fbpx ЭМЯ: Оросоос ирсэн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 16 боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

ЭМЯ: Оросоос ирсэн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 16 боллоо

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт хийдэг хэвлэлийн бага хурлаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцов. 

Хэвлэлийн хурлын эхэнд  ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 212 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Итали, Испани, Герман, Франц зэрэг 10 улсад өвчлөл эрчимтэй тархаж байгаа. Сүүлийн үед Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.  БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Түүний 24 нь сүүлийн 24 цагийн дотор бүртгэгдэж. Манай улсад ажиглалтад 1480 хүн байна. 12 хүн өчигдөр ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.   Яг одоо ДЭМБ-ынхан цахим хурал хийж байна. Хурлаар өвчлөл эрчимтэй тархаж байгааг голчлон ярьж байна.  Дэлхийн орнуудыг гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, дотооддоо халдвар тархсан, өргөн тархсан гэж 3 ангилж байгаа. Манайх эхний ангилалд багтаж байгаа. Гэхдээ эрдэмтэд нэгдүгээр ангилалд багтаж байгаа орнуудад өвчлөлийн хоёр дахь давлагаа айсуй байгааг анхааруулсан. Тиймээс өвчлөл зөөвөрлөгдөж ирэхээс аль болох сэргийлэх хэрэгтэй байна. Бид эв нэгдэлтэй байж энэ өвчнийг давж гарна. Эмнэлэгт эдгэрээд гарч байгаа хүмүүсийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, давтан шинжилгээнд хамруулна. Давтан шинжилгээгээр ямар нэг шинж тэмдэг, вирус илэрвэл эргээд тусгаарлалтад оруулах учиртай" хэмээлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээгээр ковид-19 халдварын нийт 1 сая 282 мянган тохиолдол, 74774 нас баралт нэмэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор өвчлөл АНУ-д 8, Италид, Францид 3,  Испанид 5 дахин нэмэгдсэн байна.  Дэлхий дахинд 1.5 тэрбум хүүхэд, залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран ДЭМБ-аас санаачлан дэлхийг уншъя аяныг өрнүүлж байна. Дэлхийн хамгийн шилдэг зохиолуудыг зохиолч нь Англи хэлээр өөрсдөө уншиж өгнө. Эхнээсээ зохиолчид өөрсдийнхөө цахим хуудсаар хүүхдүүдтэй уулзаж, асуултад нь хариулж, номынхоо хэсгээс уншиж өгч байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.  ХӨСҮТ-д хянагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ , Истанбулаас ирсэн 192, тандалтын байдлаар зорилгоор хийсэн 25 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 137 хүн тусгаарлагдаж, хяналтад байна. Коронавирус илэрсэн хүн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж ирсэн. Шууд тусгаарлагдсан. Анхны шинжилгээг 28-ны өдөр хийхэд вирус илрээгүй. Харин дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Бид тусгаарлалтын хугацааг сунгаад байгаа нь ийм учиртай. Эхэндээ вирус илрэхгүй байж байгаад давтан шинжилгээгээр гарч байна. Тиймээс иргэд маш хариуцлагатай байж, 14, 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа маш сайн мөрдөх хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл "Авиган" гэдэг эмийг Японоос ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл авчирч, ХӨСҮТ-д хэрэглэж байна.

Урин дулаан цаг ирж, хүмүүсийн амны хаалт зүүх нь багасах маягтай боллоо. Хүүхдүүд гадаа их тоглож байна.  Бид анхаарал хяналтаа сайжруулж, үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нэг л хүн хяналт алдахад яаж хэцүүдэж байгааг дэлхийн бусад орнууд харуулж байна. Япон бол маш өндөр сахилга баттай, дэг журамтай улс. Гэтэл энэ өвчнийг алдчихлаа. Тиймээс бид тэвчээртэй, хянуур, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна" хэмээв. 

Ойд хууль бусаар мод бэлтгэсэн, гал тавьсан тохиолдолд одоогийнхоос 3 дахин өндөр төлбөр ногдуулна
Ойд хууль бусаар мод бэлтгэсэн, гал тавьсан тохиолдолд одоогийнхоос 3 дахин өндөр төлбөр ногдуулна
 
Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна
Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​