fbpx "Урсгал сөрсөн нь нотлогдвол 50 мянган төгрөгөөр торгож, гурван сараар эрхийг нь хасч байна"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 51 секунд

“Урсгал сөрсөн нь нотлогдвол 50 мянган төгрөгөөр торгож, гурван сараар эрхийг нь хасч байна“

Тээврийн цагдаагийн албанаас хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж байгаа үйлдлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цахим замын цагдаа” фэйсбүүк групп хуудсыг ажиллуулж байгаа. Тодруулбал, зөрчил гаргасан иргэн энэ групп хуудсанд зөрчил гаргасан өдөр, тухайн үеийн зурагтайгаа хамт постлогдоно гэсэн үг.

Энэхүү цахим хуудсын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.    

-“Цахим замын цагдаа” группийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?

-Иргэдээс ирсэн мэдээллийг хүлээн авдаг “Цахим замын цагдаа” фэйсбүүк группийг Тээврийн цагдаагийн албанаас 2016 оноос эхлэн ажиллуулж байгаа. Энэ групп хуудсаар дамжуулан иргэдээс зөрчлийн талаарх мэдээлэл болон албаны үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, замын хөдөлгөөний дүрэм, журам, иргэдээс ирүүлж байгаа асуултад хариулт өгч байгаа. Одоогоор цахим хуудас нь 31 мянган гаруй гишүүнтэй. Энэ гишүүдээс 100 орчим нь байнгын идэвхтэй ажиллаж, мэдээ, мэдээлэл асуулт, хариулт, гомдол, саналыг ирүүлж байдаг.

-Иргэдээс зөрчлийн талаарх мэдээлэл өдөрт хичнээн ирдэг вэ. Тэр мэдээллийг үндэслэн хариуцлага тооцдог уу?

-Иргэдээс өдөрт 20 орчим замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг ирүүлж байгаа. Үүнээс шаардлага хангасан буюу зөрчил үүсгэсэн зам тээврийн хэрэгслийн марк улсын дугаар харагдаж байгаа, зөрчил хэзээ, хаана гарсан зэрэг зөрчлүүдийг хүлээж авч байгаа. Нийт 20 орчим зөрчлийн мэдээллээс 12 орчмыг нь хүлээн авч Тээврийн цагдаагийн алба болон дүүргийн замын цагдаагийн нэгжүүд шалгаж шйидвэрлэж, гарсан хариуг нь иргэдэд өгч ажиллаж байна. Гэхдээ иргэдээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг шалгаад шаардлага хангахгүй зөрчлийг шийдэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын зургийг авсан. Эсвэл ямар нэгэн нотлох баримт зураг, видео бичлэггүй. Дээрээс нь энэ зөрчил нь хаана, хэзээ гарсан нь тодорхойгүй зөрчлийн мэдээллийг ирүүлж байгаа. Энэ үед нь бид яаж мэдээлэл ирүүлэх талаарх зөвлөмжийг тухай бүрт нь өгч ажилладаг.

 -Иргэдийн мэдээллээр хариуцлага тооцсон хичнээн зөрчил байна вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдээс 90 орчим зөрчлийг хүлээн авснаас 70 орчимд нь хариуцлага тооцсон байна.

 -Иргэдээс ирж байгаа зөрчлийн мэдээллийн дийлэнх хувийг ямар зөрчил эзэлж байна вэ?

-Дийлэнх хувийг урсгал сөрөх буюу замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн зөрчлийн талаарх мэдээлэл байдаг. Түүнчлэн явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан. Явган хүний замыг хааж  зогссон тээврийн хэрэгслийн зөрчлийн талаарх мэдээлэл дийлэнх хувь буюу нийт зөрчлийн 80 орчим хувийг эзэлж байна.

-Эдгээр зөрчлүүдэд ямар хариуцлага тооцох хуулийн заалт байдаг вэ?

-Урсгал сөрөөд энэ нь нотлогдож байгаа тохиолдолд бид зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгож, 3 сараар эрхийг нь хасах шийтгэл ногдуулж байна. Явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авна. Энэ мэтчилэн ямар төрлийн зөрчил гаргаснаас үүдэн зөрчлийн тухай хуулийн дагуу тухай бүрд нь хариуцлага тооцож байна.

-Цахим хуудсаар дамжуулан иргэдийн оролцоотойгоор зөрчлийг илрүүлж  байна. Энэ нь Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд болон зам тээврийн осол болох эрсдэлд хэрхэн нөлөөлж, ямар үр дүн үзүүлж байна вэ? 

-Иргэдийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд иргэн бүр хөндлөнгөөс хяналт тавьж, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаад хариуцлага тооцдог юм байна. Тиймээс дүрэм зөрчиж болдогггүй юм байна гэх эерэг хандлагууд ажиглагдаж байгаа.  

Нийслэл хотын хэмжээнд өдөрт 3000 орчим замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлдэг. Үүн дээр замын цагдаагийн алба хаагч тэр болгон хяналт тавих хэмжээний хангалттай хүний нөөц байдаггүй. Тиймээс үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсыг ажиллуулснаар иргэд энэ цахим хуудсанд зурагтайгаа постлогдохгүйн тулд замын хөдөлгөөний дүрмээрээ явах ёстой юм байна гэсэн эерэг хандлага бий болж байгаа.

 Мөн бид зөрчил гаргасан иргэдийг мэдээллийн дагуу дуудаж уулзан зөрчил гаргасан нь үнэн талаар асууж, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцлага тооцдог. Тэгэхээр зураг дарж, бичлэг хийн зөрчил гаргасан мэдээллийг иргэд өгдөг юм байна. Дүрэм зөрчихөө больё гэсэн эерэг хандлагатай болоод байгаа учир энэ зөрчлийн мэдээллийг иргэдээс хүлээн авах ажлыг эрчимжүүлээд ажиллаж байна. Бид энэ хуудсаараа дамжуулан ганцхан зөрчил илрүүлэх биш. Иргэдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох ажлууд давхар хийгдэж байгаа.

-Цахим хуудас ашиглан өөр ямар ажлуудыг хийж байгаа тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлавал..

-Иргэдийн дийлэнх хувь нь фэйсбүүк, цахим хуудсаар мэдээлэл авч ихэнх цагаа зарцуулдаг болсон шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийн хэрэгслийг ашиглаад иргэдээс мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх юм. Тэрнээс гадна замын зохион байгуулалт, эвдрэл гэмтэлтэй замуудын талаарх мэдээллийг иргэдээс авч, техникийн хэлтэс, зам засвар болон орон нутгийн цагдаагийн хэлтсүүд рүү шилжүүлэн тэмдэг засуулах, замыг засуулах ажлуудыг холбогдох газруудаас шахаж шаардах, санал хүргүүлэх зэрэг олон ажлыг хийж байна. Ер нь Тээврийн цагдаагийн албатай холбоотой бүхий л мэдээллийг авч болно. Торгууль, жолоодох эрхийн үнэмлэхийн таларх мэдээллийг хаанаас авах, зөрчлийн мэдээлэл тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчтай холбоотой бүх төрлийн мэдээллийг авч болно.

-Цахим хуудастай адилхан үйлчилгээтэй, зөрчлийн зураг илгээдэг аппликэйшн байдаг шүү дээ. Үүнийг иргэд хэрхэн ашиглаж болох вэ?

-Иргэд гар утсандаа энэ аппликейшнийг суулгаад тухайн газар дээрээс нь зургаа илгээх боломжтой. Цахим хуудас бол 3G сүлжээ үед хүмүүс зургаа авчихаад дараа нь манайд ирүүлдэг. Гэтэл иргэд газар дээр нь зураг авсан бол тус аппликэйшнийг ашиглаад тэр дор нь зөрчлийн мэдээллээ явуулах юм бол тухай бүрт нь шаардлага хангаж байгаа зөрчлийн мэдээллийг хүлээн авч, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийг хүргүүлдэг.  Цахим хуудсаар бол зөрчил гаргасан хүнийг дуудаж авчран уулзаж байгаа. Ийм ялгаатай.

-Аппликэйшнийг ашиглаад ямар, ямар зөрчлийн мэдээллийг илгээх боломжтой вэ?

-Урсгал сөрсөн, явган хүний замаар явсан, түр болон удаан зогсох дүрэм зөрчсөн зөрчлийн мэдээллийг иргэд ирүүлдэг. Харин цахим замын цагдаа хуудсаар иргэд хүүхдийг буруу тээвэрлэж байгаа, улсын дугаарын зөрчилтэй, техникийн хувьд бүрэн бус, урсгал сөрсөн, явган хүний зам дээр тавьсан, тэмдэг тэмдэглэл зөрчиж байгаа зөрчлийг авч байгаа. Дээрээс нь зогсоол дээр байсан машиныг мөргөсөн гэдэг ч юм уу зам тээврийн осол болоход иргэдэд хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол энэ талаарх мэдээллийг хуулийн үндэслэл, зүйл заалттай нь хариу өгөөд явж байна. 

Х.Соёл-Эрдэнэ

Эх сурвалж: Zaluu.com 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ОХУ-ААС ОЙН ТҮЙМЭР ДАВЖ ОРЖ ИРЖЭЭ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ОХУ-ААС ОЙН ТҮЙМЭР ДАВЖ ОРЖ ИРЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​