fbpx Б.Эрдэнэхуяг: Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны бие даасан, хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 31 секунд

Б.Эрдэнэхуяг: Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны бие даасан, хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.

-Монголбанкнаас Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төслийн голлох үзэл баримтлалын талаар ярилцлагаа эхэлье?

-Төв банкны бие даасан, хараат бус байдал нь тухайн улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд голлох үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын хэрэгжилтийг үе шатаар нь  авч үзвэл нэгдүгээрт, нийтийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн бодлого зорилтоо зөв тодорхойлох, хоёрдугаарт бодлогыг хэрэгжүүлэгч механизм хэрэгсэлийг ажиллуулах, гуравдугаарт уг бодлогыг хүлээж авч байгаа дэд бүтцийг бүрдүүлж, хөгжүүлэх гэсэн гурван тулгууртай байх бөгөөд нэг, хоёрдугаар хэсэгт нь байгаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх институци нь  эдийн засгийн бодлого-мөнгөний бодлогын хувьд Төв банк юм. Хөрөнгийн үнэ цэнийг хадгалдаг, төлбөрийн хэрэгсэл, тооцоо нэгж болдог мөнгөний худалдах авах чадварыг эдийн засаг дахь мөнгө, хүүгийн хэмжээ зэргээр зохицуулан удирддаг энэ байгууллагын бие даасан, хараат бус байдал маш чухал.  Ийм ч учраас гадаадын зарим улсууд Төв банкны эрх зүйн байдлын үндэс, түүний бие даасан байдал, үйл ажиллагааны зорилтыг Үндсэн хуулиндаа тусган хамгаалсан байдаг.

Мөнгөний үнэ цэнэ алтны ханштай уялдаатай байсан алтан стандарт төгсгөл болж, эдийн засаг дахь мөнгөний хэмжээ, нийлүүлэлтийг зөв бодлогоор зохицуулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор 1970-аад оноос хойш дэлхий даяар төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх үүднээс төв банкны эрх зүйн байдлыг тодорхойлох болсон. Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт ил тод байдал юм. Хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол Улсын төв банк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарсан. Үүнийг хууль, эрх зүйн үүднээс засч, сайжруулах явдал нь Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагдсан.

-Тэгвэл энэ үзэл баримтлалын хүрээнд Төв банкны хуульд голлох ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

-Нэгдүгээрт Монголбанкны зорилтыг илүү тодорхой болгох. 1993 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурлаас баталж байсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж ирсэн “үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж, түүний тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах” зорилтын дагуу тодорхой болгож байна. Макро эдийн засгийн хувьд “мөнгөний бодлого- хүүгийн түвшинг улс өөрөө бие дааж тодорхойлох”, “гадаад валютын ханшийг нэг түвшинд барих”, “хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах” гэсэн гурван зорилтыг нэгэн зэрэг хангах боломжгүй гэсэн онолын ойлголт байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд мөнгөний бодлого буюу хүүгийн бодлогоо бие даан тодорхойлохоор тусгагдсан тул гадаад валютын ханшийг тогтмол барих эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээр болж байгаа юм. Хэрвээ Монгол Улс гадаад валютын ханшийг тогтмол барих бодлого хэрэгжүүлнэ гэвэл хөрөнгийн урсгалыг хязгаарлахад хүргэхээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгийн урсгал нээлттэй байдаг манай улсын хувьд ийм хязгаарлалт хийхгүй, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйд хамаарах хууль тогтоомждоо тусган баталгаажуулсан байдаг. Иймд мөнгөний бодлогын зорилт тодорхой болгож тусгагдсанаар Монголбанкны үйл ажиллагааны хууль зүйн тодорхой байдал бэхжиж, бие даасан, хараат бус байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзсэн. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро эдийн засагт учирч болох эрсдлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтйн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг шинээр тусгаж байна.

Хоёрдугаарт, Төв банкны удирдлагын хараат бус байдал. Төв банкны удирдлагыг албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхолыг төлөөлсөн  бусад этгээдээс  шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаа нь маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож, хуульчилна.

Дараагийн асуудал нь Монгол Улс бусад дэлхийн улс орнуудын төв банкуудын жишгийн дагуу бодлогын шийдвэр гаргах тогтолцоо, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг ялгаатай авч үзэж, хуульчлах юм. Монголбанкны бодлогын шийдвэр хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлж, зөвлөл хорооны зохион байгуулалтаар олонхийн саналаар шийдвэр гардаг болно. Одоогийн хуулиар бол Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанкийг толгойлон удирдаж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой бүх шийдвэрийг гаргадаг.  Үүнтэй холбогдуулаад, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийх юм. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас хараат бус байх талын зохицуулалтууд. Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкны үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зорьж байна. Эцэст нь нэмж хэлэхэд 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зохицуулалтыг нь өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, шинээр томьёолох шаардлагатай болсон.

-Хуульд өөрчлөлт оруулснаар Төв банкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ. Тооцоо, судалгаа бий юу?

-Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн судалгааны ажил, ОУВС-гаас хийсэн судалгаа, бусад дотоодын судалгаануудаас үзэхэд Монгол Улсын Төв банкны бие даасан, хараат бус байдлын түвшин бусад улс оронтой харьцуулахад 100 хувь гэж үзвэл 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын түвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хууль батлагдсан тохиолдолд түүний хэрэгжилтийг үнэлэх ажил хийгдэж үр дүнг тодорхойлох юм.

-Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгоно гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Одоогийн хуулиар бол жишээ нь Төв банкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болохоор байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал  тодорхойгүй. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэж байгаа. Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол үүнээс шалтгаалж хохирол учирч, түүнийг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгч байгаа.

-Одоогийн хуулиар Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга санаачилсан үед УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал тэгвэл өөрчлөгдөх үү?

Чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр бус тодорхой бодит нөхцөл, үндэслэл бүрдсэн үед эрх бүхий этгээдийн саналаар УИХ шийдвэрлэдэг байх талаар хуулийн төсөлд тусгаад байна.

 

 -Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа хуульчилна гэж байна. Мөнгөний бодлогын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?

-Мөнгөний бодлогын зөвлөл Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байгаа. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй , харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхийн саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг  болно. 

 -Хуулийн төсөл батлагдах хугацааны талаар тодорхой хүлээлт байна уу. Намрын чуулганаар өргөн баригдах байх?

-УИХ-ын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх талаарх Монголбанкны төлөвлөгөөнд заасны дагуу хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүдийн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа
Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​