтсан гэж бодно, харин хүүхэд эцэг эхийн хяналтгүйгээр чөлөөтэй юугаа ч хийж болно. Шөнө нойргүй хоносон хүн өглөө босох тэнхэл байх уу? Маргааш нь тархиа хэвийн байлгаж чадах уу? Тэдний зан төлөв сэргэлэн цовоо байх уу? Мэдээж үгүй…

Нойр дутуу удаан явснаар ямар ч хүний бие физиологи гүн хямралд орно. Өсвөр насанд нойр бол хамгийн чухал зүйл. Хэрэв өсвөр насны хөгжилд нойрны асуудал үүссэнээр тэдний танин мэдэхүйн чадвар, сэтгэл зүйн байдал гээд бусад зүйлд өөрчлөлт орохоос гадна сэтгэцийн эмгэг ч тусч болох талтай. Үүний нэг жишээ бол суралцах бэрхшээл юм. Суралцах бэрхшээл гэдэг нь оюун ухаан нь эрүүл саруул ч суралцах үйл явцад ямар нэг дутмагшил бий болохыг хэлнэ. Энэ нь төрөлхийн байдаг ч сүүлийн үед цахим хамаарлаас болж үүсэх нь элбэгшиж байна. Суралцах бэрхшээл нь олон төрөлтэй. Тодруулбал, анхаарал сулралын хам шинж, ой тогтоолтын хомсдол, ерөнхий мэдээллийг хүлээж авах саатал гэхчлэн олон зүйлийг энд дурдаж болно. Ийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжлийн төлөө орой бүр хүүхдээсээ гар утсыг нь хураан авч интернет орох эх үүсвэрүүдийг унтрааж унтаж байхыг зөвлөж байна.

 

 

Эх сурвалж: ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс

TA 9542-MON төслийг хэрэгжүүлэх гэж байна
TA 9542-MON төслийг хэрэгжүүлэх гэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​