fbpx Я.Болдбаатар: Туул гол орчимд тусгай зөвшөөрөл цуцлахаар шүүхээс эрхийг нь сэргээчихдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 14 секунд

Я.Болдбаатар: Туул гол орчимд тусгай зөвшөөрөл цуцлахаар шүүхээс эрхийг нь сэргээчихдэг

Урин дулааны цаг ирж, улирлын чанартай аялал жуулчлал, уул уурхай зэрэг аж ахуйн нэгжүүдийн  үйл ажиллагаа идэвхждэг. Энэ дагуу Туул  голтой холбоотой дүрэм журмууд зөрчигдөх асуудал тулгардаг. Тиймээс голын орчны бохирдол,  тусгай зөвшөөрлийн асуудлаар Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатартай ярилцлаа. 

-Туул голын бохирдол,  орчныг доройтуулахгүй байх чиглэлээр  энэ онд ямар ажил  хийж байгаа вэ?

-Манай захиргааны зүгээс байцаагч нар  төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Туул, Сэлбэ, Улиастай голуудад  өдрийн эргүүл, шөнийн эргүүл тогтсон хуваарийн дагуу байнга хийгдэж, гарсан зөрчлийн дагуу тодорхой арга хэмжээг авдаг. Аж ахуй нэгжүүдтэй холбоотой, зөрчил дутагдал мэдээлэл манай захиргаанд ирдэг. Цаашид  мэргэжлийн мяналтын байгууллагатай хамтарсан шалгалт хийнэ.Мөн Туул голын бохирдолтой холбоотой Дэлхийн байгаль хамгаалах сан, АНУ-ын докторуудтай хамтарсан “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүллээ. Үр дүнгээ бүх нийтэд танилцуулаад, шийдвэр  гаргах бүхий яам, албан тушаалтнуудад хүлээлгэж өгсөн.  Төслийн үр дүнд гарсан дүгнэлт зөвлөмжөөр бол Туул гол A B C D үнэлгээнээс С гэдэг үнэлгээ гарсан. Гэрлэн дохиогоор зүйрлэхэд С үнэлгээ нь шар гэрэл буюу улаан өнгө рүү дөхөж байна шүү гэдгийг анхааруулж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бид  цаашид голын дагуу усны нөөц, чанарыг  зөвхөн байгаль экологи талаас нь биш,  нийгэм эдийн засгийн талаас нь 15 индикатрыг сонгоод үнэлгээ дүнг гаргаж өгсөн. Үүнээс харахад туул голын сав газарт анхаарахгүй бол болохгүй нөхцөл үүсээд байна. 

-Цэвэрлэх байгууламж барих  асуудал олон жил яригдлаа. Хэзээ баригдах вэ?

-Цэвэрлэх байгууламжийн бохирдлыг Туул голд цутгадаг шүү дээ. Цэвэрлэх байгууламж барих  асуудал олон  жил яригдсан. Энэ жилээс цэвэрлэх байгууламжийн хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн. Судалгаа, шинжилгээ хийгдээд зураг төсөл нь батлагдаад явж байна. Бидний харж буйгаар Туул гол 3-4 жилийн дараа шинэ цэвэрлэх  байгууламжтай болох байх гэсэн найдлага тавьсан. Одоогийн цэвэрлэх байгууламж анх 1964 онд ашиглалтад орсон. Тухайн үед нийслэл хотыг 600 орчим мянган хүн амтай байхаар тооцоолж, зөвхөн ахуйн бохир цэвэрлэх зориулалтаар байгуулагдсан. Гэтэл Улаанбаатар хот 1.3 сая хүнтэй, олон  арван үйлдвэрүүд ажиллаж байна. 30-40 жилийн насжилттай болсон цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больсон. Тиймээс дөнгөж 60 орчим  хувийн цэвэршилт хийгээд, эргээд Туул гол руу цутгаж байна. Туул голын сав газрын захиргаанаас аж ахуй нэгжүүд болон  бохирдол өндөр өгдөг арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах хэрэгтэй. Үүнийг олон жил ярилаа. Төсөв санхүүг шийдэх эрх бүхий байгууллагын шийдвэр маш удаан байснаас хурцадмал  байдалд  хүрээд  байгаа шүү дээ. Тиймээс Туул голын асуудлыг  нийгэм талаас нь  маш  түргэн,  оновчтой шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөн, төвлөрлийг сааруулж,  дагуул хотуудыг байгуулах шаардлагатай. Нийслэлийн хүн  ам энэ мэтээр нэмэгдээд байвал усны нөөц хомсдоно, бохирдлоо дийлэхгүйд хүрнэ. Байгаль  экологиос гадна нийгэм эдийн засгийн байдлаас нь анхаарах хэрэгтэй гэдэг нь  энэ шүү дээ. 

-Хэчнээн хувиар цэвэршүүлж байгаа вэ. Сүүлийн үеийн судалгаа байна уу? 

-Цэвэрлэх байгууламж Ус сувгийн удирдах газарт харьяалагддаг. Тэдний өгсөн мэдээллээр 78 хувийн цэвэршилттэй гэдэг. Бусад судлаачид 64- 67 орчим хувийн  цэвэрлэгээний түвшинтэй гэдгийг хэлж байгаа. Үнэхээр цэвэрлэх байгууламжийн  насжилт муудлаа гээд төсөл  хөтөлбөр хэрэгжсэн ч, үндсэн суурь барилга байгууламжийн бүх  зүйл нь муудсан. Хэчнээн олон саяар тоног төхөөрөмж тавьсан ч үнэхээр дийлэхгүй байдалтай байна. Тэгэхээр байгууллагуудыг өөрийн гэсэн бага оврын цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах,  бохирын систем рүү  бохироо хаяж бай гэдэг шаардлагыг байнга тавьдаг. Нэг үеэ бодоход  байгууллагууд тоолууртай болохоос гадна, гол руу бохир ус шууд хаяхаа больсон. Харин Биокамбинатын цэвэрлэх байгууламж эвдэрснээс үйлдвэрийн бохир ус Туул гол руу шууд нийлдэг асуудал байгаа. Гэхдээ усыг  цэвэршүүлээд,  цэвэршүүлсэн  усыг  дахин  ашиглах тухай MNS 67:34 стандарт батлагдсан. Энэ стандартын дагуу усыг цэвэршүүлээд дахин ашигладаг  байгууллагууд олон бий. Жишээ нь,  галын систем, цахилгаан станц,  машин угаалгад  ашиглах зэргээр  аль  болох  уялдуулж  ажиллаж байгаа. Бусад  үйлдвэр байгууллагууд  ч энэ жишгээр явмаар  байгаа юм. Ингэснээрээ бид  цэвэр усны нөөцөө хэмнэнэ, нөгөө талаас аж ахуй нэгжүүд дахин буюу эргэлтээр ашигласан ус нь төлбөрөөс чөлөөлөгддөг давуу талтай. 

-60-70 хувиар цэвэршүүлнэ гэхээр иргэдийн ундны усанд нөлөөлөх үү? 

-Улаанбаатар хотыг  усаар хангадаг усны эх үүсвэрүүд нь урсацаасаа дээшээ байдаг. Өөрөөр хэлбэл  ундны усны эх үүсвэр  бохирдлоос тусдаа хамгаалалтын бүсд байрладаг. Хуулинд заасан учир тодорхой хэмжээний хяналтуудыг байнга тавина. Тухайлбал Байгаль орчин  хэмжил зүйн төв лаборатори, цэвэрлэх байгууламжийнхан өөрсдөө орж гарч байгаа усандаа өдөр бүр шинжилгээ хийдэг. Үүнийхээ үр дүнг манай захиргаанаас аваад өмнөх  шинжилгээтэй харьцуулаад явдаг.  Улаанбаатар хотын  усан хангамжийг сайжруулах чиглэлээр хийсэн мониторингийн хяналт бий. Тиймээс ундны эх үүсвэр рүү орсон  бохирдол байхгүй гэж ойлгож болно. Стандартын түвшинд байгаа. 

-Туул голын урсац саарах,  бохирдолд нөлөөлдөг олон шалтгааны нэг нь эргийн дагуух  газар  өмчлөл, барилга байгууламж шүү дээ. Танай захиргаанаас ямар шаардлага тавьж ажилладаг вэ?

-БОАЖЯ-ны дэд сайдын ахласан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Богд уулын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, салбар яам,  яамны тусгай хамгаалалттай газраас  ажлын хэсэгт  багтсан учир уялдаж ажиллаж байна. Улаанбаатар хотод  байгаа Туул голын онцгой болон  энгийн  хамгаалалтын бүс,  усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүс гэж байдаг. Тэдгээр бүсд хамгаалалтын бүсийг зөрчөөд  суурьшил үүссэн, зөвшөөрөл олгосон асуудал их бий. Өнгөрсөн  жил Биокамбинат,  Алтанбулаг, Шувуун фабрикийн чиглэлд  байрлах элс хайрганы түгээмэл тархацтай ашигт малтмалын 96 аж ахуй нэгжийн  тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Гэсэн ч тэдгээр компаниуд шүүхдэж, улмаар үйл ажиллагаа нь  сэргэх зэрэг  асуудал гарч л байна. Хоёрдугаарт Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх яг голын эрэг дагуу байрласан амралтын газрууд, аялал зугаалгын газрууд хамгаалалтын  бүс зөрчсөн. Өнгөрсөн жил  УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор  дамжиж шийдвэрлэснээр нийт 56  аж ахуй нэгжээс 48 тусгай зөвшөөрлийг цуцалсан. 

-Үнэндээ тусгай зөвшөөрөл нь цуцлагдлаа гэдэг ч, үйл ажиллагаагаа зогсоосон нь ховор байна?

-Одоогоор нүүлгэн шилжүүлэх ажлууд хийгдэж байгаа ч тэдгээр компаниуд мөн  л хууль шүүхийн  байгууллагад  ханддаг. Тусгай зөвшөөрөл нь  сэргэдэг хүндрэлтэй асуудал  байна. Одоо ч гэсэн ажлын хэсэг өдөр тутам  ажиллаж л байна. 

-Туул гол дагуу тусгай зөвшөөрлөө авсан хэрнээ,  зориулалтын бусаар  ашиглах явдал их байдаг?

-Голын урд хэсэг Богд уулын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд ордог учир БОАЖЯ газар олгодог бол хойд тал нь нийслэлээс газар  олгодог. Урд талын хэсгийг  иргэд,  аж ахуй нэгжүүд  аялал жуулчлалын  чиглэлээр газрын зөвшөөрлөө авдаг ч, зориулалтын бусаар хаус, орон сууц,  том хэмжээний барилга байгууламж барьчихдаг. Тэндээ зөвхөн  зундаа арай хөнгөн чанарын буюу гэр  барих,  иргэдийг амраах чиглэлээр аялал жуулчлалын бааз байгуулах үндсэн зориулалттай олгодог. Гэтэл иргэд суурьшлын бүс болгочихоод, том зөрчил үүсгээд  байгааг  анхаарах хэрэгтэй. 

-Шаардлага тавиад,  хариуцлага тооцуулах эрхтэй биздээ? 

-Байлгүй яахав. Нэгдүгээрт газрын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж байна. Хоёрдугаарт нүүлгэн шилжүүлэх,  хариуцаж буй дүүргийн  засаг дарга нар захирамж гаргах ёстой гэх мэт  арга хэмжэ авч л байна. Бас л  шүүхээс эргэж сэргээсэн хариу гардаг. Жижиг  явуулын хоолны газрууд ямар  ч зөвшөөрөлгүй байдаг. Мэдээж манай захиргаа  байнга шаардлага тавьдаг.  Зөвхөн  манайх  биш Улаанбаатар хотын нутаг дэвсгэр учир Нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар,  засаг  дарга нар усны тухай хуулийн  дагуу,  хориглох, цуцлах, хязгаарлах эрх бүхий  юм шүү дээ. 

-Тэдгээр төрийн байгууллагууд шаардлагыг хэрхэн хүлээж авдаг бол?

-Туул голын сав газрын захиргаанаас тухайн  байгууллагуудад албан  бичиг хүргүүлнэ. Зарим нь хариу мэдэгдэнэ, зарим нь мэдэгдэхгүй. Энэ чиглэлээр  Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан болон  бусад  зөрчил  их  гаргадаг дүүргүүдэд сургалт  хийсэн. Өргөс авсан юм шиг огцом сайжирна гэж байхгүй. Маш олон жилийн зөрчлүүд хуримтлагдсаар  байгаад ийм хэмжээнд хүрчээ. Тухай бүрт нь залруулж байгаагүй учир, хор уршиг нь  гарч байна л даа. Гэхдээ ард  иргэдийн  ухамсар  бага багаар  сайжирч байгаа. 

“Улаанбаатар марафон-2019” цом Баянзүрх дүүрэгт аялж байна
“Улаанбаатар марафон-2019” цом Баянзүрх дүүрэгт аялж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​